Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 40,600.0 мян.төг
Түлхүүр үг : Селенжүүлсэн полисахарид, химийн инженерчлэл, химийн синтез, булчин цайх, селен, нийлэгжил
Үр дүн
1. Ургамлын газрын дээд хэсгээс өндөр молекул масстай полисахарид ялгах, гарцыг харьцуулан судлав.
2. Ууссан бодисын фазын орчинг өөрчлөх этанол, молекул массаар нь ялгах диализ мембраны арга ашиглан цэвэршүүлж, нимгэн үеийн хроматограф, нил улаан туяаны спектрометр, гель нэвчилтийн хроматограф, Электрон микроскоптой хосолсон энергийн дисперсийн рентген флуоресценц (SEM-EDS) өндөр мэдрэг багажуудаар анхан шатны бүтцийн тайлал хийв.
3. Хүчил төрөгчгүй орчинд урвалжуулах химийн синтезийн арга ашиглан полисахаридын функциональ группийг селенжүүлж, селений агууламжийг iCAP-7400 ICP-OES багажаар тодорхойлов.
4. Хорон чанарыг Hodge, Sterner нарын арга ашиглан тодорхойлж, антиоксидант идэвхийг DPPH аргаар тодорхойлов.
5. “Эндемик өвчний үед химийн инженерчлэлийн аргаар хувиргасан полисахарид ашиглах боломж” Оношлох эрдэм, дэвшилтэт арга-Онол үйлдвэрлэлийн бага хурал, 2020, хуу 154-159,
“ЗЭСЕЛ бэлдмэлийн технологи” Монголын мал эмнэлгийн шинжлэх ухаан, технологийн сэтгүүл, 05, (01) 2021, хуу 103-107,
“Элементээр баяжуулсан полисахаридын антиоксидант идэвх” Монголын мал эмнэлгийн шинжлэх ухаан, технологийн сэтгүүл, 06, (01) 2022, хуу 108 – 113,