Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 37,500.0 мян.төг
Түлхүүр үг : хмад настны амьдралын түвшин, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн капитал, харилцаа, нийгмийн оролцоо, сэтгэл зүй, эрүүл мэнд, эйджизм, нийгмийн шилжилт
Үр дүн
1.Судалгааны мэдээллийг шинжлэн, үр дүнгийн хүснэгт гаргаж, "Ахмад настны социаль асуудал, үр дагавар, төлөв хандлага" судалгааны тайлан
(12 х.х) бичсэн. Суурь судалгааны үр дүнгээр ахмадын холбоо, Монголын үндэсний телевизтэй хамтран нэвтрүүлэг хийсэн.
2.Судалгааны үр дүнгээр нийт 11 өгүүлэл (үүнээс гадаад 1, дотоодод 10) "Социальная дискриминация и материальное положение
пожилых людей в Монголии" өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний цуврал "Философи, эрхийн судлал"-ын 34, 35,
36 ботид, МУИС, ШУС, НУС, СНАТ-ийн "Социологи" эрдэм шинжилгээний бичгийн 15, 16-д нийтлүүлэв.
3."Ахмад настны социаль асуудлууд, үр дагавар, төлев хандлага" ЭШ-ний хурлыг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ФХ, Социологийн
салбар зохион байгуулсан. Хурлаар теслийн багийнхан ахмадын социаль асуудлын хүрээнд тухайлан судалсан сэдэв чиглэлийн дагуу 10 илтгэл болон санал зөвлөмжийн төслийг хэлэлцүүлж, телевиз радио зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч, судалгааны үр дүнг танилцуулсан.
4.Судалгааны үр дүнгээр нийт 24 (үүнээс гадаад 5, дотоодын ЭШХ-д 19) илтгэлийг хэлэлцүүлэв.
5. Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага" суурь судалгааны санал
зөвлөмжийг (20 зүйл бүхий) боловсруулж, нэг сэдэвт бүтээлд хэвлүүлсэн. Нийгмийн ухааны Бага Чуулганаар уг ССТ-ийн үр дүнг
хэлэлцүүлэхэд шүүмжлэгчдийн өгсөн саналын дагуу нэмэлт оруулж, 25 зүйл бүхий санал зөвлөмж болгон засварлан, Ахмад настны
социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага" суурь судалгааны тайланд оруулж, ШУТС-нд хүлээлгэн өгсөн. Санал зөвлөмж боловсруулан УИХ ТГ, ЗГХЭГ, НХХЯ, БШУЯ-нд хүргүүлсэн.
6. Ахмад настны социаль асуудал: үр дагавар, төлөв хандлага" (ред. Б.Батхишиг. УБ., 2022) 11 бүлэг бүхий нийт 26х.х нэгэн сэдэвт бүтээлийг ФХ-ийн Эрдмийн зөвлелийн хурлаар хэлэлцүүлж, 300 хувь хэвлүүлсэн. Хамтын бүтээлийг Монголын үндэсний телевиз, МАхХ-ны нэгжүүд, орон нутгийн ахмадын холбоодод (150) тарааж өгсөн.