Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 33,500.0 мян.төг
Түлхүүр үг : Амьдралын нөөц боломж хомсдол, амьдралын чанар, нийгмийн тусгаарлагдалт, нийгмийн тусгаарлагдалтын түвшин, эрсдэлт бүлгүүд, нийгмийн шилжилт
Үр дүн
- Судалгааны мэдээллийг шинжлэн, үр дүнгийн хүснэгт гаргаж, "Нийгмийн оролцоо ба тусгаарлагдалт" судалгааны тайлан
- Судалгааны үр дүнгээр нийт 16 өгүүлэл (үүнээс гадаад 4, дотоодод 12 өгүүлэл) гадны эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл,
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний цуврал "Философи, эрхийн судлал"-ын 34, 35, 36 ботид, МУИС, ШУС, НУС, СНАТ-ийн "Социологи" эрдэм
шинжилгээний бичгийн 15-д, Идэр эрдэм онлайн сэтгүүлд нийтлүүлэв.
-ЭШ-ний хурал зохион байгуулах ажлыг хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр нийгмийн тусгаарлагдалтын судалгааны арга зүй, үр дүнгийн талаар салбар хуралдаан зохион байгуулж, төслийн багийн 6 гишүүн нийгмийн тусгаарлагдалтын судалгааны үр дүнгээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн. Уг илтгэлүүд "Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт" УБ., 2022 эмхтгэлд (163-361 дэх талд) хэвлэгдсэн.
-Судалгааны үр дүнгээр нийт 20 (үүнээс гадаад 6, дотоодын ЭШХ-д 14) илтгэлийг хэлэлцүүлэв.
-"Нийгмийн оролцоо ба тусгаарлагдах үйл явц"суурь судалгааны санал зөвлөмжийг (Зх) боловсруулж, судалгааны тайлан, нэг сэдэвт бүтээлд хэвлүүлсэн.