Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2020
Санхүүжилт: 32,500.0 мян.төг
Түлхүүр үг : Цогц хөгжил, бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшил, үзүүлэлт, чадвар, нас, хүчин зүйл, байршил, боловсрол.
Үр дүн
1. 3-17 насны хүүхдийн хөгжлийг суурь мэдээллийн санг 618 хувьсагчийн хүрээнд шинжилгээ хийх боломжтойгоор бүрдүүлсэн.
Моногорафи “Монгол хүүхдийн цогц хөгжлийн өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлс” (Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод) -8хх
- 3-17 насны хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлттийг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн чадвар бүрээр өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулсан тайланг Улаанбаатар , Хөвсгөл, Дорнод аймаг тус бүрээр боловсруулсан. (26.6хх; 32.9хх; 22.5хх).
- 6-17 насны хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлттийг бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн чадвар бүрээр өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулан өөрчлөлтийн тайлан боловсруулсан. Улаанбаатар, (8.1хх).
- 3-17 насны хүүхдийн хөгжилд нөлөөлж буй хүчин зүйлс/тайлан боловсруулсан (3.8хх).
2. Хүүхдийн хөгжлийг тодорхойлох арга, аргачлалыг цахим хувибартайгаар хөгжүүж БХ-ийн серверт байршуулсан (http://43.228.131.34/child)
3. Үр дүнгийн үзүүлэлтэд зааснаар нэг сэдэвт 2 бүтээл хэлэлцэгдэх байсан боловч нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл гүйцэд цуглараагүй тул үлдсэн аймгаас мэдээлэл цуглуулж харьцуулж үр дүнг боловсруулах тул биелэгдээгүй. Диссертацийн агуулга арга зүй, явцыг БХ-ийн эрдэм шинжилгээний ажилтны хурлаар хэлэлцүүлсэн.
4. Хүүхдийн цогц хөгжлийн онцлогийн талаар 9 ЭШӨ хэвлэгдэж, 4 эрдэм шинжилгээний хуралд үр дүнгээ хэлэлцүүлсэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ТВ-ээр 3 удаагийн ярилцлага, Радиод 1 удаагийн ярилцлага, сонинд 1 удаагийн ярилцлага нийтлүүлсэн.
5. ЕБС-ийн багш нарт зориулсан 3 удаагийн сургалт Дорнод, Хөвсгөл, Дорноговь аймгийн багш нарт зохион байгуулсан.
Олон нийтэд чиглэсэн хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар 2 удаагийн онлайн хэлэлцүүлэг зохион байгуулсан. (багш, эцэг, эхчүүд, ЕБС-ийн хүүхдүүдэд чиглэсэн)
6. “Олимпизм – Боловсрол – Биеийн тамир,спорт” сэдэвт олон улсын цахим сургалт семинар- ыг 2021 оны 02-р сарын 22 ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулаа.
7. Төслийн эцсийн тайлан нь Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод аймаг тус бүрээр гаргасан нь төлөвлөгдсөн аймгаас мэдээлэл дутуу цугласан тул үндэсний хэмжээнд төлөөлөхүйц нэгдсэн тайлан гаргах боломжгүй байлаа.