Салбар : Хүмүүнлэгийн ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2020
Санхүүжилт: 29,500.0 мян.төг
Түлхүүр үг : Давхардал, Зөрчил, Хийдэл, Соёлын тухай хууль, Соёлын өвийн тухай хууль, Номын сангийн тухай хууль
Үр дүн
1. Соёл урлагийн төрийн бодлогын баримт бичгүүд, тэдгээрийн хэрэгжилтээр экспертийн судалгааг хоёр чиглэлээр авсан бөгөөд Соёл урлагийн салбарын хуулиуд дээр ажиглалт дүгнэлтийг хийж, мөн энэ чиглэлээрх хууль дүрэм журмын хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээг хийх хэлэлцүүлэг, түүвэрлэсэн социологийн судалгааг хийсэн бөгөөд судалгааны ажлын удирдамжийн дагуу 12 дугаар сарын 03-05-ны хооронд Өвөрхангай аймагт, Хэнтий аймагт 2019.12.10-ны өдөр, мөн Ховд аймагт 2019.12.15-27-ны өдрүүдэд, Дундговь, Мандалговь хотод 2019.12.03-ны өдөр тус тус зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Аймгийн засаг даргын тамгийн газарт нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Аймгийн засаг даргын тамгийн газарт соёл, урлагийн газрын хэлтсийн дарга, Аймгийн номын сангийн эрхлэгч, Хүүхдийн номын ордонд номын сангийн арга зүйч, Ахлах арга зүйч номын санч, Театрийн найруулагч, Чуулгын удирдаач, Музейн бүртгэл мэдээллийн санч, Музейн эрдэм шинжилгээний ажилтан, сумын Засаг дарга, сумын ИТХНарийн бичгийн дарга, сумын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Соёлын төвийн дарга нийт 140 гаруй хүн оролцжээ. Судалгааны багийн гишүүд 2020 оны 01-р сарын 10 гэхэд судалгааны ажлын анхдагч мэдээллийн санг бүрэн бүрдүүлж, экспертийн болон баримт бичгийн судалгааны мэдээ, баримтад боловсруулалт хийж 2020 оны 3 дугаар сард дуусгасан.
2. Судалгааны ажлын үр дүнгээр “Монгол улсын соёл урлагийн салбар дах төрийн бодлого, эрхзүйн орчны шинжилгээ”. Уб., 2021. Линограф ХХК, 11,75 х.х. суурь судалгааны бүтээлийг бэлэн болгож, 300 ширхэгийг хэвлүүлсэн.
3. Судалгааны ажлын явцад “Соёл урлагийн салбар дах төрийн бодлого, эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд” сэдвээр гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд:
-Судалгааны арга зүй, аргачлал боловсруулах, судалгааны ажлын тойм, чиглэл хүрээг тодорхойлох зорилгоор 2019 оны 07-р сарын 08-ны өдөр СУИС-ийн хичээлийн III байрны 223 тоот өрөөнд дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэгт нийт 18 эрдэмтэн, судлаачид оролцсон.
- 2019.11.15-ны өдөр “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2019”-д төслийн судалгааны явцын үр дүнгээр “Соёл урлагийн салбар дахь төрийн бодлогын хэрэгжилт, эрх зүйн орчны судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж санал шүүмж авсан бөгөөд СУИС болон соёл урлагийн чиглэлийн 70 гаруй багш, эрдэмтэн, судлаачид оролцов.
-“Соёл урлагийн салбар дахь төрийн бодлогын хэрэгжилт, эрх зүйн орчны шинжилгээ” суурь судалгааны төслийн эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 10-нд цахим хэлбэрээр зохион байгуулсан. Хуралд соёл урлагийн салбарын болон эрдэмтэдээс бүрдсэн нийт 40 гаруй хүн оролцсон.
4. “Соёл урлагийн салбар дах төрийн бодлого, эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд” сэдэвт гурван удаагийн хэлэлцүүлэг мөн холбогдуулан хийлгэсэн ажлын хүрээнд эрдэм шинжилгээний 6 өгүүлэл, 2 орчуулга, санал зөвлөмж бүхий эмхтгэлийг 300 ширхэг хэвлүүлэв. “Соёлын бодлого судлал, бодлогын сайжруулах арга зам”. Уб., 2021. Линограф ХХК, 8,12 х.х.
5. Төслийн үр дүн болох эрдэм шинжилгээний ажил, хэлэлцүүлгийн эмхтгэлийг тус бүрээс 150 ширхэгийг Соёлын яам, БШУЯ, Соёл урлагийн байгууллагууд болон олон нийт, нийтийн номын санд түгээн тараав.