Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа



Салбар : Хүмүүнлэгийн ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2019-2022

Санхүүжилт: 31,500.0 мян.төг

Түлхүүр үг : Алтай Таван Богд, хайгуул, нэн эртний хүн, чулуун зэвсэг, археологи, хээрийн шинжилгээ

Үр дүн

1. “Монгол Алтайн нэн эртний хүний ул мөр” нэгэн сэдэвт бүтээл 2023 онд хэвлэгдэнэ. Тус бүтээл нь 4 бүлгээс бүрдэнэ. 1-р бүлэгт Монгол Алтайн эртний байгаль, цаг уур, газар зүйн орчин, нөхцөл байдал, геологи, геоморфологийн олон асуудлыг тойм байдлаар тусгана. Нэн эртний хүний амьдралд байгаль, цаг уурын нөхцөл байдал чухал үүрэг гүйцэтгэж байсан нь тодорхой тул тухайн бүс нутгийн эртний байгаль, газар зүйн орчны нөхцөл байдлыг сэргээн авч үзэх нь чухал ач холбогдолтой билээ. 2-р бүлэгт Монгол Алтайн бүс нутагт хийгдсэн чулуун зэвсгийн хайгуул судалгаа, илэрч олдсон дурсгалуудын түүхэн тоймыг багтаана. 3-р бүлэгт тухайн бүс нутгаас илэрч олдсон томоохон дурсгалууд тэр дундаа “Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа” төслийн үр дүнд илрүүлэн олсон 39 дурсгалт газрын хэрэглэгдэхүүнийг багтаана. 4-р бүлэгт дурсгалт газруудын он цагийн хамаарлын асуудал, хөрш зэргэлдээх бүс нутгаас урьд өмнө илэрч олдсон дурсгалуудтай хэрхэн холбогдох, харилцан хамаарлын асуудлыг нэгтгэн авч үзнэ. 2. Өгүүлэл 4 хэвлүүлснээс 1 нь Казахстан улсын Түрэг судлалын академийн “Алтаистика, тюркология, монголистика” сэтгүүлд хэвлэгдсэн. Тус өгүүлэл нь1.“Монгол Алтайн Годон голын палеолитын шинэ дурсгалт газар: чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүн, харилцан хамаарал, он цагийн асуудал” нэртэй бөгөөд Алтай Таван Богдын Годон голын саваас илэрч олдсон чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүнийг тодорхойлон, хамаарах он цагийн асуудлыг хөндөн авч үзсэн. Мөн “Монгол Алтайн баруун биеийн чулуун зэвсгийн үе”, “Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа” төслийн 2019 оны хайгуул, судалгааны урьдчилсан үр дүн,“Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа” төслийн 2019 оны хайгуул, судалгаа өгүүлэл бичиж хэвлүүлсэн. 3. Төслийн хээрийн судалгааны хүрээнд Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Сагсай, Буянт сумдын нутгаас чулуун зэвсгийн үед холбогдох 39 олдворт газрыг шинээр нээн илрүүлж, 450 орчим чулуун зэвсгийн зүйл түүвэрлэн цуглуулав. Тэдгээр олдвор хэрэглэгдэхүүн нь Монгол Алтайн бүс нутагт эртний хүн суурьшин амьдарсан цаг хугацааны асуудлыг баримжаалах, чулуун зэвсэг үйлдвэрлэлийн уламжлал, хөгжлийн чиг хандлагын асуудлыг тодруулахад чухал ач холбогдолтой юм. Үүнийг Монгол Алтайн нурууны чулуун зэвсгийн үеийн түүхийг улируулан судлах, нэн эртний хүний ул
4. Хайгуулын явцад илрэх эд өлгийн зүйлийг бүртгэн баримтжуулж, судалгааны эргэлтэд оруулах, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бий болно мөрийг бодит баримтаар лавшруулан тодруулсан томоохон үр дүн хэмээн үзэж байна. Хайгуул судалгааны үр дүнд доод палеолитын үеийн томоохон бууц илрүүлэн олсон нь судалгааны өндөр ач холбогдолтойд тооцогдоно. Цагаан дэнжийн дурсгалт газар нь Алтай Таван Богдын орчмын нутагт нэн эртний хүн амьдарч эхэлсэн цаг хугацааг урагш ахиулах, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн хөгжлийн зүй тогтлыг тандан судлахад чухал тулгуур болох нь тодорхой байна. Цаашид Цагаан дэнжид суурин малтлага судалгаа хийж, соёлт давхарга илрүүлэн, он цагийн хамаарлын асуудлыг нарийвчлан, баттай гаргах шаардлагатай. Цуглуулсан олдвор хэрэглэгдэхүүнээс үзэхэд ямартай ч энэ дурсгалт газрын чулуун зэвсэг үйлдвэрлэлийн бүрэлдэн бий болсон цаг цагийг урьдчилсан байдлаар доод палеолитын үед буюу 500-300 мянган жилийн өмнө хамааруулах бүрэн бололцоотой. 4. Жил бүрийн хээрийн судалгааны явцад илэрсэн дурсгалын бүртгэлийг хээрийн судалгааны тайланд тусган Соёлын Өвийн Үндэсний төвд хүлээлгэн өгч “Бүртгэл мэдээллийн нэгдсэн санд” бүртгэгдсэн.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Я. Цэрэндагва Монгол Алтайн нэн эртний хүний ул мөр 2023 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Я. Цэрэндагва Монгол Алтайн Годон голын палеолитын шинэ дурсгалт газар: чулуун зэвсгийн олдвор хэрэглэгдэхүүн, харилцан хамаарал, он цагийн асуудал 2021 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Я. Цэрэндагва Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа 2019 Дэлгэрэнгүй
2 Я. Цэрэндагва, С. Далантай Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа 2020 Дэлгэрэнгүй
3 Я. Цэрэндагва Монгол Алтайн баруун биеийн чулуун зэвсгийн үе 2021 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД