Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нярай, хөхүүл хүүхдийн дүлийрэлт, сонсгол бууралтын эрт үеийн скрининг оношилгоо, эмчилгээ, хяналт, тандалтын тогтолцоо бий болгох нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 9077588

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2019-2022

Санхүүжилт: 42,200.0 мян.төг

Түлхүүр үг : Хүүхдийн, дүлийрэлт, сонсгол бууралт, нярай, дунгийн суулгац, сонсголын скрининг

Үр дүн

1. Нийслэлийн 3 амаржих газар, ЭХЭМҮТ, 2 дүүргийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн 66’444 (94.1%) нярайг сонсголын I скринингэд хамруулж,
үүнээс өөрчлөлттэй гарсан 6’242 нярайг II скринингэд хамруулсан судалгааны дүнд үндэслэн, нярайн сонсгол бууралт, дүлийрэлтийн тохиолдлын
давтамж, зонхилон тохиолдох хэлбэр, хүнд хөнгөний зэргийг тодорхойлсон.
-Эрдэм шинжилгээний өгүүлэл -1
-Эрдэм шинжилгээний илтгэл -2
2. Судалгааны үр дүнд үндэслэн, “Нярайн сонсголын тандалт шинжилгээний эмнэлзүйн заавар”-ыг боловсруулан, нярайн сонсгол бууралт, төрөлх
дүлий ба сонсголын бусад төрлийн эмгэгийг эрт илрүүлэх, цаашид цаг алдалгүй эмчлэх, хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос сэргийлэх,
хянах,тандах зааврыг төрөх эмнэлгүүд ба 3-р шатлалын эмнэлэгт зориулан боловсруулж, ЭМС-ын тушаалаар батлуулсан.
3. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдийг сонсголын аппарат, агааржуулах гуурс тавих мэс засал, дунгийн суулгацын мэс засал, Баха
зөөлөн даруулгат дууны процессор суулгах, эмийн болон хэл заслын эмчилгээний аргаар эмчилж, хянагдсан үр дүнд үндэслэн, 3-р шатлалын эмнэлэгт
зориулсан эмнэлзүйн заавар боловсруулж, ЭХЭМҮТийн Ерөнхий захирлын тушаалаар батлуулсан.
-Эмнэлзүйн заавар-6
4. Сонсгол бууралт дүлийрэлт оношлогдсон 150 хүүхдийг сонсголын аппарат, агааржуулах гуурс тавих мэс засал, дунгийн суулгацын мэс засал, Баха
зөөлөн даруулгат дууны процессор суулгах мэс заслаар эмчилсэн үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, МЧХХЭН-ийн XXXV чуулганд
хэлэлцүүлсэн.
-Эрдэм шинжилгээний өгүүлэл- 1
- Эрдэм шинжилгээний илтгэл- 1
/Тайлангийн 52-60 хуудас/
/Тайлангийн хавсралтын 57-62 хуудас/
5. Тохиолдол-хяналтын судалгаанд сонсгол бууралт дүлийрэлт батлагдсан 150, хяналтын бүлэгт СДПШээр хэвийн сонсголтой болох нь батлагдсан 150
хүүхдийг хамруулж, сонсгол бууралт, дүлийрэлтэд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг тодруулсан дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл боловсруулж,
хэлэлцүүлсэн.
-Эрдэм шинжилгээний илтгэл -2
-Эрдэм шинжилгээний өгүүлэл -1
-Эрүүл мэндийн ажилтнууд, эцэг эх, олон нийтэд зориулсан зөвлөмж- 1
6. Цуврал сургалтаар амаржих газар, дүүргийн ба аймгийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн эмнэлэг, оношилгооны төв, тусгай мэргэжлийн сургуулиудад
ажиллаж буй нярай, чих хамар хоолой, сонсгол судлал, хэл заслын эмч, сувилагч болон хэл заслын багш нарт нярай, бага насны хүүхдийн сонсгол
бууралтыг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх чиглэлээр онолын ба дадлага сургалт зохион байгуулж, тасралтгүй сургалтын хөтөлбөр
боловсруулсан.
-Гарын авлага-3
-Стандарт сургалтын хөтөлбөр – 4

7. Судалгааны дүнд үндэслэн, сонсголын бэрхшээлтэй, дунгийн суулгацтай, сонсголын аппараттай, чичиргээнт суулгацтай хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулсан. Мөн хүүхдийн сонсгол бууралтын талаар эцэг эх, олон нийтэд зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулсан.
- Гарын авлага-2
- Эцэг эх, олон нийтэд зориулсан зөвлөмж- 5
- Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр- 1

8. Хүүхдийн сонсгол бууралтын оношилгоо, эмчилгээ, хяналт тандалтын эмнэлзүйн заавар боловсруулж, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын тушаалаар
батлуулсан.
-Эмнэлзүйн заавар-12

9. “Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эх орны эрхэм баялаг” цуврал нэвтрүүлгийн нэг дугаарыг нярайн сонсгол бууралт, дүлийрэлтийн сэдвээр хийж, цахим сүлжээ,
олон нийтийн телевизийн сувгаар цацсан.
-ТВ контент- 1

10. Нийт 2019 оноос хойш амьд төрсөн сонсголын скринингэд хамрагдсан 100 мянга гаруй нярайн үр дүнг цахим байдлаар, нэгдсэн мэдээллийн санг
үүсгэсэн.
11. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн дэргэд “Сонсгол бууралттай хүүхдийг хянах тандалт”-ын тогтолцоог бий болгосон.
-Төв-
-Илтгэл-1

12. Эмч, эмнэлгийн ажилчдад зориулсан “Нярайн сонсголын скрининг, хүүхдийн сонсгол судлал” мэргэжлийн гарын авлагыг бэлтгэн хэвлүүлж, 1,2,3-р
шатлалын эмнэлгийн холбогдох эмч, мэргэжилтнүүдэд тараан түгээсэн.
-Гарын авлага-1

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Хүүхдийн сонсгол бууралт”- 2021 Дэлгэрэнгүй
2 Хүүхдийн сонсгол” 2021 Дэлгэрэнгүй
3 Хүүхдийн сонсгол бууралт”- Нярайн сонсголын скрининг оношилгоо, эмчилгээ”- 2022 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 1. Эцэг эх, гэр бүл, өрх дүүргийн эмч нар, амаржих газар, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхэд, нярай, чих, хамар хоолойн эмч, төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн удам зүй, чих хамар хооолой, сонсгол, хэл заслын эмч нар, бодлого боловсруулах эрх зүйн байгуулгуудад өгөх зөвлөмж Дэлгэрэнгүй
2 Сонсгол бууралт: хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Үр дагаврыг хэрхэн бууруулах вэ? Дэлгэрэнгүй
3 Нярайн сонсголын скрининг шинжилгээ Дэлгэрэнгүй
4 Сонсгол - хэл заслын эмчилгээний тухай Дэлгэрэнгүй
5 Сонсгол бууралттай хүүхдэд үзүүлэх эрт үеийн тусламж Дэлгэрэнгүй
6 Ясны сонсголын аппарат /Baha system/-ын талаар эцэг эх, асран хамгаалагчид өгөх зөвлөмж Дэлгэрэнгүй
7 Төрөлхийн дүлий болон хүнд зэргийн сонсгол бууралттай хүүхдэд Cochlear implant буюу дунгийн суулгацыг суулгах, тохируулах явц Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Нярайн сонсголын скрининг оношилгоо, хяналтын эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
2 Сонсголын дуудлагат потециал (ABR) шинжилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
3 Сонсголын дуудлагат потециалын автомат (AABR) шинжилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
4 Тайван байх үеийн сонсголын хариу урвал (ASSR) шинжилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
5 Тимпанометрийн шинжилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
6 Дунд чихний цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
7 Хэнгэргэн хальсанд агааржуулах гуурс тавих эмчилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
8 Дунгийн суулгац /Cochlear implant/ мэс заслын эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
9 БАХА чичиргээнт суулгацыг тохируулах эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
10 Дунгийн суулгацыг тохируулах эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
11 Сонсгол бууралттай өвчтөний хэл яриа заслын оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
12 Дүлий өвчтөний хэл яриа заслын оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн заавар Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Дунгийн суулгац мэс заслын дараах сонсгол хэл заслын эмчилгээний үр дүнгийн явц Дэлгэрэнгүй
2 Нярай болон хөхүүл хүүхдийн сонсгол бууралтын тархалт, хэлбэр ба зэргийг судалсан үр дүн Дэлгэрэнгүй
3 Нярай болон хөхүүл хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Нярайн сонсгол бууралт, дүлийрэлтийн эрт үеийн оношилгоо, эмчилгээ, хяналтын тогтолцоог бүрдүүлсэн үр дүн Дэлгэрэнгүй
2 Нярайн сонсгол бууралт, дүлийрэлтэнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судалсан үр дүн Дэлгэрэнгүй
3 Нярай болон хөхүүл хүүхдэд сонсгол бууралт, дүлийрэлт үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг тогтоосон үр дүн Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД