Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 9077588
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 42,900.0 мян.төг
Түлхүүр үг : астма, GINA-ийн заавар, GINA-ийн протокол эмчилгээ, амьсгалын замын цочмог халдвар, харшил, шуугиантай амьсгал
Үр дүн
1. Хүүхдэд астма үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлахад 34,4% нь гэр бүлийн харшлын өгүүлэмжтэй байсан бөгөөд 16.1% нь ээж, 10.9% нь аав, 11.6% нь хамаатан саданд харшилтай хүн байдаг гэсэн байв. Халдварын хүчин зүйлийг авч үзэхэд 80.8% нь АЗЦХ-аар жилд 1-5 удаа өвчилсөн байв. Харшлын хүчин зүйлийг судлахад дийлэнх буюу 55,5% нь харшилтай, 51% нь ургамлын харшилтай, 17,9% нь гэрийн тэжээвэр амьтанд харшилтай, 12,3% нь тоосны харшилтай, 8,5% нь орчны чийг, хөгцний харшилтай байв. Төрөх үеийн жин 43.8% нь >3500 гр байсан, 66,3% нь хөхөөр, 33,7% нь холимог, 1,1% нь үнээний сүүгээр хооллож байсан бөгөөд эх нь жирэмсэн үедээ 93.3% нь сүү, 76.4% нь өндөг, 64,0% халуун ногоо хэрэглэсэн, 13.5% нь антибиотик, 6.7% нь парацетмол, 13.5% бусад төрлийн эмийг хэрэглэсэн байв. Монгол хүүхдийн дундах астмын тархалтыг тогтооход 1000 хүүхдэд 11 тохиолдож байв.
2. GINA-ийн протокол эмчилгээний өмнө астаматай хүүхдийн 26.9% нь шөнийн ханиалга, 36.2% нь бөгшүүлж ханиалгах, 20.5% нь уйлах үед ханиалгах шинж тэмдэг илэрч байсан бол GINA-ийн протокол эмчилгээний дараа биеийн ачааллын үед ханиалгах шинж 23,2%, шөнийн цагаар ханиалгах шинж нь 15,2%, бөгшүүлж ханиалгах шинж нь 1,4%-иар тус тус цөөрсөн байв.
3. Астма оношлогдсон 89 хүүхдийг ЭХЭМҮТ-ийн диспансерийн хяналтад авч, 1 жилийн туршид тасралтгүй хянасны үр дүнд АЗЦХ өвдсөн давтамж өмнөх жилд дунджаар 5 (1-12), 1 жилд дунджаар 4 (1–8) болж буурсан байна. Мөн шуугиантай амьсгал илэрсэн давтамж нь дунджаар 1 жилд 5 (1-30), эмчилгээний үед 1 (1–4) болж буурсан дүн гарчээ. Харин багтраат байдал ба эмнэлэгт хандаж яаралтай тусламж авсан тоо нь дунджаар 2 (1-10) байсан бол GINA эмчилгээний хугацаанд тус бүр нь дунджаар 1 (1 -2) болж буурсан байлаа.