Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 40,000.0 мян.төг
Түлхүүр үг : Цөмийн кластер бүтэц, цөмийн урвал, энергийн спектр, урвалын механизм
Үр дүн
1. Гейгер-Нэттоллийн томьёог ашиглан альфа-задралд ордог тэгш-тэгш, тэгш-сондгой цөмүүдэд системчилсэн анализ хийв. Нэг элементийн цөмүүдэд хийсэн үр дүнгээс харахад шидэт тооноос хамаарсан зүй тогтол ажиглагдлаа. Бид үүнийг цөмийн кластер загвартай холбон тайлбарласан дүгнэлт гарсан. (ЭШ-ний өгүүлэл-1/Гадаад/, ЭШ-ний хуралд илтгэл-1 /Олон улсад/).
2. (n,2n) болон (n,3He) урвалын огтлолын утгуудад системчилсэн анализ хийж, ассимметрийн параметрээс хамаарсан тодорхой зүй тогтол байгааг харуулсан. Судалгааны ажлын тайлан гарсан. (ЭШ-ний хуралд илтгэл-1).
3. (n,2n) болон (n,3He) урвалын огтлолын утгуудад ажиглагдсан зүй тогтлыг статистик загвар ашиглан гаргасан томъёогоор тайлбарлав. (ЭШ-ний өгүүлэл-1)
4. Нейтроноор явагдах (n,t) ба (n,3He) урвалуудын үед 3 нуклоны кластер бүрэлдэх магадлалыг компаунд механизмын хүрээнд статистик загвараар, шууд механизмын үед суга цохих загвараар тус тус олж хооронд нь харьцуулав. (ЭШ-ний хуралд илтгэл-1)
5. Олон улсын хянан магадлагаатай сэтгүүл-1, Web of Science-д бүртгэлтэй сэтгүүлд-4, European Physical Journal: Web of Conferences-3, Олон улсын хянан магадлагаатай хэвлэл-1, Дотоодын мэргэжлийн сэтгүүл-10
6. Гадаадын хамтрагч байгууллагын өндөр үзүүлэлттэй суурь төхөөрөмж дээр туршилт тавьж, урвалын огтлол, энергийн спектрийг хэмжсэн. (ЭШ-ний өгүүлэл-1 /олон улсын хянан магадлагаатай сэтгүүл IF-3.88/, ЭШ-ний хуралд илтгэл-1 /олон улсад/)
7. Цөмийн урвалын компаунд, шууд, тэнцвэрийн өмнөх механизмууд ба цөмийн бүтцийн загваруудыг харьцуулан судалж (ОУЭШХуралд 1 илтгэл) хэлэлцүүлсэн.
8. Нейтроноор явагдах урвалуудын өгөгдлүүдийг эмхэтгэн системлэж, цөмийн мэдээллийн үндэсний сан бүрдүүлсэн. Уг сан нь ЦФСТөвийн серверт байршсан бөгөөд дотоод сүлжээнд холбогдон шууд ашиглах боломжтой. Одоогоор бакалавр, магистр докторын оюутанууд дотоод сүлжээнд нэвтэрч ашиглаж байна. Цаашид олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байна.
https://nrc.num.edu.mn/IPv4 address:192.168.0.81