Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мезоны бүтэц, Хигс ба космологи



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2019-2022

Санхүүжилт: 31,500.0 мян.төг

Түлхүүр үг : Стандарт онол, хүнд мезон, космологи, харанхуй энерги

Үр дүн

1. Хорндескийн онолын хүрээнд харанхуй энергийн загваруудыг судлаж сүүлийн үеийн космологийн хэмжилтүүдээс тавигдах хязгаарлалтуудыг тодорхойлов. Үүнд: Сансрын дэвсгэр богино долгионы хэмжилтүүд (PLANCK хиймэл дагуулын хэмжилт), 2017 онд LIGO, VIRGO хийсэн хос нейтрон оддын нэгдлээс үүссэн гравитацийн, бусад телескопин хэмжсэн оптик долгионы хэмжилтэд бүрэн нийцэх шийдийг олж тогтоов Бид өөрсдийн судалгаагаараа хэрэв эртний огторгуйн гравитaцын загварыг Эйнштэйний харьцангуй онолоор бус харин Хорндескийн гравитацын онолоор загварчилж тухайн онолын хүрээнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийг тооцох мөн бага болон өндөр давтамжийн мужид бүртгэгдэх боломжийн талаарх онолын судалгааг хийсэн. Эйнштэйний харьцангуй онол нь Хорндескийн гравитацын онолын тухайн тохиолдол тул параметерүүдийн тодорхой хязгаарт бидний үр дүн харьцангуй онолын үр дүнтэй нийцтэй байсан.

2. CERN/LHCb төвийн туршилтаар саяхан ажиглагдсан чармониум бүлийн өдөөгдсөн төлөвүүдийн радиац задралын судалгааны аналитик томьёолол, компьютер код-алгоритмыг боловсруулан, боломжит сувгуудыг нарийвчлав.
χc2 → J/Ψ + γ сувгийн инвариант матрицын элементийг тодорхойлж, задралын өргөн, бусад гол үзүүлэлтийг тооцоолов. Үүнд J/Ψ(3096) бөөмсийн өдөөгдсөн төлөв χc2 (3556) тензор мезоны радиац задралын боломжит сувгуудыг нарийвчлан тогтоож, ноёлох (доминант) радиац задралын өргөн, инвариант амплитуд, холбогдох параметруудын тооцоог хийв.
Чармониум бөөмсийн дээд (J = 1,2) спинтэй өдөөгдсөн χc0 (3415), χc1 (3511), hc(3525), χc2 (3556) төлвүүдийн радиац задралын боломжит сувгуудын судалгааг Analytic (Infrared) Confinement загварын хүрээнд гүйцэтгэв. Нэг фотон цацаргах замаар явагдах радиацын ноёлох (dominant) χcJ → g + J/Y, hc → g + J/Ψ сувгуудийн задралын Лоренц-инвариант болон спин-тархалтын (helicity) амплитудуудыг тогтоож, тэдний харилцан үйлчлэлийн тогтмолууд, оройн функцууд болон парциал задралын өргөнүүд, бусад холбогдох параметруудыг тооцоолсон нь туршилтын үр дүнтэй бүрэн нийцэв. Цаашлан, онолын тооцооны үр дүнг LHCb туршилтын өгөгдлүүдтэй харьцуулж, hc бөөмийн задралын бүрэн өргөн нь одоогийн тогтоосоноос илүү нарийн мужид байх таамаглал дэвшүүлэв.
3. Хүнд масстай лептокваркаас хөнгөн масстай лептокварк ба Хигс задрах шинэ задралын сувгийн хүрээнд нейтрино массын үүслийг тооцоолон, туршилтын үр дүнгүүдтэй харьцуулав. Энэ үед вектор лептокваркын массын утга 1.2 TeV-ээс хэтрэхгүй байсан ба СМS-ийн хоригийн утгыг зөрчихгүй байгаа тул LHC-д бүртгэгдэх бүрэн боломжтой гэж үзэв.
Нэг гогцоот квант засварууд дээр дахин нормчлолын нөхцөлийг тавьж эсрэг гишүүдийг тодорхойлсон. Үүнд функцүүдийн Каллан – Симанзикийн тэгшитгэлд эдгээр эсрэг гишүүдийг ашиглан уг онолын бета функцүүдийг тодорхойлсон. Дахин нормчлолын нөхцөлийг ашиглан тодорхойлсон бета функцүүдээс энэ онолын дахин нормчлолын урсгалын анализыг хийсэн.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Энхбат Хорндескийн онол дахь Харанхуй энергийн загвар 2021 Дэлгэрэнгүй
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ganbold, G. Strong effective coupling, meson ground states and glueball within analytic confinement 2019 Дэлгэрэнгүй
2 Ganbold, G Charmonium radiative transitions, mesons and glueballs with the effective strong coupling 2019 Дэлгэрэнгүй
3 Bilguun B., Enkhbat T., Koh S, Gansukh T. Constraints on the Dark energy models from the Horndeski theory 2020 Дэлгэрэнгүй
4 Ganbold G. Mesons and glueballs, strong effective coupling within analytic confinement 2020 Дэлгэрэнгүй
5 Gurjav Ganbold, Thomas Gutsche, Mikhail A. Ivanov, Valery E. Lyubovitskij, Rev.D Radiative transitions of charmonium states in the covariant confined quark model 2021 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 L.Erdenebulgan, B.Bilguun, Ts.Enkhbat Radiative neutrino mass generation and Leptoquarks 2019 Дэлгэрэнгүй
2 Б.Билгүүн, С.Ко , Ц.Энхбат, Т.Гансүх Хорндескийн онол дахь Харанхуй энерги 2020 Дэлгэрэнгүй
3 Т.Лхагважав, Ц.Энхбат Скаляр Юкава онолын ренормчлол 2021 Дэлгэрэнгүй
4 Erdenebulgan Lkhagvadorj Sterile neutrino, dark matter and neutrino mass generation 2021 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 G.Ganbold “Dominant Radiative Transitions of Charmonium Orbital Excitations” 2019 Дэлгэрэнгүй
2 G.Ganbold Mesons and Glueballs 2019 Дэлгэрэнгүй
3 G.Ganbold Radiative transitions of charmonium states 2021 Дэлгэрэнгүй
4 T.Gansukh Cosmic inflation and Primordial Black holes in the Scalar-Tensor theories of Gravity 2021 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л. Эрдэнэбулган, Ц.Энхбат, Б.Билгүүн “Нейтрино массын үүсэл ба Лептокварк” 2019 Дэлгэрэнгүй
2 Л.Эрдэнэбулган, Ц.Энхбат, Б.Билгүүн “Radiative neoutrino mass generation and Leptoquark” 2019 Дэлгэрэнгүй
3 Ц. Энхбат “Хорндескийн онол дахь харанхуй энерги” 2020 Дэлгэрэнгүй
4 Ц.Энхбат “Хорндескийн гравитацийн он ба Харанхуй энерги” 2020 Дэлгэрэнгүй
5 Л. Эрдэнэбулган, Ц. Энхбат, Б. Билгүүн “Radiative neoutrino mass generation and Leptoquark” 2020 Дэлгэрэнгүй
6 Ц. Энхбат “Lepton universality and leptoquarks” 2021 Дэлгэрэнгүй
7 Г. Ганболд “Analytic confinement in modern hadron physics” 2021 Дэлгэрэнгүй
8 Т.Гансүх “Cosmic inflation and Primordial Black Holes in the Scalar-Tensor” 2021 Дэлгэрэнгүй
9 Л. Эрдэнэбулган “Sterile neutrino, dark matter and neutrino mass generation” 2021 Дэлгэрэнгүй
10 Т. Лхагважав “Renormalization of Scalar Yukawa theory” 2021 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл

10 удаа - Constraints on the Dark energy models from the Horndeski theory
Bilguun B., Enkhbat T., Koh S, Gansukh T., Journal of Cosmology and Astroparticle Physics 11 (2020) 057,

Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД