Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 34,500.0 мян.төг
Түлхүүр үг : Фемтосекундын лазер, өндөр давталт, богино пульс үүсгэх
Үр дүн
• Өндөр (140МГц) давталттай фемтосекундын лазерын (20фс) пульс үүсгэх төхөөрөмж угсарч бэлтгэсэн. /Спектрийн өргөн 60нм, Гаралтын
чадал 209мВт, Төв долгионы урт 750нм, Дундаж энерги 1.5нЖ/
• Өндөр давталттай фемтосекундын лазерын пульс үүсгүүр төхөөрөмж угсарч бэлтгэсэн.
• Төслийн ажлын хүрээнд монгол улсад анх удаа өндөр давтамжтай фемтосекундын лазерын пульсыг ‘Лазерын судалгааны төв’-д гарган авсан.
Судалгааны үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн.
Өндөр давталт, хэт богино пульстай лазерын титан саффирын осциллятор; Лазерт суурилсан гадаргуун плазмоны резонансын төхөөрөмж
угсран тэдгээрийн үр дүнг үндэсний хэмжээний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн.
• Гадаргуун плазмоны резонансын үзэгдлийг лазер ашиглан судалж, үр дүнг үндэсний хэмжээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн.
• Богино пульс үүсгэхэд шаардагдах симмуляцийн программ бичиж, зарим шаардагдах тооцоог хийн импакт фактор бүхий ОУ-ын эрдэм
шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэв.
- Төслийн үр дүнг нэгтгэн эцсийн тайлан бичиж захиалагч, санхүүжүүлэгчид хүлээлгэн өгсөн.