Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нуур, хөрсний палеопалинологийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлж экосистемийн төлөв байдалд үнэлгээ өгөх нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2017-2019

Санхүүжилт: 28,480.0 мян.төг

Түлхүүр үг : Хөрс, хурдас, спор, тоос, тоосны мөхлөг, экзин, туйл, гадаргуу

Үр дүн

1. Төв, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгуудын нутгаар тодорхой маршрутын дагуу судалгаа хийж, 130 цэгт ургамлын бичиглэл үйлдэн, ургамалжилтын онцлог байдлыг тодруулж, дээж материал болох 590 орчим хуудас ургамлын хатаадас бэлтгэснийг нягтлан тодорхойлж зонхилох ургамлын 51 овгийн 312 орчим зүйлийн 500 ш гербарийг бэлтгэн, сургалт судалгаанд ашиглаж байна. Судалгаанд бүртгэгдсэн ургамлуудын дотор унаган болон завсрын унаган 8 зүйл, нэн ховор, ховор 16 зүйл, монгол улсын улаан ном, улаан дансанд бичигдсэн эмийн, гоц ашигт зарим ургамлуудыг бүртгэсэн. Судалгааны материал болох гербараас зарим зүйлийн цэцэгт ургамлыг сонгон авч ХБНГУ-ын Гоеттингены Их Сургуулийн лабораторид тоосны боловсруулалт хийн 150 гаруй тоосны эталон бэлдмэл, 200 гаруй өндөр хүчин чадалтай аппаратаар авсан тоосны зурагт материалтай болж МУБИС-ийн Палинологийн лабораторид ургамал, тоосны санг нэмэгдүүлснээс гадна биологийн мэргэжлийн ангийн оюутнуудын сургалт, судалгаанд ургамлын анатоми морфологи, физиологи, ангилалзүй, палинологийн хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна.
2. Нэр бүхий жижиг нуур цөөрмүүдэд өрөмдлөг хийж, нуурын хурдасны дээж, материал цуглуулан Япон улсын Окаяма Шинжлэх ухааны Их сургууль, МУБИС-ын Палинологийн лабораторид химийн боловсруулалт хийж, ургамлын тоос бүхий өндөр нарийвчлалтай дата, тоосны бус палиноморф, макронүүрс, диатом болон нуурын хурдасны насжилтын XRF шинжилгээгээр олон төрлийн орчны өөрчлөлт, мөн голоценийн сүүл үеийн суурьшлын олон төрлийн цаг үеийн нөлөөллийг тогтоосон.
3. ХБНГУ–ын профессор Херман Бехлинг Бүс нууранд багш, судлаач оюутнуудад зориулж өрөмдлөг хийж, хурдасны анхдагч дээж, материал цуглуулах сургалт, семинар явууллаа.
4. Нууруудын палеопалинологийн үндсэн үзүүлэлтээр ургамлан нөмрөгийн үүсэл, хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн хувьсалд дүгнэлт өгөв. Нуурын хурдсан дахь тоосны агууламжаас харахад Төв азид орших Монгол улсын баруун хэсэг нь тэртээх дунд Голоцены үеэс одоог хүртэлх уур амьсгал нь хэрхэн, яаж хувьсан өөрчлөгдөж буйг тогтоов.
5. Нуур, хурдсан дахь зонхилох ургамлын спор, тоосны хэлбэрзүйн судалгааны үр дүнгээр олон улсын имфакт фактортой сэтгүүлүүдэд 5 өгүүлэл нийтлүүлж нийтийн хүртээл болголоо.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Стандартчилал, хэмжил зүйн газраас 3 дахь удаагаа магадлан итгэмжлүүлсэн. Итгэмжлэлийн гэрчилгээ Дугаар TL-35 (ISO-ILAC-IAF-ийг үндэслэсэн) 2018 Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Unkelbach, J., Dulamsuren, Ch., Punsalpaamuug, G., Saindovdon, D., Behling, H. Late Holocene vegetation, climate, human and fire history of the forest-steppe-ecosystem inferred from core G2-A in the ‘Altai Tavan Bogd’ conservation area in Mongolia. 2017 Дэлгэрэнгүй
2 Unkelbach, J., Kashima, K., Enters, D., Dulamsuren, Ch., Punsalpaamuug, G., Behling, H. Late Holocene (Meghalayan) palaeoenvironmental evolution inferred from multi-proxy-studies of lacustrine sediments from the Dayan Nuur region of Mongolia. 2019 Дэлгэрэнгүй
3 Unkelbach, J., Kashima, K., Punsalpaamuu, G. , Shumilovskikh, L., Behling, H. Decadal high-resolution multi-proxy analysis to reconstruct natural and human-induced environmental changes over the last 1350 cal. yr BP in the Altai Tavan Bogd National Park, western Mongolia. 2020 Дэлгэрэнгүй
4 Saindovdon, D., Unkelbach, J., Dulamsuren, Ch. , Punsalpaamuug, G., Beket, U., Behling, H. Modern Pollen Rain Studies at the Forest Steppe Ecotone in the Lake Dayan Region, Mongolian Altai. 2020 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Morphologycal studies on fruits of some genera of the family Boraginaceae in Mongolia. 2017 Дэлгэрэнгүй
2 A Flora and vegetation in the Lake Dayan region of Altai and a pollen morphology some plants. 2017 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хөрсний задлан шинжилгээг лабораторит орчин үеийн болон уламжлалт арга аргачлалаар тодорхойлох арга зүйг боловсруулсан. 2018 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД