Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх амьтан, ургамлын гаралтай тосон түрхлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилт судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2018-2020

Санхүүжилт: 44,000.0 мян.төг

Түлхүүр үг : 25(OH)Д, чацарганы үрийн тос, тосон түрхлэг, Д аминдэм, Д аминдэмийн дутагдал, HPLC, ELISA

Үр дүн

1. Адууны өөхлөг эдийн тос, үхрийн чөмөгний тос, тэмээний чөмөгний тос, чацарганы зөөлөн эдийн тос, чацарганы үрийн тоснуудыг метанол, ацитонитрил уусмалд уусгаж SUPELCOSIL TM LC-18 (250 мм, 4.6 мм, 5 мкм) HPLC багана ашиглан өндөр нягтралт шингэний хроматографын аргаар 98% цэвэршилттэй стандарт Д2, Д3 аминдэмийн стандарт утгатай жишиж Д аминдэмийн хэмжээг үнэлсэн.
Стандарт Д аминдэмийн агууламж 15 минутанд хамгийн их тодорхойлогдож байв. Адууны өөхлөг эдийн тосонд 0.175мг/гр (70 ОУН/гр), үхрийн чөмгөнд 0.141мг/гр (56.4 ОУН/гр), тэмээний чөмөгний тосонд 0.129 мг/гр (51.6 ОУН/гр), чацарганы зөөлөн эдийн тосонд 0.462 мг/гр (184.8 ОУН/гр), чацарганы үрийн тосонд 5.126 мг/гр (2050 ОУН/гр) хэмжээтэй тодорхойлогдов.

2. БНСУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний судалгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “RNS inc” компанитай бүтээгдэхүүний найрлагатехнологийн судалгаанд хамтран ажиллалаа. HPLC шинжилгээний үр дүнгээр Д аминдэмийн агууламж хамгийн өндөр хэмжээтэй тодорхойлогдсон тос болох чацарганы үрийн тосыг 5% болон 10%-ийн агууламжтай байхаар тооцоолон тосон түрхлэг гарган авав.
Технологийн шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүн чацарганы тосны хэмжээнээс хамаарч тод шаргалаас цайвар шаргал өнгөтэй, дунд зэргийн зуурамтгай чанартай, хурц биш анхилам үнэртэй, pH 5.5-6.0 байлаа.

3. А. Туршилтын амьтан - хулганы туршилт судалгаагаар: Туршилтын 13-17 долоо хоног дахь хугацаанд хяналтын бүлэгт Д аминдэмийн хэмжээ
дунджаар 28%-aар, сөрөг хяналт болон эерэг хяналтын бүлэгт 13-16% буурсан бол гарган авсан 5% болон 10%-ийн тосон түрхлэг түрхсэн бүлэгт уг тосон түрхлэг нь Д аминдэмийн бууралтыг зогсоож байна. Б. Эмнэлзүйн туршилт судалгаагаар: Судалгааны туршилтын бүлэгт Д аминдэмийн агууламж 0 хоногт 20.8 нг/мл, 28 дахь хоногт 16.5 нг/мл, плацебо бүлэгт 20.1 нг/мл, 9.72 нг/мл тус тус тодорхойлогдов. Туршилтын бүлгийн 0, 28 хоног дахь Д аминдэмийн хэмжээ статистик ач холбогдол бүхий ялгаагүй (p=0.24), плацебо бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.01) байлаа. Туршилтын бүлгийн ийлдсэн дэх Д аминдэмийн хэмжээ 20.7%-aар, плацебо бүлэгт 51.2%-aар буурсан байна. Энэ нь Д аминдэм агуулсан тосон түрхлэг нь Д аминдэмийн бууралтаас сэргийлэх үйлдэлтэй болохыг харуулж байна. Ийлдсийн кальци, фосфорын хэмжээ туршилтын өмнө болон дараа мөн бүлэг
хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа байсангүй.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Чацарганы үрийн тос 5%-ийг агуулсан тосон түрхлэгийн технологи Дэлгэрэнгүй
2 Чацарганы үрийн тос 10%-ийг агуулсан тосон түрхлэгийн технологи Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх чацарганы үрийн тос агуулсан тосон түрхлэгийн технологи Дэлгэрэнгүй
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Мөнхбат.Б., Балжинням. , Батчимэг.Б,, Золзаяа.Д, , Ганчимэг.Д, , Лхаасүрэн.Н, , Оюунгэрэл.Г,, Мөнхцэцэг. Б,, Халиун.М, , Хулан.Ө, , Билгүүн.Э, , Батхишиг. М,, Тулгаа.Л, , Билэгтсайхан.Ц,, Мөнхбаяр.С, , Мөнхтүвшин.Н, “Д аминдэм дархлаа тогтолцоонд оролцох нь” (Тойм өгүүлэл) Монголын анагаах ухааны сэтгүүл, II улирал, 2020 №2 (192), хуу 51-59. Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Batchimeg B, , Zolzaya D, , Baljinnyam T, , Lkhaasuren N,, Ganchimeg D, , Munkhzaya Kh, , Sainzaya B, , Oyungerel G, , Bilegtsaikhan Ts, , Tulgaa L, , Munkhbayar S,, Munkhtuvshin N, , Munkhbat B. “Research on content of vitamin D in Mongolian animal and vegetable oils” 2019 Дэлгэрэнгүй
2 Batchimeg B, , Zolzaya D, , Baljinnyam T, , Lkhaasuren N,, Ganchimeg D, , Munkhzaya Kh, , Sainzaya B, , Oyungerel G, , Bilegtsaikhan Ts, , Tulgaa L, , Munkhbayar S,, Munkhtuvshin N, , Munkhbat B. “Research on content of vitamin D in Mongolian animal and vegetable oils” 2019 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б.Мөнхбат;, Н.Мөнхтүвшин, , С.Мөнхбаяр, , Ө.Уранбилэг, , Ө.Хулан, , Б.Батчимэг, , Т.Балжинням,, М.Халиун, , Б.Мөнхцэцэг,, Э.Билгүүн, , Т.Одончимэг, , Д.Золзаяа, , Д.Ганчимэг, , Н.Лхаасүрэн,, Г.Оюунгэрэл,, М.Батхишиг, , Л.Тулгаа, , Ц.Билэгтсайхан, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх амьтан , ургамлын гаралтай тосон түрхлэгийн туршилт судалгаа. Дэлгэрэнгүй
2 Ө.Уранилэг, , Ө.Хулан, , Б.Батчимэг, , Т.Балжинням, , М.Халиун,, Б.Мөнхцэцэг, , Э.Билгүүн, , Т.Одончимэг, , Д.Золзаяа, Д аминдэмийн дутагдлаас сэргийлэх амьтан , ургамлын гаралтай тосон түрхлэгийн туршилт судалгаа. Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Өндөр нягтралт шингэний хроматографийн арга Дэлгэрэнгүй
2 ELISA шинжилгээ Дэлгэрэнгүй
3 Хулганы туршилт Дэлгэрэнгүй
20.Ишлэл

Тоо: 116

Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД