Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 43,500.0 мян.төг
Түлхүүр үг : лазер, спектор судлал, спектрометр, Майкольсоны интерферометр, интерферограм, хөдөлгөөнт толь, Фурье
Үр дүн
• Нил улаан туяаны ламп болон лазерын үүсгүүрүүдийг харьцуулан судалж, сонгосон үүсгүүрүүдэд тохирох электрон удирдлагын схем-техникийн шийдлийг боловсруулсан.
• Майкольсоны интерферометрийн оптик системийн тооцоог хийж, хөдөлгөөнт толийг шугаман хөтлөгчтэй тавцан дээр суурьлуулах, түүнийг тогтмол гүйдлийн сойтоггүй моторын удирдлагаар удирдах ехникийн болон програмын шийдлийг боловсруулсан.
• PDA10D2, DET10A2 детекторуудыг сонгсон, тэдгээрийн гаралтын аналог дохиог хүлээн авч хувигран компьютерт дамжуулах интефейсийг PIC, Arduino микроконтроллер болон Spartan 6 ПЛИС-ийг ашиглан схем-техник, програмын шийдлийг боловсруулсан.
• Интерферограмын мэдээллийг компьютерт хүлээн авч боловсруулалт хийх хэрэглэгчийн програмыг LabVIEW болон MATLAB програмууд дээр боловсруулсан.
• “RED2” хос лазерын спектрометрийг зохион бүтээж угсран туршисан бөгөөд МУ-ын ашигтай загварын гэрчилгээ авах хүсэлт гаргасан.
• HeNe лазер ашигласан Раман спектрометрийн судалгааны материал бэлтгэсэн.