Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын орчин дахь хүхэрт органик нэгдлийн тархалтын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2018-2020

Санхүүжилт: 42,600.0 мян.төг

Түлхүүр үг : Хүхэрт органик нэгдэл, Хүхэрт нүүрстөрөгч, Хангал голын бохирдол, цусны даралт ихсэх, усны амьд организм, ксантат, дитиокарбамат

Үр дүн

Баяжуулах үйлдвэрийн агаарын дээжийн шинжилгээгээр хүхэртнүүрстөрөгч 8.44-9.38 мкг/м3 илэрсэн. Энэ нь Монгол улсад мөрдөж буй стандартын шаардлагын хэвийн хэмжээнд байна. Гэхдээ ДЭМБ-ийн зөвлөмжөөс үзвэл үйлдвэрт 10-15 жилийн турш хүхэрт нүүрстөрөгчийн 10 мкг/м3 орчим концентрацид
өртсөн ажилчдад төв мэдрэлийн системийн доголдол, полиневрит буюу захын мэдрэлийн системийн өвчлөл, түүнийг илэрхийлэх өвдөлтийн босго нэмэгддэг гэсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд тус үйлдвэрт ажилласан ажилчдад уг бодисуудаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудал үүссэн байх магадлалтай байна. Харин гадаа орчны агаарт хүхэрт нүүстөрөгч илрээгүй.
- Хаягдлын цөөрөм, эргэлтийн ус, Хангал голын уснаас жил бүр тогтмол дээж авч шинжилгээнд
2 0 1 8 2 0 2 2 3 хамруулсан. Эдгээр дээжүүдээс эргэлтийн усанд ксантат, дитиокарбамат зэрэг флотацийн цуглуулагч урвалжуудын задрагын бүтээгдэхүүн
болох хүхэрт нүүрстөрөгч илэрсэн нь хаягдлын цөөрөмд хүхэрт органик нэгдэл тархасныг харуулж байна. Харин Хангал голын усанд хүхэрт органик нэгдэл илрээгүй. Гэхдээ хаягдлын цөөрмийн урд хэсгийн ёроолоос ус шүүрч байсан нь Хангал голын ус руу бохирдол орж байх магадлалтай харуулж байсан.
- Уг төслийг хэрэгжүүлж байх явцад Эрдэнэт үйлдвэрийн байгаль орчин, эрүүл ахуй хариуцсан ажилчидтай харилцаж, тухайн төслийн талаар мэдээллийг хүргүүлж байсан ба Орхон аймгийн БОАЖГазрын мэргэжилтнүүдэд хандаж Эрдэнэт үйлдвэрт уг төслийн талаарх ойлголтыг өгч үйлдвэрт нэвтэрч орсон. Төслийн тайланг дээрх байгууллагуудад хүргүүлэв.
- ШУТИС-ийн ГУУС-аас зохион байгууллагддаг “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд дээрх сэдвээр өгүүлэл хэвлүүлж, илтгэл тавьсан.
- Төслийн явцын тайланг тухай бүрт нь ШУТС-д хүргүүлж байсан. Гэрээгээр уг төлийн тайланг 2020 оны 12-р сард хүлээлгэн өгөх байсан боловч covid-19 цар тахлын улмаас нэг жил хойшилж, төслийн явцаас хамаарч төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс дахин нэг жил сунгах хүсэлт өгч хойшлуулсан

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хийн хроматографи багаж дээр хүхэрт нүүрстөрөгчийг тодорхойлох шинжилгээний арга Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ажлын байрны агаар болон хүрээлэн буй орчин дахь хүхэрт органик нэгдлийн тархалтыг тодорхойлох аргазүй Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Лхагважаргал, А.Амарсанаа Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын орчин дахь ксантатын төрлийн хүхэрт органик нэгдлийн тархалтыг судлах нь 2021 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Лхагважаргал Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын орчин дахь ксантатын төрлийн хүхэрт органик нэгдлийн тархалтыг судлах нь 2021 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД