Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны шавьжийн олон янз байдал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2018-2020

Санхүүжилт: 31,000.0 мян.төг

Түлхүүр үг : биологийн төрөл зүйл, шавьж, ангилал зүй, экологи, бүлгэмдлийн бүтэц

Үр дүн

Энэхүү судалгаагаар Монгол орны шавьжийн олон янз байдал, ангилал зүйн бүрэлдэхүүн, тархалт байршилт, орон зайн болон цаг хугацааны хувьсал өөрчлөлтийг тодорхойлж, өгөгдлийн сан бүрдүүлэн, шавьжийн ангийн үндсэн бүлгүүдийн дотор хатуу далавчтан буюу цохын баг, хос далавчтан, хайрсан далавчтан, хатуувтар далавчтаны багууд тус тус зохилж буйг тогтоов. .
Түүнчлэн хээрийн экосистемийн шавьжийн олон янз байдлын судалгааг гүйцэтгэж нийт 9 баг, 70 овогт хамаарах 341 зүйлийг бүртгэн тэмдэглэж, тэдгээрийн орон зайн тархалт ба цаг хугацааны өөрчлөлт хувьслыг судлан тогтоосон болно.
Монгол орны шавьж, үет хөлтний ангилал зүйн судалгааг хийж, урьд өмнө шинжлэх ухаанд илрээгүй байсан 2 зүйлийг (Mainothrus transaltaicus Bayartogtokh & Yondon, 2019, Ramusella samiyai Bayartogtokh & Yondon, 2019) шинжлэх ухаанд шинээр нээн илрүүлж, 1 зүйлийг (Passalozetes africanus Grandjean, 1932) Монгол орны амьтны аймагт шинээр бүртгэн, 2 зүйлийг (Atropacarus striculus (CL Koch, 1836), Tectocepheus alatus Berlese, 1913) Алтайн өвөр говиос анх удаа бүртгэлээ. Улмаар зарим бүлгийн хөрсний үет хөлтний онтогенези ба филогенезийн судалгааг хийж тэдгээрийн удам төрлийн холбоог тогтоов.

Газрын гадаргуугийн амьдралтай цохын 6 овгийг (Carabidae, Curculionidae, Geotrupidae, Scarabaeidae, Staphylinidae, Tenebrionidae) сонгон хээрийн түймрийн дараах нөхөн сэргэлтийг нь судалсан бөгөөд түймрийн дараах жилүүдэд цохын элбэгшил ба идэш тэжээлийн бүлгүүд төдийлөн ялгаатай биш байгасан бол цохын бүлгэмдэлд тохиолдох зонхилогч зүйлүүдийн тоо болон бүрэлдэхүүн ихээхэн хэлбэлзэлтэй байв.
Газар тариалангийн үйлдвэрлэл ба мал бэлчээрлэлтийн улмаас тал хээрийн бүсийн шавьжуудын олон янз байдал болон элбэгшил нь ихээхэн буурсан байдаг ба 3 зүйлийн соно (Odonata), 4 зүйлийн шулуун далавчтан (Orthoptera), 1 зүйлийн хатуувтар далавчтан (Hemiptera), 13 зүйлийн цох (Coleoptera), 2 зүйл торон далавчтан (Neuroptera), 3 зүйлийн эрвээхэй (Lepidoptera), 2 зүйлийн хос далавчтан (Diptera) зэрэг нийт 28 зүйлийг тодорхойлж, популяцийн төлөв байдлын мониторинг хийх суурь өгөгдлийг бүрдүүлж, үнэлгээг хийлээ.
Монгол орны шавьж болон бусад үет хөлт амьтдын ангилал зүй, экологи, тархалт байршилт, онтогегез хөгжил, экологи, экосистемд гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа, хамгааллын асуудлаар эрдэм шинжилгээний 10 өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд англи хэлээр хэвлүүлэв. Мөн судалгааны үр дүнг нэгтгэн “Хар Ямаатын Байгалийн Нөөц Газрын ховор, содон амьтан, ургамал” сэдэвт бүтээлийг хэвлүүлэв.

Удирдагч


Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Б. Баяртогтох, Ө. Баярсайхан , М. Ууганбаяр, Ч. Баярмаа Хар Ямаатын Байгалийн Нөөц Газрын ховор, содон амьтан, ургамал 2019 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Bayartogtokh, B. , Kang, J.H., Lim, C.S., Park, S.H., Seok, S.W., Yoon, T.J. Historical domestication-driven population expansion of the dung beetle Gymnopleurus mopsus (Coleoptera: Scarabaeidae) from its last refuge in Mongolia. 2018 Дэлгэрэнгүй
2 Bayartogtokh, B. , Ermilov, S.G. Ontogeny of morphological traits in Oribatella palustris Hammer, 1962, with remarks on juveniles of Oribatellidae. 2019 Дэлгэрэнгүй
3 B. Bayartogtokh, G. Yondon Contribution to the knowledge of soil mites (Acari: Oribatida) in Trans-Altai Gobi Desert of Mongolia. 2019 Дэлгэрэнгүй
4 Lim, C., , Kang, J. H., Park, S. H., Seok, S., Bayartogtokh, B., Bae, Y. J. Morphometric analysis of dung beetle (Gymnopleurus mopsus: Scarabaeidae: Coleoptera) populations from two different biomes in Mongolia. 2020 Дэлгэрэнгүй
5 Rosa, P., Proshchalykin, M., Halada, M. , Aibek, U. First checklist of the chrysidid wasps (Hymenoptera, Chrysididae) of Mongolia, with description of new species. 2020 Дэлгэрэнгүй
6 Buyandelger, S., Enkhbayar, T. , Otgonbayar, B., Zulbayar, M. , Bayartogtokh, B. Ecosystem engineering effects of Mongolian marmots (Marmota sibirica) on terrestrial arthropod communities. 2021 Дэлгэрэнгүй
7 Bayartogtokh, B. , Ermilov, S.G. A remarkable new species of Hungarobelbidae (Acari: Oribatida) exhibiting characteristic features of two genera, with notes on its systematic relationships. 2021 Дэлгэрэнгүй
8 Jargalsaikhan, P., Altangerel, G., Enkhbayar, T., Enkhchimeg, Ts., Dulguun, B., Bayartogtokh, B. Communities of dung beetles (Coleoptera: Scarabaeoidea) in the Steppe of Mongolia. 2021 Дэлгэрэнгүй
9 Suuri, B. , Baatargal, O., Bayartogtokh, B. , Murdoch, J.D. Ecosystem engineering by endangered Mongolian marmots supports darkling beetles. 2021 Дэлгэрэнгүй
10 Jargalsaikhan, P., Aibek, U., Enkhbayar, T., Altangerel, G., Enkhchimeg, Ts. , Bayartogtokh, B. Diversity and temporal variation of insects in Khar Yamaat Nature Reserve, and post-fire succession of selected beetle groups. 2021 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 B. Bayartogtokh, S. Shimano Distribution, morphological and genetic patterns of two soil mite species (Acari: Oribatida) from Southeast 2018 Дэлгэрэнгүй
2 Б. Баяртогтох, Г. Ёндон Фауна и население панцирных клещей Заалтайской Гоби. ИПЭЭ РАН. Проблемы Почвенной Зоологии. 2018 Дэлгэрэнгүй
3 B. Bayartogtokh Diversity of insects and other arthropods in Mongolia. 2020 Дэлгэрэнгүй
4 B. Bayartogtokh Diversity, ecology and conservation of insects and other arthropods in Mongolia 2021 Дэлгэрэнгүй
5 B. Bayartogtokh Diversity and habitat ecology of insects and other arthropods in Gobi-desert of Mongolia. 2021 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 К. Улыкпан, Б. Баяртогтох Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Адъяагийн Цэндсүрэнгийн амьдралын түүхэн замнал, эрдэм шинжилгээний бүтээл туурвил. 2020 Дэлгэрэнгүй
2 П. Жаргалсайхан,, Т. Энхбаяр, , Г. Алтангэрэл,, Ц. Энхчимэг, Б. Дөлгөөн, Б. Баяртогтох Хар Ямаатын байгалийн нөөц газрын шавьжийн бүлгэмдлийн өөрчлөлт. 2020 Дэлгэрэнгүй
3 П. Жаргалсайхан, Г. Алтангэрэл, Ц. Энхчимэг, Б. Баяртогтох Аргал, хомоолын задралд өтөгч цохын (Сoleoptera: Scarabaeidаe) үзүүлэх нөлөө. 2020 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД