Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 40,300.0 мян.төг
Түлхүүр үг : Цөмийн эрчим хүч, дэвшилтэт реактор, устөрөгчийн эрчим хүч, устөрөгч гарган авах, устөрөгчийн хэрэглээ, цөмийн шинжлэх ухаан, технологийн төв.
Үр дүн
Цөмийн эрчим хүчний реакторуудын хөгжлийн дөрвөн үе болгон хуваан авч үздэг. Одоо дөрөвдүгээр үеийн реакторуудыг дэлхийн томоохон их сургууль, судалгааны хүрээлэнгүүд, тэргүүлэх компаниуд зохион бүтээж байгаа бөгөөд эдгээр реакторуудын голомтын дизайны параметрүүдийг судлаж, нейтроник анализуудыг гүйцэтгэн ажиллах хугацаа, түлшний шаталтыг эхлүүлэх зэрэг тооцооллуудыг гүйцэтгэв. Үүнд дараах ракторуудыг авч үзэв.
- Түлшээ үржүүлэн шатаадаг реакторын судалгаа
- Хар тугалган хөргөлттэй хурдан нейтроны реактор
- Өндөр температурын гелийн хийн хөргүүртэй реактор
- Түлшээ үржүүлэн шатаадаг хурдан нейтроны реакторын тэнцвэрийн шинж чанар
2. Реактороос гарах өндөр температуртай гелийн хийгээр нүүрс боловсруулан устөрөгч үйлдвэрлэх, устөрөгчийн технологид суурилсан ногоон хөгжлийн бодлогыг төгс шийднэ.
Цөмийн болон нарны энергийг ашиглан ус, нүүрс зэрэг устөрөгч агуулсан байгалийн түүхий эдээс устөрөгч гарган авах, түүнийг хадгалах, түлш болгон ашиглах, энерги дамжуулах технологиудын цогцолбор юм. Иймээс устөрөгчийн эрчим хүч нь устөрөгчийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, хүмүүсийн ахуй, тээврийн дэд бүтэц, төрөл бүрийн үйлдвэрлэлийн чиглэлээрх энергийн хэрэглээнд зориулсан хэрэгсэл шиг ашиглахад үндэслэсэн хүн төрөлхтний эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний эдийн засаг, экологийн чиглэл болсон. Манай улс байгалийн хийн нөөцгүй тул нүүрсээ гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэж эрчим хүч, автомашин, газрын тос боловсруулах, хими, хүнсний үйлдвэрийг хангах болон ураны нөөцөө ашигласан ногоон хөгжлийн бодлогыг төгс шийдэх шаардлага гарч байна. Тиймээс устөрөгчийн эрчим хүчийг ашиглах нөхцөл боломж, түүнд шаардагдах хүчин зүйлсийг авч үзэж, устөрөгчийг үйлдвэрлэх боломж болон устөрөгч үйлдвэрлэх боломжтой маш өндөр температурын хийн реакторын голомтын судалгааг хийж гүйцэтгэв.
Энэхүү судалгааны хүрээнд “ӨНДӨР ТЕМПЕРАТУРЫН ГЕЛИЙН МОДУЛЬ РЕАКТОРЫН СУДАЛГАА” нэг сэдэвт бүтээл гаргав.
3. Улсын эдийн засгийн алдагдалтай, экологийн хор хөнөөлтэй түүхий нүүрсний эдийн засгийг импортын хараат бус, экологийн үнэмлэхүй ус төрөгчийн эдийн засагт ойрын ирээдүйд шилжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах үндэслэл бий болно.
Монгол улс байгалийн хийн нөөцгүй тул ураны нөөцөөр ажиллах өндөр температурын реактор бүхий цөмийн станцаас цахилгаан эрчим хүчээ хангах, мөн түүнээс гарах өндөр температуртай гели хийг ашиглан нүүрсээ гүн боловсруулан устөрөгч үйлдвэрлэж, түүгээр зарим хот, аймаг, сумын төвүүдийн цахилгаан, дулааны эрчим хүчийг түлшний элементийн станцаар хангах, устөрөгчийн түлшний элементтэй автомашины устөрөгчийн станцыг цэнэглэх, газрын тос боловсруулах, хими, хүнсний үйлдвэрийг хангах устөрөгчийн технологид суурилсан ногоон хөгжлийн бодлогыг дэвшүүлж тавив.
Цахилгаан, дулааны эрчим хүч, устөрөгч үйлдвэрлэх зорилготой зохион бүтээгдэж байгаа хийн хөргүүртэй GT-HMR, PBMR реакторуудаас сонгон хүрэн нүүрснээс устөрөгч үйлдвэрлэж дулаан дамжуулах хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотын дулаан хангамжийг шийдэж, устөрөгчийн түлшний элемент бүхий автомашиныг цэнэглэх станцуудыг устөрөгчөөр хангаж, манай улсын ойрын ирээдүйн хөгжлийн үндэс болох эдийн засаг, экологи, энергийн хэрэгцээгээ цогцоор шийдвэрлэх боломж байгааг харуулав.
4. Монголд ашиглах судалгааны реакторын дэд
бүтцийн судалгаа
Монголд ашиглах судалгааны реакторын дэд бүтцийн судалгааг хийж гүйцэтгэв. Манай оронд ашиглах боломжтой судалгааны төвд багтах судалгааны реакторын төрөл цөмийн хурдасгуур, лабораториуд, тухайн улсад байх цөмийн дэд бүтцийн хөгжил, хүний болон техникийн нөөц бололцоог үнэлэх үүднээс ЦШУТТ байгуулаха шаардагдах үндэслэлйг боловсруулсан болно.
5. Судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дотоод гадаадын сэтгүүлд хэвлүүлэх, дотоодын болон олон улсын хуралд хэлэлцүүлэх Нэг сэдэвт бүтээл-1
Олон улсын болон гадаадын мэргэжлийн сэтгүүлд-3
Олон улсын хурлын эмхэтгэлд-2
Дотоодын мэргэжлийн сэтгүүлд-14
Дотоодын хурлын эмхэтгэлд-2
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл-12
Дотоодын эрдэм шинжилгээний хурлын илтгэл-13
6. Тухайн төслийн чиглэлээр оюутан сургаж, магистр, докторантуудыг дагалдуулж мэргэшүүлнэ.
6. Магистрын зэргээр хамгаалсан байдал
Б.Хөхсувд: ‘Маш өндөр темдературын хийн хөргүүртэй реакторын голомтын нейтроник үзүүлэлтийн харьцуулсан судалгаа” 2019, МУИС, ХШУИС.
А.Цэндсүрэн: “Бага чадлын “CANDLE” реакторын дизайны судалгаа” 2019, МУИС, ХШУИС.
Г.Нарантунгалаг: “100 МВт чадалтай, хар тугалган хөргүүртэй хурдан нейтроны реакторын голомтын нейтроникийн судалгаа” 2020, МУИС, ХШУИС.
Докторын зэргээр элссэн байдал
Ц.Сайнсанаа – 2018, МУИС, ХШУИС.