Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 35,500.0 мян.төг
Түлхүүр үг : Шууд нэрлэгийн бензин, дизель фракц тоо, н-парафин, изо-парафин, ароматик нүүрс-устөрөгч, крекинг, гидрогенжуулалт, НУ-дийн бүлгийн бүрэлдэхүүн, дулааны задрал, н-алканууд, нафтен, арен.
Үр дүн
1.ТБ-XXI,ТУ-XIX, ЗБ талбайн нефтийн шинж чанар, тунгалаг ба тунгалаг биш фракцуудын химийн шинж чанар, найрлага, НУ-дийн бүлгийн бүрэлдэхүүн, ШНБ, дизель түлшний фракцуудыг ялгаж НУ-дийн бүлгийн бүрэлдэхүүнийг судалж шинж чанарын талаар ерөнхий дүгнэлт өгөв.
2.ШНБ-ий фракцийн НУ-дийн агуулгыг тодорхойлох судалгааг GC7890B маркийн ХХ-ын багажаар ASTM D 6730 стандартад тулгуурлан Da Vinci программаар ажиллаж ТУ-XIX талбайн нефтийн бензиний фракцид 170, ТБ-XXI талбайн нефтийн ШНБ-ий фракцид 176, ЗБ ордын нефтийн бензиний фракцид 159 дан НУ-дийг таньж тодорхойлов.
3.ШНБ-ий фракцид агуулагдах С4-С11 бүхий нүүрсустөрөгчдийг анги, бүлгийн бүрэлдэхүүн, НУ-д нэг бүрийн агуулгыг нарийвчлан судалсны дүнд пара-фин:нафтен:ароматикийн харьцаа 3 ордын нефтэд дунджаар 35,37:21,24:10,42 байгаа нь товарын автобензиний НУ-дийн бүлгийн бүрэлдэхүүнтэй ойролцоо байна. Мөн парафины НУ-д дотор n- ба изо- изомерын харьцаа ТУ-XIX –д 9.4:25.3, ТБ-XXI-д 26.0:16.8, ЗБ-д 13.8:20.6 байгаа нь эдгээр ордын нефтийн ШНБ-үүд детонаци эсэргүүцэх чадвараар эрс зөрөөтэй болохыг батална.
4. ШНБ-ий ароматик НУ-дийн бүлгийн ба нэг бүрийн судалгааны дүнд:
а.3 ордын нефтийн ШНБ-ий фракцид ароматик НУ-д 10,17-10,81%-ийг эзэлж байгааг тотоов.
б.Ароматик НУ нэг бүрийн хувьд С6-С11 ерөнхий томъёотой 31 төрлийн моноцагирагт ароматик НУ-дийг фракцдаа 7,69-9,28% харьцангуй тоо хэмжээ-тэйгээр танин тодорхойлов. С6-С8 бүхий моно-аренуудын концентра-цийн тархалт нь 1,2-диметил-бензол (о-ксилол)>1,4-диметилбензол (п-кси-лол) > 1,3-диметилбензол (м-ксилол) > этилбензол > бензол > метилбензол (толуол) дарааллаар буурч байна. С9 бүхий ароматикийн хувьд 1-этил-2-метилбензол > 1-этил-4-метилбензол >1,2,4-триме-тилбензол > н-про-пилбензол > 1-этил-3-метилбензол > 1,3,5-триметил-бензол гэсэн дарааллаар концентраци нь буурч байна.
в.Автобензиний техникийн шаардлагад 1%-иас хэтэрч болохгүй гэсэн тоо хэмжээг нь хатуу нормчилдог ароматик НУ болох бензолын агуулга 0,15-0,49% стандартын шаардлагад тохирч байна. Харин импортын зарим А-80, АИ-92, АИ-95 зэрэг авто-бензинүүдэд бензолын агуулга 1,27-1,48% байгаа нь стандартын шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна.
5. ТУ-XIX, ТБ-ХXI, ЗБ ордын ШНБ ба дизель фракцид байх н-парафины НУ-дийн бүлгийн ба НУ нэг бүрийн судалгаагаар дараахь үр дүнг гаргав:
а. 3 ордын ШНБ-ий фракцид С4-С11 бүхий 8 төрлийн n-парафин 25,88-32,86%-ийн харьцангуй хэмжээтэйгээр агуулагдаж байгааг GC 7890N хроматографийн аргаар танин тодорхойлов.
6.Судалгаанд хамрагдсан З ордын нефтийн дизель түлшний фракц (Тбуц.=200–350оС)-д додеканаас геникозан хүртлэх 10 төрлийн n-парафины нүүрсустөргчид фракцдаа 17,11-25,68% хэмжээтэй агуулагдаж байгаа нь товарын дизель түлшний үйлдвэрлэлд эерэг нөлөө үзүүлэх нь тодорхой байна.
6.Автобензин, дизель түлшний найрлага дахь ароматик ба н-парафины НУ-дийн нэр төрөл, тоо хэмжээг ХХ/МС-ийн аргаар судалсны дүнд эдгээр шатахууны жинхэнэ эсэхийг тогтоох боломж бүрдэж байна.
7.Түүхий нефть, бензиний ба дизель фракцийг Pseudomonas төрлийн бактериар үйлчлэхэд фракцийн найрлагад байгаа том молекулт н-алканууд нь крекинг задрал, алкений цагирагжих, исэлдэх процесст хялбар орж бага молекулт парафин, олефиний НУ-д болон хүчилтөрөгчит нэгдлүүдийг үүсгэдэг болохыг баталж байна. Pseudomonas төрлийн исэлдүүлэгч бактерийн үйлчлэл түүхий нефтийн харьцуулсан 2 хромато-грамм дээр маш тод харагдаж байна.
8. Энэхүү СС-ны төсөлт ажлын үр дүнд ЭШ-ний 20 гаруй бүтээл хэвлэн нийтлүүлсний дотор ШБ-ийн патент 1-ийг батлуулж, ОУ-ын IF-тай сэтгүүлд 3, дотоод, гадаадын бусад хэвлэлд 10-аад өгүүлэл, илтгэл бичиж нийтлүүлжээ. Мөн ном гарын авлага 3-4, редакторласан, албан ёсны шүүмж бичсэн бүтээл, диссертаци 3, удирдаж хамгаалуулсан магистр 3, бакалавр 2 байна.