Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 39,800.0 мян.төг
Түлхүүр үг : Тоглоомын онол, суралцахуйн хөтөлбөр, технологи, модон тоглоом
Үр дүн
1.Тоглонгоо суралцахуйн онолын үндэслэлийг судалж, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт тоглонгоо суралцахуйн онолын үзэл санааг тусган хэрэгжүүлэхдээ, модон тоглоомыг хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга зүйг судалж мэргэжлийн сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн.
2.Сургуулийн өмнөх боловсролыг хөтөлбөрт тусгагдсан тоглонгоо суралцахуйн онолын зүй тогтлыг судалж, модон тоглоомын бүтцийн хамаарлыг гаргаснаар, сургалтад ашиглах арга зүйн 1 зөвлөмж боловсруулсан.
3. Суралцахуйн тоглоомын хэрэглээг тодруулан, цэцэрлэгийн насны хүүхдийг хөгжүүлэх арга зүйн, тоо тоолол, бие бялдрыг хөгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах суралцахуйн модон тоглоом хийх технологийн хувилбар боловсруулж, туршсан.
4. Сургуулийн өмнөх боловсролын сургалтад ашиглах суралцахуйн модон тоглоом зохион бүтээж, туршин хэрэгжүүлсэн үр дүнгээр 2 загварын эрх, 1 гарын авлага хэвлүүлсэн.