Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 36,500.0 мян.төг
Түлхүүр үг : адуу судлал, криминалистик, криминалистикийн адилтгал, криминалистикийн онош зүй, адилтгал ба онош зүйн объект,
Үр дүн
1.“Адуу судлал ба криминалистик” нэртэй бүтээлийг өмнөтгөл, хоёр үндсэн хэсэг, найман бүлэг, хорин есөн дэд бүлэг, нэмэлт мэдээлэл, судалбал зохих бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй B-5-ын хэмжээтэй 30,5 хэвлэлийн хуудастай гарын авлагыг боловсруулж, хэвлүүлсэн байна.
2. Судалгааны үр дүнгээр таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, дотоодын сэтгүүлд 2, гадаадад 1 өгүүлэл нийтлүүлж, эрдэм шинжилгээний хуралд хоёр илтгэл хэлэлцүүлсэн байна.
3. Толь бичгийн бүтцийг төслийн хүрээнд боловсруулсан “Адуу судлал ба криминалистик” гарын авлагын агуулгатай уялдуулан холбогдох сэдвийн дагуу түүврийн аргаар 800 үгийг сонгож, сэдэвчилсэн толь бичгийн хэлбэрээр боловсруулж, хэвлүүлсэн.
4. Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт сум, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн сум, Төв аймгийн Баян-Өнжүүл сум, Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тус тус албан томилолтоор ажиллаж, ойролцоогоор 200 орчим адууны зүс, содон болон онцлог шинж тэмдгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлснээс гадна энэ чиглэлд туурвисан дотоод, гадаадын зохиолчдын бүтээлийг судалж, иш татсаны үндсэн дээр нийт 200 орчим адууны зүс, мөн тооны тамганы дардсыг нэршлийн хамт тус тус багтаасан зурагт судалбар альбом боловсруулсан байна.
5. Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумдад албан томилолтоор ажиллах хугацаанд ойролцоогоор 250 орчим адууны дэл, сүүл болон их биеийн үснээс дээж авч, цугларсан дээжийг Өсөх-Ертөнц ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тус компани “Ган-ДНХ сан” удам зүй, молекул генетикийн лабораторид генетикийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжилгээний үр дүнг үндэслэн адууны генетикийн мэдээллийн сан бүрдүүлэх боломжийн талаар үндэслэл бүхий зөвлөмж боловсруулсан.
6. ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Мехатроник, электроникийн профессорын багийн ахлагч, доктор /PhD/, профессор Б.Баярсайхан, багийн судлаач доктор /PhD/ н.Наранбаатар, н.Давааням болон тус их сургуулийн Компьютер техникийн менежментийн сургуулийн Компьютерын техникийн профессорын багийн үндсэн гишүүн, доктор (PhD) А.Одгэрэл болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНК-ийн лаборатори, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн, БНСУ-ын Генетикийн лаборатори зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй биечлэн уулзаж, санал бодлоо солилцсоны зэрэгцээ адууны дэл, сүүлнээс авсан үсний дээжээр хийх генетикийн шинжилгээг Өсөх-Ертөнц ХХК-ны “Ган-ДНХ сан” удам зүй, молекул генетикийн лабораторид хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.