Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Орчны стресст нөхцөлд ургамал дасан зохицох чадавхийн экофизиологи ба анатомийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2016-2018

Санхүүжилт: 52,100.0 мян.төг

Түлхүүр үг : Усан солилцоо ууршилт дотоод бүтэц фотосинтез

Үр дүн

1. Олон хувилбарт гандаагчийн судалгааны талбайг сонгохдоо уулын хээрийн бүлгэмдлийг төлөөлхүйц тэгш гадаргуутай газрыг сонгосон. Туршилтын талбайн хувилбар: хяналтын талбай (A), хашааны гаднах талбай (B), усалгаа бордоотой талбай (C), гандаасан талбай (D),(D1), (D2)-г Төв аймгийн Мөнгөн морьт сумын баруун бүрхийн үетэн алаг өвст хээрт байгуулж, жил бүрийн 6-8 сард суурин судалгааг явууллаа.
2. Төв аймгийн Мөгөн-морьт сумын нутаг баруун бүрхийн зүүн дэнжийн уулын хээрийн болон татмын нугын Үетэн-алаг өвст бүлгэмдлийн зонхилогч ургамлын орчны стресст нөхцөлд дасан зохицох чадварын судалгааг явуулахын тулд анатоми, экофизиологийн нэгдсэн аргазүйг боловсруулан батлуулж судалгааг явууллаа.
Цоож Ш., Г.Цэрэнханд, Т.Сэмжид, А.Алтанцоож, Ц. Мөнхзул, Х.Отгонбаяр, Г.Бямба-Ёндон, А.Номундарь, Б.Баярмаа. “Ургамлын анатоми-экофизиологийн судалгааны нэгдсэн аргазүй”. Улаанбаатар, 2018. “Үсэг хоршоо”. 58х.
3.Төв аймгийн Мөгөн-морьт сумын нутаг баруун бүрхийн зүүн дэнжийн уулын хээрийн Үетэн-алаг өвст болон татмын нугын үетэн-алаг өвст бүлгэмдэл дэх туршилтын хувилбаруудад зонхилогч 10 зүйлийг сонгон анатоми, фотосинтез, усын горимын харьцуулсан судалгааг явуулахад гандаагчтай хувилбарт тухайн зүйлүүдийн тэсвэрлэх чадвар харилцан адилгүй байв.Хуурайшилтын индекс болон усны үлдэц дутагдалд орж байгаа байдлаар тухайн зүйлийн ган тэсвэрлэх чадварыг дараалуулан авч үзвэл, Leymus chinensis, Carex duriuscula , Stellera chamaejasme, Trifolium lupinaster, Stipa baicalensis, Festuca lenensis, Koeleria macrantha, Aster alpinus зэрэг зүйлийг дурьдаж болно.Trifolium lupinaster нь ус агуулах боломж сайн боловч усны бодит хомсдлын хувьд бордоотой талбайд хашсан ба хашааны гадна талбайгаас илүү хомсдолд орж байлаа. Судалгаанд хамрагдсан зүйлүүдийг фотосинтезийн эрчмийн хувьд авч үзвэл, бордоотой талбайд СО2–н шингээлт хамгийн их байхад, гандаасан талбайд хамгийн бага байв. Leymus chinensis, Koeleria macrantha хашаагүй хувилбар хамгийн өндөр эрчмийн дээд хэмжээг үзүүлсэн байхад, бага хэмжээг хашсан хувилбарт илэрчээ.
4. Гандаагчтай нөхцөлд навчны зузаан болон эс хоорондын зай багасах, гандуусагийн индекс ихсэх, усны үлдэц дутагдалд бага орж байгаа зэрэг үзүүлэлтээр дараалуулан авч үзвэл: Leymus chinensis, Aster alpinus, Festuca lenensis, Carex duriuscula ба Stellera chamaejasme, Koeleria macranta байлаа. Эдгээрээс Leymus chinensis, Carex duriuscula нь доройтсон бэлчээр сайжруулахад ашиглах бүрэн боломжтой болох нь судалгааны үр дүнгээр тогтоогдлоо.

5. Байгалийн хялгана, Лени ботууль, Нангиад хиаг, Саман ерхөг, Тагийн голгэсэр зэрэг зүйлийн үрийг цуглуулан лабораторийн нөхцөлд сахарозын уусмал дахь үрийн соёололтоор ган тэсвэрийг үнэлж үзэхэд, Нангиад хиаг, лени ботууль, саман ерхөг нь ганд тэсвэрлэх чадвар өндөр учраас доройтсон бэлчээрийг сэргээн сайжруулахад үрээр тарих боломжтой гэдэг нь лабораторийн туршилтын үр дүнгээр тодорхойлогдлоо.

6. Байгалийн болон таримал нөхцөлд ургаж буй Алтайн сонгино, Кузнецовын хорс, Цагаан цээнэ, Ягаан цээнийн навчны анатомийн бүтцийн онцлог түүний эс эдийн нягтаршил, гандуусагийн индекс, усны горим, фотосинтезийн харьцуулсан судалгааг явуулснаар зүйл тус бүрийн дасан зохицох чадавхийг илрүүллээ. Байгалийн болон таримал Цагаан цээнийн цэцэглэлтийн үед усны потенциалын хоногийн явцын дундаж (-1.403±0.41 MPa) тургор тэгтэй тэнцэх цэгээсээ (-1.25 MPa) бага буюу усны дутагдалд орсон байсан бол таримал ургамлын усны потенциалын дундаж (-0.577± 0.2304 MPa) тургор тэгтэй тэнцэх цэгээсээ (-1.12 MPa) их буюу усны дутагдалд ороогүй байгаа нь судалгаагаар нотлогдов. Таримал Цагаан цээнэ нь байнгын усалгаатай нөхцөлд ургаж, усны бодит хомсдол бага, усны потенциал өндөр байдаг бол байгалийнх нь зөвхөн хур тунадасны усаар тэжээгдэж, усны бодит хомсдол өндөр, усны потенциал багатай буюу ус чийгийн хангамж дутмаг байдгийг харуулж байна.

7. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг баг орчмын нөхөрлөл, орон нутгийн иргэдтэй, хамтран уулын ойт хээрийн бүслүүрт бэлчээрийн ургамлын бүтээмж, ургацыг нэмэгдүүлэх туршилт судалгаа явуулсан. Тус багийн нутагт уст цэг, дэд бүтцээ дагаад малчид олноор суурьшсан учир талхлалт их, бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн судалгааны үр дүн байдаг. Тиймээс бэлчээрийн ургамлын нөхөн сэргэлтийг сайжруулах шаардлагатай байгаа учир дараахь хэдэн аргуудыг авч хэрэгжүүлсэн.
- Бэлчээрийг зохистой ашиглах талхлагдлыг багасгах (иргэдтэй уулзалт зохион байгуулж бэлчээрийг сэлгэн ашиглах, өнжөөх гэх мэт аргуудыг танилцуулсан).
- Хадлан, бэлчээрийн ургац нэмэгдүүлэх (2016-2017 онд бордооны 2 хувилбарыг туршиж үзсний үндсэн дээр тохирох хэмжээг илрүүлж, (уулын хээр, татмын нугын бордооны хувилбартай судалгаа) зарим иргэдийн хадлангийн талбайг бордож нэгж талбайгаас авах ургацыг бодиттой хэмжээгээр нэмэгдүүлж болохыг туршилтын үр дүн харууллаа.
- Leymus chinensis, Festuca lenensis, Agropyron cristatum зэрэг зүйлийн үрийг бэлчээр сэргээхээр тарьж туршив. Бэлчээрийг зохистой ашиглах, талхлалтыг багасгах сэдвээр сургалт, сурталчилгаа, мэдээллийн уулзалтанд нутгийн 20 гаруй иргэн оролцож, уулын хээр, нугын үетэн-алаг өвст бүлгэмдлийн биомасс холимог бордоогоор бордсон талбай нь хяналтын талбайгаас харьцангуй өндөр гарч байгаа боловч түүнээс 70 граммаар бордсон нь илүү тохиромжтой болох нь судалгааны үр дүнгээр илэрхийлэгдэж байна. Хадлангийн бордсон 1 га тутмаас 1 тонн гаруй ургац авах боломжтой болохыг тооцооллоо.
8. Нэгэн сэдэвт бүтээл -2, ном, товхимол – 5, хамтын бүтээл -3, эрдэм шинжилгээний өгүүлэл -30 (гадаадад-2, дотоодод-28), хялбаршуулсан өгүүлэл, сурталчилгаа -9, эрдэм шинжилгээний илтгэл -23 (гадаадад-11, дотоодод -12), монгол улсын стандарт -17, зохиогчийн эрхийн гэрчилгээ-2, эрдэм шинжилгээний тайлан-4, арга зүй, аргачлал-8, удирдсан магистр -3, удирдсан бакалавр -3

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э Ганболд, Г Цэрэнханд, Н.Болд Говийн бага дархан цаазат газрын “Б” хэсгийн ургамлын аймаг 2016 Дэлгэрэнгүй
2 Ш.Цоож “Ургамлын амьдрал” 2016 Дэлгэрэнгүй
3 Г.Цэрэнханд “Монгол орны зарим ургамлын навчны анатоми” 2016 Дэлгэрэнгүй
4 Г.Цэрэнханд , Т Сэмжид, А Алтанцоож, А.Номундарь “Ургамлын амьдрал”. 2018 Дэлгэрэнгүй
5 Ш Цоож “Ургамлын анатоми-экофизиологийн судалгааны нэгдсэн аргазүй” 2018 Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц Нямдэмбэрэл Эмийн хэрээн нүдэн (Asparagus officinalis)-ий үндэс: МУ-ын 2016 Дэлгэрэнгүй
2 Ц Нямдэмбэрэл Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum (Mill.) Druce.)-ы үндэс, үндэслэг иш: 2016 Дэлгэрэнгүй
3 Ц.Нямдэмбэрэл Том навчит дэгд (Gentiana macrophylla Pall.)-ийн газрын дээд хэсэг: 2016 Дэлгэрэнгүй
4 Ц.Нямдэмбэрэл Хар шарилж (Artemisia santolinifolia Turcz. Ex Bess)-ийн газрын дээд хэсэг 2016 Дэлгэрэнгүй
5 З Оюун Сибирь арц (Juniperus sibirica Burgsd.)-ны газрын дээд хэсэг 2016 Дэлгэрэнгүй
6 Э Сугаржав Цомцогт баавар цэцэг (Scabiosa comosa Fissch.)-ийн газрын дээд хэсэг 2016 Дэлгэрэнгүй
7 Э Сугаржав Алаг цэцэгт башир (Dianthus versicolor Fisch.)-ын газрын дээд хэсэг 2016 Дэлгэрэнгүй
8 Э.Сугаржав Тагийн гол гэсэрийн газрын дээд хэсэг 2016 Дэлгэрэнгүй
9 Ч Эрдэнэчимэг Хар лантанз (Hyoscyamus niger L.)-ы үр 2016 Дэлгэрэнгүй
10 Ц.Нямдэмбэрэл, З.Оюун, Э.Сугаржав, Г.Цэрэнханд, А.Төгөлдөр Өвсөн гүргэм (Carthamus tinctorius)-ийн цэцэг 2016 Дэлгэрэнгүй
11 Ц Нямдэмбэрэл Эмийн бамбай (Valeriana officinalis L.)-н өвс: - 2017 Дэлгэрэнгүй
12 Ч Эрдэнэчимэг Үнэгэн сүүлхэй лидэр (Sophora alopecuroides L.)-ийн үндэс 2017 Дэлгэрэнгүй
13 Ч Эрдэнэчимэг Нарийн навчит цахилдаг (Iris tenuifolia Pall.)-ийн навч: 2017 Дэлгэрэнгүй
14 Ч.Эрдэнэчимэг Яшилдуу чацаргана (Hippophae rhamnoides L.)-ы жимс: 2017 Дэлгэрэнгүй
15 Ч.Эрдэнэчимэг Сибирь чөдөр өвс (Atragene sibirica L.)-ний өвс 2017 Дэлгэрэнгүй
16 Ц.Нямдэмбэрэл, Э.Сугаржав, Г.Цэрэнханд, А.Төгөлдөр, Ч.Чимэдрагчаа, Б.Дагвацэрэн Час улаан долоогоно (Crataegus sanguina Pall.)-ы жимс 2017 Дэлгэрэнгүй
17 Ч.Эрдэнэчимэг Бүтэн навчит хонлэн (Lagostis integrifolia (Willd.) Schischk.)-гийн өвс: 2017 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Sh Oyungerel , D.Usukhjargal, G.Byamba-Yondon , G.Batzaya, B Lyankhua Comparison study of the physiology and simple phenolic content in cultivated and wild plants of Paeonia lactiflora Pall. 2017 Дэлгэрэнгүй
2 D.G Peter , A.I Larissa , A.I Leonid , A.R Dina, K.Y Polina , V.M Svetlana , T Shinehuu, G Tserenkhand, V Pavel Yu, A.A Oleg, N.B Sergey “Leaf traits of C3- and C4-plants indicating climatic adaptation along a latitudinal gradient in Southern Siberia and Mongolia” 2018 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 G.Tserenkhand, N.Saaral, A.Amarbayasgalan, N.Unur, E Ganbold , Kh Jamiyandorj The composition of cultivated plant species in the Khuduu aral 2016 Дэлгэрэнгүй
2 Б. Баяраа, Г. Ганзаяа, Г.Цэрэнханд, Д.Рэгдэл Долмаа Г . Э. Уранцэцэг, Александрова, Лесничая Сухов , Трофимов . /БАГА БА ХЭТ БАГА ТУНГИЙН НӨЛӨӨ Мэдээлэл 2016 Дэлгэрэнгүй
3 E.Sugarjav , Ts Nyamdemberel , G Purevsuren , G Tserenkhand , Ch Chimedragchaa “A Study of alkaloid of some medical plants”. 2016 Дэлгэрэнгүй
4 Ts Nyamdemberel, E.Sugarjav , G.Tserenkhand , Ch Chimedragchaa “Issues to on drafting a project of Pharmacopoeia article of manufacturer raw material of Gentiana macrophylla Pall. 2016 Дэлгэрэнгүй
5 G.Odontuya, B.Geremaa, T.Shinekhuu Tserenkhand G , Vegetative and reproductive organs anatomy of some species of Gentiana L. 2016 Дэлгэрэнгүй
6 E.Ganbold, N.Saaral, T.Shinekhuu Tserenkhand G, Kh.Jamiyandorj Comparative anatomy of the leaves of Hemerocallis minor Mill. 2016 Дэлгэрэнгүй
7 Ch Erdenechimig , Ch Chimedragchaa , G Tserenkhand “Evaluation of physiochemical, phytochemical parameters and anatomy of cultivated carthamus tinctoruis”. 2016 Дэлгэрэнгүй
8 Ts Nyamdemberel , E.Sugarjav , G Tserenkhand, Ch Chimedragchaa The Analysis of Polyphenolic Compounds and Flavonoids from Herb of Artemisia sphaerocephala Krasch 2017 Дэлгэрэнгүй
9 E.Ganbold, J.Agiimaa, G Tserenkhand, Ch Batsukh Cooperation of Ulaanbaatar State University and Small gobi strictly protected area. // 2017 Дэлгэрэнгүй
10 E.Sugarjav , Ts Nyamdemberel , G Tserenkhand , J Irekhbayar , Ch Chimedragchaa Biological Study on Biological Activity Compounds from Mongolian Some Medicinal Plants. 2017 Дэлгэрэнгүй
11 E.Sugarjav , G Tserenkhand, T Shinekhuu , J Irekhbayar , Ch Chimedragchaa The Study on Biological Activity Compounds and Structure of the Anatomy of Astragalus galactites (Pall.) 2017 Дэлгэрэнгүй
12 Ж.Пүрэвдэлгэр , Cunzhu Liang “Азот болон фосфорын бордооны Крыловын хялганат (Stipa krylovii roshev) хээрийн хөрсний амьсгалд үзүүлэх нөлөө” 2017 Дэлгэрэнгүй
13 Х Отгонбаяр , Т Сэмжид “Koeleria тacrantha L.-ийн (Том цэцэгт дааган сүүл) фотосинтезийн өдрийн эрчмийн үзүүлэлтийн үр дүнгээс” 2017 Дэлгэрэнгүй
14 Shagjjav Oyungerel , Dalaikhuu Usukhjargal , Gachmaa Batzaya, Gurbazar Byamba-Yondon , Bayasgalankhuu Lyankhua Ochgerel Nanjidsuren “Seasonal variation of physiological characteristics and some secondary metabolite contents in cultivated Paeonia lactiflora Pall.” 2017 Дэлгэрэнгүй
15 Т.Сэмжид , Х.Отгонбаяр “Уулын хээр, нугын үетэн алаг өвст бүлгэмдэлийн зонхилох зарим зүйл ургамлын бордооны хувилбар дахь усны фракцын судалгааны дүнгээс” 2017 Дэлгэрэнгүй
16 Ц.Мөнхзул “Төв аймгийн Баянчандмань сумын нутагт ургаж буй зарим зүйл ургамлын үндэсний микоризын колонийн судалгаа” 2017 Дэлгэрэнгүй
17 Ж Агиймаа , Э Ганболд , Г.Цэрэнханд “Монгол орны Бургас (Salix L.)-ны төрлийн ургамлын Vetrix Dumort. секцид хамаарах зарим зүйлийн навчны бариулын анатомийн судалгааны үр дүнгээс” 2017 Дэлгэрэнгүй
18 J.Agiimaa, E.Ganbold, G Tserenkhand Using possibility of research result of petiole anatomy in taxonomic of plant genera Salix L. 2018 Дэлгэрэнгүй
19 Б.Баярмаа, Г.Цэрэнханд “Чимэглэлийн нэг наст цэцэгт ургамлыг байгалийн олон наст цэцэгт ургамалтай хослуулах буюу орлуулан тарих боломж” 2018 Дэлгэрэнгүй
20 Г.Цэрэнханд, Х.Жамьяндорж, Н.Саарал Баярмаа Х “Популяциас таримал хэлбэр гаргах боломж” 2018 Дэлгэрэнгүй
21 Г.Бямба-Ёндон, О.Мөнхзул , Б.Лянхуа “Ойт хээрийн бүслүүрт зонхилох зарим зүйл ургамлын үрийн морфологийн судалгааны дүнгээс (Архангай аймаг)” 2018 Дэлгэрэнгүй
22 Ц Мөнхзул, Ч.Хосбаяр “Төв аймгийн Мөнгөн-морьт суманд ургаж буй ургамлын үндэсний микоризын онцлог” 2018 Дэлгэрэнгүй
23 Ц.Мөнхзул, Yu Ying Bao Цолмон. “Монгол орны Төв аймгийн нутагт ургаж буй зарим ургамлын үндэсний микоризын бүтцийн судалгааны үр дүнгээс” 2018 Дэлгэрэнгүй
24 Т Сэмжид, Х Отгонбаяр , Даваажав Абмэд “Одой далантүрүү (Stelleria chamaejasme L.)-ийн стресст нөхцөлд дасан зохицох экофизиологийн чадавх” 2018 Дэлгэрэнгүй
25 I.Tsogzolmaa, G.Tserenkhand , N.Unur Leaf anatomical characteristics of Nitraria sibirica Pall. 2018 Дэлгэрэнгүй
26 Г Цэрэнханд, Ч.Эрдэнэчимэг “Уламжлалт тан эмийг анатомийн судалгааны үр дүнгээр тодорхойлох боломж” 2018 Дэлгэрэнгүй
27 Д.Болормаа, Г.Цэрэнханд Han Wenjun Крыловын хялгана (Stipa krylovii Roshev.)-д үзүүлэх бордооны нөлөө. 2018 Дэлгэрэнгүй
28 E.Ganbold, G.Tserenkhand, S.Amgalanbaatar, B.Odsuren Vegetation and flora of wild herbivore pasture, surrounding the lake Kheree 2018 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г Долмаа , Александрова, Лесничая, Сухов, Хуцишвили, Вакульская, Прозорова Пленарный доклад: Синтез и свойства нанокомпозитов на основе гуминовых веществ 2016 Дэлгэрэнгүй
2 Gurbazar Byamba-Yondon “Water regime and water potentsial of Paeonia Lactiflora Pall.” 2016 Дэлгэрэнгүй
3 Khishigdelger Otgonbayr Ptotosynthesis ability implementation study of some dominant species in the grass-forbs plant communities of meadow. 2016 Дэлгэрэнгүй
4 G.Tserenkhand , D Bayasgalan, T.Shinekhuu , Sh Tsooj “Anatomical structure of leaves, originating from the use of annual and perennial pasture and forage plants grown in the desert steppe of Mongolia” 2016 Дэлгэрэнгүй
5 Ts Nyamdemberel , E Sugarjav, G.Tserenkhand , Ch Chimedragchaa The Analysis of Polyphenolic Compounds and Flavonoids from Herb of Artemisia sphaerocephala Krasch. Special Issue: 2017 Дэлгэрэнгүй
6 E.Sugarjav , G.Tserenkhand , T.Shinekhuu , J Irekhbayar, Ch Chimedragchaa The Study on Biological Activity Compounds and Structure of the A natomy of Astragalus galactites (Pall.). Special Issue: 2017 Дэлгэрэнгүй
7 Gachmaa Batzaya , Dalaikhuu Usukhjargal , Gurbazar Byamba-Yondon , Nanjidsuren Ochgerel, Shagijav Oyungerel Variation of some bioactive secondary metabolites in Paeonia lactiflora Pall. During its phonological cycle 2017 Дэлгэрэнгүй
8 Kang Sinkyu , N.Amartuvsin , G.Tserenkhand “Grazing and trampling in Mongolian steppes: building a simplified nomadic landscape model” 2018 Дэлгэрэнгүй
9 L.A Ivanov , L.A Ivanova , S.V Migalina , D.A Ronzhina, T Shinehuu , G.Tserenkhand “Dependence of leaf physiological traites of Armeniaca sibirica from altitude”. Ботаника в современном мире. 2018 Дэлгэрэнгүй
10 L.A Ivanov , Ronzhina Ivanova, Bazha Yudina “Climate and Grazing Effects on the Biomass and Photosynthetic Capacity of Dominant Species in Mongolia Steppe Communities” 2018 Дэлгэрэнгүй
11 Ts Munkhzul Bao Yu Ying Study on the common plants mycorrhizal structure and rhizosphere AMFdiversity of different plant communities in Central province 2018 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Э Ганболд , Г.Цэрэнханд , Т.Шинэхүү “Монгол орны ургамлын аймаг дахь ашиглалтанд хэт өртөмтгий ургамал” 2016 Дэлгэрэнгүй
2 Г Цэрэнханд , Т Шинэхүү, Э Ганболд, Ч Эрдэнэчимэг “Ургамлын гаралтай Банздоо-5 тан эмийг эс эдийн бүтцээр тодорхойлсон дүн” 2016 Дэлгэрэнгүй
3 Г.Цэрэнханд , Т Шинэхүү, Э Ганболд , Ч Эрдэнэчимэг ” Уламжлалт эмийн түүхий эд болох ургамлын хэрэглээ ба тэдгээрийг эс эдийн бүтцээр тодорхойлох нь”. 2016 Дэлгэрэнгүй
4 Ч.Эрдэнэчимэг, С.Пүрэвсүрэн, Ч Чимэдрагчаа, А Төгөлдөр , Г.Цэрэнханд “Бүтэн навчит хонлин (Lagostis integrifolia)-ийн түүхий эдийг стандарчилах асуудалд” 2016 Дэлгэрэнгүй
5 Х.Отгонбаяр, Т.Сэмжид “Koeleria macrantha L. (Томцэцэгт даагансүүл)-ийн фотосинтезийн өдрийн эрчмийн үзүүлэлтийн үр дүнгээс” 2017 Дэлгэрэнгүй
6 E Sugarjav , Ts Nyamdemberel , G.Tserenkhand , J Irekhbayar, Ch Chimedragchaa Biological Study on Biological Activity Compounds from Mongolian Some Medicinal Plants. Special Issue: 2017 Дэлгэрэнгүй
7 Т.Сэмжид, Х.Отгонбаяр, А. Алтанцоож “Одой далантүрүү (Stelleria chamaejasme L.)-ийн стресст нөхцөлд дасан зохицох экофизиологийн чадавх”. 2018 Дэлгэрэнгүй
8 Г.Цэрэнханд, Wenjun Han Крыловын хялгана (Stipa krylovii Roshev.)-д үзүүлэх бордооны нөлөө. 2018 Дэлгэрэнгүй
9 Ц Мөнхзул, Ying Bao Yu , Цолмон “Монгол орны Төв аймгийн нутагт ургаж буй зарим ургамлын үндэсний микоризын бүтцийн судалгааны үр дүнгээс” 2018 Дэлгэрэнгүй
10 Х.Баярмаа “Популяциас таримал хэлбэр гаргах боломж” 2018 Дэлгэрэнгүй
11 Г.Бямба-Ёндон, О.Мөнхзул , Б.Лянхуа “Ойт хээрийн бүслүүрт зонхилох зарим зүйл ургамлын үрийн морфологийн судалгааны дүнгээс (Архангай аймаг)” 2018 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Т.Сэмжид “Гандаагчийн аргаар ургамлын ган тэсвэрийг судлах боломж” 2017 Дэлгэрэнгүй
2 Г Цэрэнханд, Т Сэмжид, А.Алтанцоож , Ц.Мөнхзул , Ш Цоож Ургамлын анатоми-экофизиологийн судалгааны нэгдсэн аргазүй. 2017 Дэлгэрэнгүй
3 “Сахарозын уусмал дахь үрийн соёололтоор ургамлын ган тэсвэрийг үнэлэх” аргазүйг боловсруулан онол аргазүйн семинараар хэлэлцүүлэн батлуулав. 2018 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД