Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уул уурхайн бүс нутгийн биологийн нөхөн сэргээлтэнд бичил биетэнг ашиглах боломжийг судлах



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2016-2018

Санхүүжилт: 59,100.0 мян.төг

Түлхүүр үг : Заамар, Сэргэлэн, хөрс, бактер, идэвхи, ангилал

Үр дүн

1. Химийн судалгааны дүнд хөрсний ялзмагийн агууламж бага 1.01-1.72 %, pH хөрсний урвалын орчин шүлтлэг, элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй, 100 гр хөрсөнд агуулагдах хөдөлгөөнт фосфор (P2O5) 0,9-3.8 мг, кали 13-21 мг, шингээгдсэн сууриудын нийлбэр (Ca2++Mg2+) 6-27 мг-экв байна.
Судалгааны дээжинд 10 төрлийн хүнд металлын агууламжийг тодорхойлоход Сэргэлэн сумын хөрсний 1 дээжинд (10-р дээж) хүнцэл зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү (6.29 мг/кг) байгаа ба бусад бүх дээжинд хүнд металлын агууламж хүлцэх хэмжээнээс бага байгааг тогтоолоо.
Микробиологийн судалгааны дүнд Заамар сумын 1 г хөрсөнд дунджаар 1.01х 106 эс агуулагдаж байгаа бөгөөд 82,5% нь бактер, 14,6% нь актиномицет, 2,9% нь хөгц мөөг эзэлж байна. Судалгааны хөрсөнд Грам эерэг, эндоспор үүсгэдэггүй савханцарууд зонхилж байна.
Эрүүл ахуйн микробиологийн судалгааны дүнд хөрсний дээжүүд 1 г хөрсөнд агуулагдах бактерийн нийт тоо болон гэдэсний савханцрын агууламжаар бохирдлын янз бүрийн түвшинд хамаарагдаж байна. 8 дээжнээс бусад дээж анэроб бактераар бохирдоогүй ба судалгааны хөрсөнд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактер илэрсэнгүй.
Генотоксикологийн судалгаагаар Заамар сумын хөрсний дээжний S.typhimurium TA100 штаммд үзүүлэх хоруу чанар Сэргэлэн сумын дээжүүдээс илүү байгааг тогтоолоо. Заамар сумын 4, 5, 6-р дээжүүд тест бактерт хамгийн өндөр хоруу чанартай байна. Эймсийн сорилоор хөрсний дээжний усан ханд Salmonella typhimurium TA100 штаммд мутаген идэвхи үзүүлэхгүй, харин 4, 5 дээжний органик ханд тест бактерт “сул” мутагены идэвхитэй, бусад дээжийн органик ханд мутагены идэвхигүй байна. 2, 6, 9 дугаар дээжний усан ханд, 2, 4, 5, 6 10 дугаар дээжний органик ханд тест штамм E.coli -ийн ДНХ-г гэмтээх идэвхитэй байна.
2. Уурхай орчмын хөрснөөс нийт 40 бактерийн цэвэр өсгөврийг ялгасан бөгөөд өсгөвөрлөлтийн шинж чанараар ялгаатай 14 өсгөврийн 7 төрлийн хүнд металлд тэсвэрлэх чадварыг тодорхойлоход 1,2, 1.3, 4.3 дугаартай өсгөвөр CuCl2 -ийн 9 mM, 7.1, 8.5 дугаартай өсгөвөр Сo2(SO4)3 – ийн 5 mM, 7.1, 7.2 дугаартай өсгөвөр PbO2–ийн 7 mM, 1.2 дугаартай өсгөвөр NiSO4*H2O – ийн 8 mM, 8.4 дугаартай өсгөвөр Pb(NO3)2 – ийн 9 mM, 4.1 дугаартай өсгөвөр Hg(NO3)2 – ийн 2 mM концентрацийг тэсвэрлэх чадвартай байгааг тогтоолоо.
Хүнцэлд тэсвэртэй бактерийн өсгөврүүд бүгд As[III]-ийг хоргүйжүүлэн хувиргах чадвартай байна. Тэдгээрийн 13% нь 100% As[V], 26% нь 75% As[V] болон өөрчлөгдсөн бөгөөд бусад 61% буюу 75-100% As[V] болон хувирч байгааг тогтоов.
Молекул биологийн судалгаагаар хөрсөнд Arthrobacter pascens (99%), Rhizobium sp. (99%), Arthrobacter sp. (82%), Bosea sp. (88%) зэрэг бактер байгааг тодорхойллоо.
3. Лабораторийн нөхцөлд олон наст ургамлын үрийг ургуулахад микробиологийн аргыг ашиглах 2 хувилбарын 7 вариантын туршилтын дүнд Дагуурын өлөнгө + Царгас 50/50% харьцаатайгаар Arthrobacter pascens бактераар боловсруулан ургуулсан ургамлын өндөрийн өсөлт 3-6.5 см өсөлттөй байгааг тогтоож, технологийн заавар боловсрууллаа.
4. Төслийн үр дүнгээр олон улсын эрдэм шинжилгээний хуралд 3 илтгэл, мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний 2 өгүүлэл хэвлүүлсэн.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Д.Нарантуяа1, Н.Туул2, Г.Марал-Эрдэнэ1, Б.Цогжаргал1, Д.Түмэнжаргал1 “Заамарын уурхайн хөрснөөс ялгасан бактерийн хүнд металлыг тэсвэрлэх чадвар” 2016 Дэлгэрэнгүй
2 Х.Баярмаа, Д.Нарантуяа, Ц.Энхтуул, Ч.Батцэцэг, Д.Гэрэлт-Од, Д.Түмэнжаргал Уул уурхайн нөхөн сэргээлтэнд бичил биетэнг ашиглах боломж. 2018 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ch Battsetseg Arsenite-oxidizing bacteria isolated from mining soil in Mongolia, 2017 Дэлгэрэнгүй
2 Ch Battsetseg , D.Narantuya The genotoxic activity of the soil from Zaamar and Sergelen soum, Tuv province 2018 Дэлгэрэнгүй
3 Ch Battsetseg Molecular biological result of the mining soil at Zaamar, Mongolia 2018 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД