Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол гэрийн дулааны төлөв байдал ба гэрийн халаалтыг оновчтой шийдвэрлэх судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2009-2010

Санхүүжилт: 30,800.0 мян.төг

Түлхүүр үг : тонгол гэр, гэр, цахилгаан халаагуур, нарны коллектор, хөрсний дулаан хуримтлуур

Үр дүн

1. Монгол гэрийн дулаан хангамжийг орчин үеийн техник, технологи (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүч)-ийг ашиглан шийдвэрлэх шинэ технологийг боловсруулав;
2. Монгол гэрийн эрчим хүчний хангамжийн техник, технологи нь жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүж байдаг малчин айл байх уу? эсвэл суурин газарт байх монгол гэр байх уу? гэдгээс хамааран ялгаатай авч үзэв;
3. Монгол гэрийн дулааны төлөв байдлын ба гэрийн халаалтыг оновчтой шийдвэрлэх судалгаа явуулж гэр, гэр хэлбэрийн барилга байгууламжийн дулааны төлөв байдал, дулаан масс солилцооны математик загварыг боловсруулав;
4. Монгол гэрийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах ёстой архитектур төлөвлөлт, хийцийн онцлогийг дулааны төлөв байдлын математик загварт үндэслэн гаргав;
5. Гэрийн дулааны хэрэглээ, суурин монгол гэрийг орчин үеийн дэвшилт техник, технологи ашиглан дулаацуулах онцлог, гэрийн бууринд дулаан хуримтлуулах технологийг нарийвчлан судалж Монгол гэрийн дулаацуулах үндсийг боловсруулав.
Тус судалгааны үр дүнг монгол гэрийг боловсронгуй болгох талаар ажилладаг зохион бүтээгчид, хот суурингийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллага хүмүүс ашиглах боломжтой.
Монгол гэрийг дулаацуулах аргыг танин мэдэж улмаар шинэ технологи нэвтрүүлснээр Монгол Улсын иргэд төдийгүй гадаадын жуулчид зэрэг хүмүүс тавь тухтай байх нөхцөл бүрдэж үр шимийг нь хүртэж, агаарын бохирдол багасна.
Монголчуудын уламжлалт сууц болох монгол гэрийн дулаан хангамжийг орчин үеийн техник технологи (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүч)-ийг ашиглан шийдвэрлэх нь дэлхий дахинд шинэ зүйл юм.
Монгол гэрийн эрчим хүчний хангамжийн техник, технологи нь жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүж байдаг малчин айл байх уу? эсвэл суурин газарт байх монгол гэр байх уу? гэдгээс хамааран ялгаатай байна. Монгол гэрийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах ёстой гэрийн архитектур төлөвлөлт, хийцийн онцлогийг гаргаж, гэрийн дулааны хэрэглээ, суурин монгол гэрийг орчин үеийн дэвшилт техник, технологи ашиглан дулаацуулах онцлог, гэрт хэрэглэх халаалтын тоног төхөөрөмжийн талаар авч үзэж техник, технологийн шийдлүүдийг гаргаж энэ тайланд орууллаа.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Галсанцэрэн Пүрэвдорж Монгол гэрийн дулаацуулгийн загвар Дэлгэрэнгүй
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Галсанцэрэн Пүрэвдорж Монгол гэрийн буурины дулаан хуримтлууртай халаалт Дэлгэрэнгүй
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Галсанцэрэн Пүрэвдорж Монголын мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төсөлд зөвлөмж 2010 Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Галсанцэрэн Пүрэвдорж Улаанбаатарын гэр хороололд цахилгаан халаалтын систем нэвтрүүлэх техник эдийн засгийн урьдчилсан тооцоо 2010 Дэлгэрэнгүй
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Г.Пүрэвдорж, С.Батмөнх Монгол гэрийн дулаан хангамжийг шийдвэрлэх асуудалд 2007 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Галсанцэрэн Пүрэвдорж Монгол гэрийн дулааны төлөв, дулаан масс солилцооны математик загвар 2009 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД