Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Электронжуулалт болон альтернатив эрчим хүч, энерги хэмнэлтийн технологи,



Салбар : Инженерийн ухаан, технологи

Төслийн дугаар : 1701088

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 257,052.0 мян.төг

Түлхүүр үг : Автоматжуулалт, электроник, ПИД тохируулагч, Барилгын дулаан алдалт, нарны эрчим хүч, цаг уурын нөхцлийн загварчилсан өгөгдөл, энерги хэмнэдэг систем.

Үр дүн

1. Нарны шууд цацрагийн эрчим ихтэй, цаг уурын хүйтэн нөхцөлд дулаан хангамжид ялангуяа говь, тал хээрийн бүсэд нарны цацраг төвлөрүүлэгчтэй системийг ашиглах боломжтой юм.
2. 100м2 талбайтай нарны цацраг төвлөрүүлэгчтэй дулааны системийг ашигласнаар жилд 43.4 МВт*ц дулаан үйлдвэрлэх боломжтой байна.
3. Халаалт шаардлагагүй 6-8 - р сард 180-230 0С температуртай, 14,8 МВт*ц нарны дулааны энергийг дулааны хуримтлуурт өгөх боломжтой юм.
4. Өндөр технологид суурилсан дулааны шахуургын халаалтын системийг бие даасан байр сууцны халаалтанд ашигласнаар эрчим хүч хэмнэх боломжийг олгож байна.
5. Дулааны шахуургын халаалтын системийг ашиглах нь дулаан хангамжийн шугамд ойр байрлахтай холбогдсон байр сууцны төвлөрөл, утааны бохирдолыг багасгах ач холбогдолтой юм.
6. Эдийн засаг, экологи, хүрээлэн байгаа орчинд халгүй халаалтын технологийн нэг нь газрын гүнээс ил гарч ирж байгаа дулаан болон газрын хөрсний дулааныг ашиглах явдал юм
7. Нам даралтын дулааны генераторын галын хотол ба дулаан солилцох гадаргуугын температурын ялгаварын хамаарлыг гарган авсанаар нам даралтын дулааны генераторын ашигтай дулааныг нэмэгдүүлэх, дулааны солилцуурын өргөтгөсөн гадаргууг сонгох, хийц зохиомжийг боловсронгуй болгох боломж бүрдэж байна.
8. Утааны бохирдол багатай нам даралтын дулааны генератор нь хүйтний улиралын дулааны оргил ачаалал болон нарны энергийн дутагдалтай үед ажиллаж, обеъктуудын нийт дулааны ачааллын 20-32 хувийг хангах тооцоо гарав.
9. Говь, хээрийн бүсэд орших сумын төвийн дулаан хангамжийн системд нарны дулааны коллектор, дулааны хуримтлуур, нэмэлт дулааны эх үүсгүүр болох нам даралтын PT-29/32-5 маркын дулааны генератор хосолсон халаалтын технологийг ашиглах боломжтой байна.
10. ПИД тохируулгыг ашигласан автомат удирдлагын системийг зохион бүтээсэн нь ФТХ болон бусад хүрээлэн лабораториудын ЭШ-ний ажлын үр дүнг сайжруулан ач тусаа өгч байна.
11. Төрөл бүрийн мэдрэгч ашиглан, мэдээллийг хүлээн авах, боловсруулах, хадгалах, дамжуулах системийг зохион бүтээсэн нь ФТХ-гийн эрдэм шинжилгээний төсөлд ашиглагдаж байна.
12. GSM модем ашиглан дохио дамжуулах блокийг хийснээр ямар нэгэн объектын зайнаас хянах удирдах боломжийг олгож байгаа юм.
13. Зайн удирдлагатай ахуйн хэрэглээний цахилгаан халаагуурыг зохион бүтээсэн бөгөөд гэр хорооллын айл өрхөд тавьснаар хүйтний улиралд утааг багасгахад тустай, мөн дутуу шаталтын бүтээгдэхүүнийг алга болгосноор экологид ээлтэй бүтээгдэхүүн болж чадах юм.
14. Физик технологийн хүрээлэнгийн Биофизикийн лабораторийн спектрофлуорометрийг автоматжуулах боломжийг судлан, түүнд зориулагдсан электрон удирдлагын блокийг хийж угсраад байна.
15. AES стандартын нууц шифрийг LabVIEW дээр программчлан бичиж туршсан.
16. Ердийн дулаалгын материалаар барилгын хаших хийцүүдийг дулаалан, дулаан алдалтын коэффициентийг 0,3 Вт/м2К хүртэл багасгахад халаалтын улирлын хугацаанд 1м2 ашигтай талбайд зарцуулагдах дулааны энергийн хэмжээг манай орны нөхцөлд 110-148 кВтц/м2-аар хэмнэх буюу 40 хүртэлх хувиар бууруулах бололцоотой болохыг тогтоов.
17. Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон пассив барилгын халаалтын дулааны энергийн хэмжээ нь 40 кВтц/м2жил –аас ихгүй байх боломжтойг тогтоолоо.
Нийгэм, эдийн засгийн гол ач холбогдол нь:
18. Орон сууцны болон олон нийтийн барилгын дулааны алдагдлыг багасгах түүнчлэн эрчим хүч хэмнэх бололцоог олгох;
19. Оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх;
20. Манай орны томоохон хот суурин газруудын агаарын бохирдлыг эрс бууруулах зэргүүд болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Р.Энхтүвшин, Б.Пунцагдулам, Д.Мягмарбаатар, Д.Отгончимэг “Парабол-Цилиндр төвлөрүүлэгчтэй нарны коллекторын хийц, технологийн судалгаа”, 2011 Дэлгэрэнгүй
2 Д.Мягмарбаатар, Б.Пунцагдулам, Р.Энхтүвшин “Агаар дулаан-зөөгчтэй нарны коллекторын туршилтын үр дүнгээс” 2011 Дэлгэрэнгүй
3 Б.Пунцагдулам, Р.Энхтүвшин, Т.Лодой Отгончимэг “Нарны дулааны усан хуримтлуурын бүтээмжийг тооцох хялбарчилсан арга” 2011 Дэлгэрэнгүй
4 Б.Пунцагдулам, Д.Мягмарбаатар, Р.Энхтүвшин, У.Мөнхбаяр, Б.Чадраа “Сэргээгдэх эрчим хүчний технологийн судалгаа 50 жил” 2011 Дэлгэрэнгүй
5 Б.Мөнгөнцацрал, Б.Чадраа, Б.Пунцагдулам “Биохий гарган авах технологийн дулааны горимыг барихад газрын гүний дулааны энергийг ашиглах судалгааны зарим үр дүнгээс”, 2011 Дэлгэрэнгүй
6 У.Мөнхбаяр, Н.Норов, Б.Пунцагдулам “Устөрөгч гарган авах технологийн харьцуулсан судалгааны үр дүнгээс”, 2011 Дэлгэрэнгүй
7 А.Энхтүвшин, Ц.Энх-Амгалан, Б.Зандан, Б.Наранбат Нефтийг хийжүүлэх удирдлагын реакторыг удирдахад ПИД аргыг ашигласан үр дүнгээс. 2011 Дэлгэрэнгүй
8 А. Энхтүвшин, С. Саран, Б.Зандан, Н. Наранцэцэг, О.Бөхцоож МП-2У маркийн муфелийн зуухыг программын удирдлагатай болгосон туршилтын дүнгээс. 2012 Дэлгэрэнгүй
9 А.Энхтүвшин, Б.Зандан, Б.Наранбат, С.Угтахбаяр, Н.Наранцэцэг, О.Бөхцоож Алсын зайн удирдлагатай эрчим хүчний хэмнэлттэй ахуйн цахилгаан халаагуурыг угсарч туршсан дүнгээс, 2012 Дэлгэрэнгүй
10 Р.Энхтүвшин, Б.Пунцагдулам, Д.Мягмарбаатар “Нам даралтын дулааны генераторын хийц, технологийг боловсронгуй болгох асуудалд”, 2012 Дэлгэрэнгүй
11 Д.Отгончимэг, Р.Энхтүвшин, Б.Пунцагдулам “Дулааны хуримтлуурын хэмжилтийн зарим үр дүнгээс”, 2012 Дэлгэрэнгүй
12 Д.Мягмарбаатар, Б.Пунцагдулам, Р.Энхтүвшин, Д.Отгончимэг Гэр хорооллын байшин сууцны халаалтанд нарны энергийг ашиглах асуудалд. 2013 Дэлгэрэнгүй
13 Д.Отгончимэг, Б.Пунцагдулам, Ч.Баасандорж Нарны дулааны хуримтлуурын цэнэглэгдэх үеийн тооцооны хялбарчилсан арга. 2013 Дэлгэрэнгүй
14 Р.Энхтүвшин, Б.Пунцагдулам, Ч.Баасандорж, Д.Мягмарбаатар, Д.Отгончимэг Нарны цацраг төвлөрүүлэгчтэй системийг дулаан хангамжид ашиглах боломж. 2013 Дэлгэрэнгүй
15 А.Энхтүвшин, О.Бөхцоож, С.Угтахбаяр, Д.Нямаа, М.Тамара Спектрофлуорометрийг автоматжуулах боломжийг судалсан дүнгээс, 2013 Дэлгэрэнгүй
16 О. Бөхцоож, Б.Зандан AES стандарт шифрийг LabVIEW дээр программчилсан үр дүн. 2013 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 А.Энхтүвшин, Ц.Энх-Амгалан 1С зуухны техникийн болон программ хангамжийн шийдэл. 2000 Дэлгэрэнгүй
2 Б.Зандан, Ц.Энх-Амгалан Нүүрс хийжүүлэх реакторын электрон блок. 2011 Дэлгэрэнгүй
3 С.Угтахбаяр, Б.Зандан, А.Энхтүвшин, Б.Наранбат GSM модем ашигласан алсын зайн удирдлага. 2011 Дэлгэрэнгүй
4 Г.Гантөмөр, Б.Мөнгөнцацрал, Д.Мягмарбаатар, Б.Пунцагдулам “Альтернатив эрчим хүч ба экологи”, 2011 Дэлгэрэнгүй
5 Д.Отгончимэг, Б.Пунцагдулам, Д.Мягмарбаатар, Б.Чадраа, Э.Пүрэвдалай “Нарны энергийг цөлжилтийг бууруулахад ашиглах нэгэн боломж” 2011 Дэлгэрэнгүй
6 Р.Энхтүвшин, Б.Пунцагдулам, Д.Мягмарбаатар “Төвийн бүс нутагт байр, сууцны дулаан хангамжид нарны энергийг ашиглах асуудалд” 2012 Дэлгэрэнгүй
7 Р.Энхтүвшин “Байр сууцны дулаан хангамжид нарны энергийг ашиглах нь” 2012 Дэлгэрэнгүй
8 Ts. Tsolmonbaatar “Exploitability of geothermal energy for heating system in Mongolia” 2012 Дэлгэрэнгүй
9 А. Энхтүвшин, Ү. Сүхбаатар, Б. Зоригтбаатар Соронзон орны хэмжилтийг автоматжуулах судалгаа. 2012 Дэлгэрэнгүй
10 Б.Зандан, Ц.Энх-Амгалан Нүүрс хийжүүлэх реакторын электрон блокын программын зүгшрүүлэлт. 2012 Дэлгэрэнгүй
11 Б.Наранбат Хүлэмжний автоматжуулсан систем. 2012 Дэлгэрэнгүй
12 С.Угтахбаяр, Б.Зандан, А.Энхтүвшин, Б.Наранбат, О.Бөхцоож Алсын зайн удирдлагатай ахуйн цахилгаан халаагуур, 2012 Дэлгэрэнгүй
13 С.Угтахбаяр, Б.Зандан, А.Энхтүвшин, О.Бөхцоож Радио давтамжаар таних аргын судалгаа. 2012 Дэлгэрэнгүй
14 Б.Наранбат, Б.Зандан, Ц.Энх-Амгалан, А.Энхтүвшин, С.Баяннасан, Н.Наранцэцэг Олон цэгээс мэдээлэл цуглуулах төхөөрөмж DLv2.1. 2012 Дэлгэрэнгүй
15 А. Энхтүвшин, Ү. Сүхбаатар, Б. Зоригтбаатар Соронзон орны хэмжилтийг автоматжуулах судалгаа. 2012 Дэлгэрэнгүй
16 А.Энхтүвшин, Б.Зандан, О. Бөхцоож Муфелийн зуухны дамжууллын функц байгуулах асуудалд. 2013 Дэлгэрэнгүй
17 А.Энхтүвшин, Б.Зандан, Ч. Дэчинпунцаг Инерцит системийн микроконтроллероос удирдах нэгэн арга. 2013 Дэлгэрэнгүй
18 Б.Зандан, О.Бөхцоож FPGA дээр Labview программ ашиглан функциональ генератор программчилах нь 2013 Дэлгэрэнгүй
19 B.Zandan, O.Bukhtsooj To create smart grid of electricity distribution in Mongolia. 2013 Дэлгэрэнгүй
20 С.Угтахбаяр, О.Бөхцоож 32 битийн ARM микропроцессор ашиглан, TOUCH SCREEN-тэй GLCD-г программчлах нь. 2013 Дэлгэрэнгүй
21 С.Угтахбаяр, Б.Зандан, А.Энхтүвшин, О.Бөхцоож Ухаалаг электрон удирлагын системийн шийдэл. 2013 Дэлгэрэнгүй
22 Б.Мөнгөнцацрал, Б.Пунцагдулам “Биомассын түүхий эдийг ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах”. 2013 Дэлгэрэнгүй
23 Р.Энхтүвшин, Д.Мягмарбаатар, Б.Пунцагдулам “Хөдөөгийн төв суурин газрын дулаан хангамжид нарны энергийг ашиглах асуудалд”. 2013 Дэлгэрэнгүй
24 Ё.Гантогоо, Б.Пунцагдулам, Д.Отгончимэг, С.Сайнболд “Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хаахад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах боломж” 2013 Дэлгэрэнгүй
25 Б.Мөнгөнцацрал, Б.Пунцагдулам “Нар, Биохийн технологийн судалгаа” 2013 Дэлгэрэнгүй
26 Д.Отгончимэг, Б.Пунцагдулам, Д.Мягмарбаатар “Нарны дулааны хуримтлуурын технологийн асуудалд” 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД