Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар : 002
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 137,601.0 мян.төг
Түлхүүр үг : Bluetooth module, GSM-GPRS module, relay, EEPROM, microcontroller, interface, SD CARD, I2C протокол, gprs network
Үр дүн
1. 8 битийн PIC18F4550 микроконтроллерт суурилсан USB стандартын интерфейсээр гадны төхөөрөмтөй холбогдож мэдээлэл солилцох аппарат зохиомжилж, техник-програмын туршилтыг лабораторийн түвшинд амжилттай хийсэн. Анхан шатны үүсгүүрийн олон төрлийн мэдээллийг өндөр хурдаар боловсруулах боломж бүрдэж байна.
2. 8 битийн PIC18F4550 микроконтроллерт суурилсан Ethernet стандартын интерфейсээр интернэтийн сүлжээнд холбогдож мэдээлэл солилцох аппарат зохиомжилж, техник-програмын туршилтыг лабораторийн түвшинд амжилттай хийсэн. Анхан шатны үүсгүүрийн олон төрлийн мэдээллийг интернэтийн орчноос хянах боломж бүрдэж байна.
3. 8 битийн AT89C52 микроконтроллерийг үүрэн холбооны GSM/GPRS технологийн модултай интерфейсээр холбож SMS мессежээр мэдээлэл солилцох аппарат зохиомжилж, техник-програмын иж бүрэн туршилтыг лабораторийн болон натурын түвшинд хийсэн. Анхан шатны үүсгүүрийн олон төрлийн мэдээллийг GSM/GPRS технологийн сүлжээ ашиглан SMS мессежээр дамжуулах боломж бүрдэж байна.
4. Visual C#, visual basic програмчлалын хэл ашиглан сүлжээний орчинд анхан шатны үүсгүүрийн мэдээлэлд боловсруулалт хийх, дүрсийн мэдээ боловсруулах компьютерт суурилсан системийн програм хангамжыг зохиомжилж, техник-програмын иж бүрэн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын үр дүнд интернэтийн орчны болон компьютерт суурилсан програмчлал ашиглаж анхан шатны үүсгүүрийн мэдээлэлд мониторинг хийх арга барил эзэмшсэн байна.
5. 32 битийн STM32 микроконтроллерын бааз дээр суурилсан “HY-Smart STM32” туршилтын хавтан ашиглан дүрсийн мэдээ боловсруулах, дамжуулах програм хангамжийг бичиж тохируулах ажлыг гүйцэтгэсэн байна. Уг ажлын үр дүнд өндөр хүчин чадалтай микроконтроллерыг ашиглах арга барил эзэмшиж, үйлдвэрлэлийн процессийн автоматжуулалтад ашиглах, дүрсийн мэдээнд өндөр хурдаар боловсруулалт хийх боломж бүрдэж байна.