Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ундны усны чанарын судалгаа, хаягдал усны ашиглалтын технологи,



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 131169.00 мян.төг

Түлхүүр үг : Цеолит, электрокоагуляци, антропоген, фенол, галоген, бромформ, фаужасит,

Үр дүн

1. Нийслэлийн усан хангамжийн 4 станцын ундны шинжилгээний дүнгээс хархад А станц болон Г станцын ундны ус нь хатуулаг багатай 0,4-0,9 мг-экв/л гидрокарбонат-кальцын төрлийн ус байна. Харин Б станц болон В станцын ундны уснууд нь 2-4 мг-экв/л хүртэл хатуулагтай сульфат-кальцийн төрлийн уснууд байна. Мөн эдгээр 4 эх үүсвэрийн химийн шинжилгээний дүнгээс харахад сар улиралын хувьд бүтцийн өөрчлөлт ажиглагдсангүй. Үйлдвэрийн районы 15 гүний худгаас дээж авч нийт 37 дээжинд физик химийн шинж чанарыг 14 үзүүлэлтээр тодорхойлов. Шинжилгээгээр ихэнх гүний худаг сульфат- кальцийн төрлийн 2,98 - 4,6 мг-экв/л хатуулагтай, 127-319 мг/л эрдэсжилттэй уснууд байна. Гүний худаг 2, 12, 15, 16 нь гидрокабонат-кальцийн төрлийн 1-3,5 мг-экв/л хатуулагтай 95-265 мг/л эрдэсжиллтэй уснууд байна. Эдгээр худгуудын уснууд нь сар улирлаас хамаарч химийн найрлага болон бүтцийн өөрчлөлтгүй тогтвортой байна. Б станцын ундны усны химийн найрлага болон үлдэгдэл хлорын хэмжээг тайлангийн хугацаанд сар улирал бүр дээж авч шинжилгээг хийж. Энэ үр дүнгээс харахад үйлдвэрийн районы Б станцын ундны усны үлдэгдэл хлорын хэмжээ MNS 0900:2005 стандартад зааж өгсөн 0,3 мг/л-с хэтрүүлэхгүй гэсэн шаардлагыг хангаж байгаа бөгөөд 0,2-0,3 мг/л агуулагтай байна. Нийслэлийн цэвэр усны 4 эх үүсвэрийн халдваргүйжүүлэлтийн дараах 4 станцын усанд дэгдэмхий хлорт органик нэгдлийг 75 үзүүлэлтээр тодорхойлсоноос 14 хлорт органик дэгдэмхий бодис илэрсэн ба эдгээр нь MNS 0900:2005 стандартад заасан үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн утга байхгүй байгаа нь харагдаж байна. Үйлдвэрийн эх үүсвэрийн гүний 6 худаг болон халдваргүйжүүлэлтийн дараах станцын усанд дэгдэмхий органик нэгдлийг 15 үзүүлэлтээр тодорхойлход MNS 0900:2005 стандартад заасан 15 үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн утга байхгүй байна. Гэвч халдваргүйжүүлэлтийн дараах станцын усанд зарим органик нэгдлийн агуулга нэмэгдсэн мөн трибромметан, дибромхлорметан, бромдихлорметан, трихлорметан зэрэг органик нэгдэлүүд илэрсэн байна. Ундны усны халдваргүйжүүлэлтийн дараах үүсэх бүтээгдэхүүний хэмжээ стандарт утгаас хэтрээгүй байгаа нь энэхүү хлоржуулах тун нь одоогийн нөхцөлд хамгийн бага тун байна.
2, Уньт , Батсүмбэрийн хүйтэн рашаан, Индэрт , Ганц модны халуун рашааны химийн найрлагыг шинжлэн судлаж химийн найрлагыг Курловын томъёогоор илэрхийлсэн. Уньтын хүйтэн рашаан саармаг орчинтой, гидрокарбонат магни-кальцийн найрлагатай. Батсүмбэрийн хүйтэн рашаан шинжилгээний дүн болон Курловын томъёоноос харахад уг рашаан нь 2.4 г/л эрдэсжилттэй сул хүчиллэг орчинтой 80 мг/л цахиурын хүчлийн агуулагатай гидрокарбонат- кальци, магнийн төрлийн рашаан төст усанд хамаарагдаж байна. Индэртийн рашааны ундаргууд нь ихэвчлэн сульфат-натри, кальцийн төрлийн усанд хамрагдаж байна.
Ганц модны халуун рашаан гидрокарбонат-натри, кальцийн төрлийн усанд хамаарагдаж байна. Индэрт болон ганц модны халуун рашаануудын өндөр температуртай ундаргуудын гүний температурыг химийн геотермометрийн аргаар тодорхойлов. Гүний температурыг тооцоолсон дүнгээс харахад Индэртийн халуун рашааны гүний температур нь 870С Ганц модны рашааных 970С байгааг тооцоолов.
3, Туул тосгоны хаягдал бохир ус ба ахуйн болон ундны усны хэрэгцээнд ашигладаг гүний худгийн усанд химийн иж бүхэн шинжилгээ хийсэн. Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээгээр Хаягдал бохир ус MNS 4943:2011-ын шаардлагат заагдсан хэмжээнээс их буюу 26.8мг/л бохирдолтой. Хөөсөн перлитээр бохир усыг шүүхэд бохир усан дахь нитритийн агууламж 0,33-0,39 мг/л байсныг нь 0,20-0,22 мг/л хүртэл буюу 30,7-43,15 %-иар бууруулж байгаа нь хөөсөн перлит шингээх чадвар өндөртэйг харуулж байна.
Туул тосгоны бохир усны хоёрдогч цэвэрлэгээг электрокоагуляцын аргаар хийж төмс усалсан туршилтыг тавьсан ба ургац хураахаас өмнөх хураасны дараахь хөрсний микро элемент ба физик механикын үзүүлэлт төмсний биохимийн үзүүлэлтийг тодорхойлоход хяналтыхаас давсан үзүүлэлт байсангүй.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Бохир ус цэвэрлэх электрокоагуляцын багаж шинээр угсарсан. Дэлгэрэнгүй
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Халуун рашааны орд дээр ажиллах, дээж цуглуулах зөмлөмж Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “ Цахилгаан станцын шатаасан үнснээс синтетик цеолит гарган авах технологийн заавар ” 2013 Дэлгэрэнгүй
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 П.С Бадминов, Д.Ганчимэг, А.И Оргильянов, И.Г Крюкова, Д.Оюунцэцэг “Оценка глубинных температур термальных источников хангая и восточного саяна с помощью гидрохимических геотермометров” 1994 Дэлгэрэнгүй
2 А.И Оргильянов, Е.Э Малков, Б.И Писарский, П.С Бадминов, Д.Ганчимэг “Минеральные воды проектируемой трансграничной особо охраняемой природной территории” << Истоки Амура>>. 2011 Дэлгэрэнгүй
3 А.И Оргильянов, И.Г Крюкова, Д.Ганчимэг, П.С Бадминов “Сравнительная характеристика изотопного состава термальных вод байкальской рифтовой зоны и смежных сводовых поднятий” 2012 Дэлгэрэнгүй
4 А.И Оргильянов, И.Г Крюкова, П.С Бадминов, Д.Ганчимэг “Перспективы использования термальных вод в бассейна рек селенга и онон” 2012 Дэлгэрэнгүй
5 D.Oyuntsetseg, G.Odontuya, A. Minjigmaa, J. Ganbaatar, A. Ueda “Geochemical characterization of mineral waters in central Mongolia“ 2013 Дэлгэрэнгүй
6 Е.А. Мамонтова, Е.Н. Тарасова , А.А. Мамонтов, М.И. Кузьмин , Д. Ганчимэг , G. Odontuya “Polychlorinated biphenyls in surface soil in urban and background areas of Mongolia” 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 E.A. Mamontova, E.N. Tarasova , D. Ganchimeg , M.I. Kuzmin , A.A. Mamontov , M.Yu. Khomutova , G. Burmaa , G. Odontuya, G. Erdenebayasgalan “Persistent organic pollutants (PCBs and OCP) in air and soil from Ulaanbaatar and the Lake Hovsgol region, Mongolia” 2011 Дэлгэрэнгүй
2 Р.Уламбаяр, Л.Мандахсайхан, Ж. Оюунцэцэг “ Байгалийн цеолитыг гидротермалын аргаар боловсруулж синтетик цеолит гарган авах судалгаа ” 2012 Дэлгэрэнгүй
3 Ж.Оюунцэцэг, О.Дагвийжалам, Г.Солонго, Л.Даваа, Р.Уламбаяр, М.Дуламсүрэн, С.Алтанцэцэг, Р.Лхагважав, Д.Мөнхжаргал “ Хөрс сайжруулагч, био минерал бордоо гарган авах судалгаа” 2013 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Е.А.Мамонтова, М.И., Д.Ганчимэг, А.А., Е.Н.Тарасова, А.В.Горегляд, Л.Л.Ткаченко, Г.Одонтуяа, Г.Бурмаа, М.Баяржаргал, О.Хүрэлдаваа Кузьмин Мамонтов “Исследования стойких органических загрязнителей (СОЗ) в Центральной Азии (Монголии и Восточной Сибири России): 2010 Дэлгэрэнгүй
2 D.Oyuntsetseg, D.Ganchimeg, G.Odontuya and A. Ueda. Hydrochemical properties of thermal and cold mineral waters of Khangay Mountain Region, Mongolia Annual Meeting Geothermal Research Society of Japan Abstracts with Programs. In Akida, Japan P22. 2012 Дэлгэрэнгүй
3 Sasaki. Kohei, Kusakabe. Minoru and A. Ueda. Hydrochemical properties of thermal and cold mineral waters of Khangay mountain Region, Mongolia. 2013 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Бохир усны цэвэрлэгээнд хөөсөн перлит ашиглах боломж”. 2011 Дэлгэрэнгүй
2 Хөөсөн перлитийг бохир ус цэвэрлэгээнд ашиглах боломжийн судалгаа 2011 Дэлгэрэнгүй
3 А.И.Оргильянов, И.Г.Крюкова, Б.Намбар, Б.И.Писарский, П.С.Бадминов, Д.Ганчимэг Современное состояние источника термальных вод Ероо. 2011 Дэлгэрэнгүй
4 П.С.Бадминов, С.В.Жарков, Б.Намбар, Б.И.Писарский, Д.Ганчимэг, А.И.Оргильянов, И.Г.Крюкова “Термальные воды Хангая и их возможное использование для целей тепловодоснабжения” 2011 Дэлгэрэнгүй
5 Д.Ганчимэг, Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа, Г.Онон “Монгол орны рашаануудын химийн судалгаа” 2011 Дэлгэрэнгүй
6 Г.Онон, Д.Ганчимэг “Улаанбаатар рашааны биологийн идэвхит бүрэлдэхүүний судалгаа” 2011 Дэлгэрэнгүй
7 Д.Ганчимэг, П.Оюунчимэг, Д.Түмэнжаргал, Д.Оюунцэцэг, Ц.Нямлхагва “Шаргалжуутын халуун рашааны химийн найрлага, термофиль бактерийн антогонист идэвх, антибиотик мэдрэг” 2011 Дэлгэрэнгүй
8 Ц.Нямлхагва, П.Оюунчимэг, Д.Түмэнжаргал, Д.Ганчимэг, Д.Оюунцэцэг, Г.Одонтуяа “ Шаргалжуутын рашааны химийн найрлага, бактерийн судалгаа” 2012 Дэлгэрэнгүй
9 Ж.Оюунцэцэг “Цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлийн ШУ-ны үндэслэл” 2013 Дэлгэрэнгүй
10 Ж.Оюунцэцэг “Ус цэвэршүүлэх –РТН- төхөөрөмжийн үйл ажиллагааны зарчим, судлагдсан байдал” 2013 Дэлгэрэнгүй
11 Ж.Оюунцэцэг, Д.Мөнхжаргал “Электрокоагуляцийн технологи, эх орны шүүгүүр материалыг хослуулж бага, дунд чадлын цэвэрлэх байгууламж үйлдвэрлэх боломж” 2013 Дэлгэрэнгүй
12 Ж.Оюунцэцэг, Л.Цогтзандан “Хөрсний үржил шимийн бууралтыг зогсоож улмаар нэмэгдүүлэх үйлчилгээтэй эрдсийн гаралтай хөрс сайжруулалтын агрохимийн судалгаа” 2013 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Усны чанар-Зарим төрлийн хлорт органик нэгдэл агуулсан шавж устгах бодис, полихлорт бифенил болон хлортбензолыг хандаж авсаны дараа хийн хроматографаар тодорхойлох арга. MNS ISO 6468- 2011 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД