Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 105678.00 мян.төг
Түлхүүр үг : фермент, гидролиз, ультрафильтраци, малын элэг, цус, гем төмөр, шар буурцаг, Saccharomyces cerevisiae
Үр дүн
1. Лабораторийн болон хагас үйлдвэрийн цехийн нөхцөлд ультрафильтрацийн технологи ашиглан үнээ болон ингэний шар сүүний уургийг фракцлан ялгах туршилт явуулж, ферментэт гидролизын субстрат болгон ашиглах боломжтойг тогтоов. Технологийн заавар – 1.
2. Ингэний шар сүүг пепсин ферментээр гидролиз хийхэд 1, 2, 3-р цагуудад Enterococcus faecalis-ийн эсрэг; 4, 5-р цагуудад Pseudomonas aeruginosa-ийн эсрэг идэвхтэй байгааг тогтоов. Үнээний шар сүүн дээр энэ идэвх илрээгүй.
3. - Элэгний задраг гарган авах Технологийн заавар;
- Фармакологийн туршилтаар элэгний эд эсийг хамгаалах, нөхөн төлжүүлэх үйлчлэлтэйг тогтоосон, БИХНБ-ий найрлагад оруулан “Монос” ЭСХ дээр туршсан нь амжилттай болсон;
- MNS төсөл СХЗГ-ын техникийн хороогоор хэлцэгдэн дэмжигдсэн;
4. Малын цуснаас гемоглобин субстанци гарган авах Технологийн заавар;
5. Шар буурцгийн уургийн задраг гарган авах
- Технологийн заавар;
- Стандартын төсөл техникийн хороогоор хэлцэгдсэн.
6. Пивоны дрожжийн задраг үйлдвэрлэх
- Технологийн заавар
7. Эрдэм шинжилгээний өгүүлэл – 8,
8. Эрдэм шинжилгээний илтгэл – 7
9. 1 өргөдөл өгөөд байгаа
10. 5 магистр, 7 бакадавр (МУИС-ийн ББС, УБС)