Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 204,624.0 мян.төг
Түлхүүр үг : Нүүрс, пиролиз, халуун уусгалт, баяжуулалт, устөрөгчийн донор уусгагч, тетралин, декалин
Үр дүн
1. Судалгаанд хамрагдсан Таван толгой, Багануур, Хөөт, Цайдамнуур зэрэг 4 ордын нүүрсний техникийн үзүүлэлтүүд, элементийн бүрэлдэхүүн, петрографийн болон коксжих чанарын иж бүрэн судалгааны дүнд үндэслэн Таван толгойн нүүрс нь дээд чанарын битумлэг КЖ маркийн коксждог нүүрс, харин Багануур ба Цайдамнуурын нүүрснүүд нь лигнитийн төрлийн В2 маркийн исэлдсэн хүрэн нүүрс, Хөөтийн нүүрс нь хүрнээс чулуун нүүрс рүү шилжиж байгаа суббитумт нүүрс болохыг тус тус тогтоов.
2. Эдгээр нүүрсний эрдэс бүрэлдэхүүний бүтэц, найрлагыг НУТС, рентгенфлуоресценс, рентгенфазын болон гамоспектрометрийн аргуудаар тодорхойлж сулдалсан дүнд үндэслэн Таван толгой ба Хөөтийн нүүрсний үнслэг нь хүчиллэг, Багануур ба Цайдамнуурын нүүрсний үнслэг нь суурилаг чанартай, нүүрнүүдийн үнслэгт SiO2 (Quart ), CaSO¬4 (Anhydrite), Ca2(Mg0,75 Al 0.25) (S 4.75Al 0.25)O7 (Akermanite), Na(S3 Al)O¬8 (Albite) зэрэг эрдсүүд голлон оролцдог, эх нүүрсний уран ба тори зэрэг цацраг идэвхит элементүдийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа боловч нүүрсний үнслэгт тэдгээрийн эзлэх хэмжээ олон дахин нэмэгдэж байгааг тус тус тогтоов.
3. Судалгаанд хамрагдсан 4 ордын нүүрсийг хүнд шингэний аргаар баяжуулж эх нүүрснүүд дэхь үнслэгийн хэмжээг 2 дахин бууруулж 5% хүртэлх үнслэгтэй баяжмалуудыг гарган авлаа.
4. Нүүрсийг пиролизын аргаар халууны задралд оруулж нефть төстэй шингэн бүтээгдэхүүн гарган авах судалгааны хүрээнд 4 ордын нүүрсний пиролизын шингэн бүтээгдэхүүнүүд хатуу үлдэгдэл, давирхай, задралын ус, хийн гарцийг халаалтын температур (200,300,400,500,600,700 ба 800оС )-аас хамааруулан цуврал туршилтуудаар судалж пиролизын хамгийн чухал бүтээгдэхүүн болох давирхайн гарц хамгийн их байх халаалтын нөхцлийг Таван толгой IV-800оС-д 4,7%, Таван толгой-VIII-800оС-д 5,0%, Багануур-550оС-д 7,0%, Хөөт -550оС-д 10,0%, Цайдамнуур-500оС-д 13,8% болохыг тус тус тогтоов.
5. Судалгаанд хамрагдсан 4 ордын нүүрсийг устөрөгчийн донор уусгагч болох тетралиний орчинд халаалтын янз бүрийн температурт (350, 400 ба 450oC) тогтмол хугацаа (120 мин.) ба нүүрс : тетралиний харьцаа (1 : 1,8 г. ба 1 : 2,4 г. ) лабораторийн зэвэрдэггүй гангаар хийсэн автоклаванд халуун уусгалтын туршилтуудын дүнгээс үзэхэд халаалтын температурыг ихэсгэхэд хатуу үлдэгдлийн гарц буурч, харин нүүрсний органик массын хувиралын зэрэг ихсэж дунджаар нүүрсний органик массын 50-70% нь халуун задралаар үүсэх нефть төстэй шингэн давирхай ба шатдаг хий үүсгэж байгаа ба устөрөгчийн-донор уусгагч тетралиний хэмжээг ихэсгэхэд шингэн ба хийн бүтээгдэхүүний гарц төдийлөн нэмэгдэхгүй байгааг тогтоов.
6. Судалгаанд хамрагдсан 4 ордын нүүрсний баяжмалыг урьд нь тетралин дээр туршиж тогтоосон зохимжтой халаалтын температур 450оС, нүүрс ба уусгагчийн массын харьцаа 1:1,8-ыг ашиглан тетралин, декалин ба уг нүүрсний өөрийнх нь пиролизын давирхайг ашиглан халуун уусгалтын аргаар шингэрүүлэх туршилтын дүнд нефть төстэй шингэн бүтээгдэхүүний гарц Багануурын нүүрсний баяжмалаас тетралинд 70,00%, декалинд 15,00%, давирхайнд 37,50%, Тавантолгойн нүүрсний баяжмалаас тетралинд 60,00%, декалинд 10,00%, давирхайнд 25,00%, Хөөтийн нүүрсний баяжмалд тетралинд 67,30%, декалинд 25,00%, давирхайнд 42,50%, Цайдамнуурын нүүрсний баяжмалд тетралинд 86,74%, декалинд 20,00%, давирхайнд 45,00% болохыг тус тус тогтоов.Энэ дүнгээс үзэхэд энэ гурван уусгагчаас шингэрүүлэх чадвараараа тетралин хамгийн сайн, нүүрсний давирхай дунд зэрэг харин декалин хамгийн бага болохыг тогтоов.