Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны зарим эмийн ургамал, мөөгний биологийн идэвхийн болон фитохимийн судалгаа.



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2011-2013

Санхүүжилт: 23,800.0 мян.төг

Түлхүүр үг : Ямаан ангалзуур (Lagochilus ilicifolius), Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum Druck.), Ойн далбига (Agaricus silvaticus), биологийн идэвхт нэгдлүүд, , 6α- epoxy-(22E, 24R)-ergosta-8(14), 22-diene-3β, 7α-diol, интерферон, нян, антиоксидант, , 13С,

Үр дүн

1. Монгол орны 5 зүйл эмийн ургамал, 12 зүйл мөөгний интерферон төст идэвхийн судалгааг анх удаа явуулав. Судалгааны дүнд Монгол орны Ойн далбига (Agaricus silvaticus) мөөгний этанолын ханд нь анх удаа интерферон төст идэвхтэй болохыг тогтоов. Улмаар тухайн мөөгний фитохимийн судалгаа хийж 3 биологийн идэвхт нэгдлийг химийн цэвэр төлөв байдлаар ялгаж тэдгээрийн бүтэц байгууламжийг орчин үеийн спектрийн түвшинд таньж тодорхойлсноос 5α,6α- epoxy-(22E,24R)-ergosta-8(14),22-diene-3β,7α-diol бодис нь урьдчилсан байдлаар интерферон төст идэвхтэй үр дүн үзүүлсэн.
2. Ямаан ангалзуур ургамлын газрын дээд хэсгийн этилацетат, н-бутанолын ханднаас 7 иридоид глюкозид, 2 энгийн спирт, 1 дитерпен, 1 фенилпропаноидын төрлийн нийт 11 бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялгаж тэдгээрийн бүтэц байгууламжийг орчин үеийн 1Н, 13С болон хоёр хэмжээст ЦСР-ын спектроскопийн түвшинд таньж тодорхойллоо. Эдгээрээс ajugoside, ajujol, geniposidic acid, мussaenosidic acid, 8-deoxyshanzhiside, citrusin, phytol, 12-hentriacontanol, octacosanol зэрэг 9 бодис нь Монгол орны Ямаан ангалзуур ургамлын газрын дээд хэсгээс анх удаа олдсон.
3. Ямаан ангалзуур (Lagochilus ilicifolius Bge.) ургамлын газрын дээд хэсгийн туйлгүй фракцаас 18 ханасан, ханаагүй тосны хүчил тэдгээрийн эфирүүд, 12 терпент нэгдлүүд, 16 ароматик болон энгийн нүүрс устөрөгчид, 3 стерол, 2 спирт болон витамины ангилалд тус тус хамаарагдах нийт 52 бодисыг хийн хроматографи масс спектроскопын аргаар таньж тодорхойлов. Нийт бодисын тоон агууламж нь 92.61% байгаа ба ханасан, ханаагүй тосны хүчил, тэдгээрийн эфирүүд 75.58% зонхилон агуулагдаж байна. Тэдгээрээс пальмитины хүчлийн метилийн эфир дангаараа 44.92% байна. Харин терпент нэгдлүүд 8.92%, ароматик нүүрс устөрөгчид 6.77% тус тус агуулагдаж байна.
4. Анхилуун мухарцагаан (Polygonatum odoratum Mill. Druc.) ургамлын газрын дээд хэсгийн метанолын ханданд агуулагдах зарим фенолт нэгдлийн агууламжийг ӨМШХ-ын аргаар судлахад катехин 2.0±1.5 мг/кг, каффеины хүчил 12.7±1.2 мг/кг, p-кумарын хүчил 4.5±1.5 мг/кг, рутин 15.15±0.02 мг/кг, кверцитрин 33.4±0.9 мг/кг тус тус хэмжээтэй агуулагдаж байв. Улмаар баганат хроматографийн аргаар Апигенин-6-С-глюкозид (Изовитексин), Кемферол-3-рутинозид, Кверцетин-3-О-рутинозид 3 флавоноид глюкозидыг химийн цэвэр төлөв байдлаар ялгаж тэдгээрийн бүтэц байгууламжийг 1 ба 2 хэмжээст ЦСР-ын спектроскопын аргаар таньж тодорхойлов.
5. Ямаан ангалзуур ургамлын петролейны эфир, гексан, хлороформ, этилацетат, н-бутанол, усны бүлэг ханд тус бүрд нянгийн эсрэг идэвхийг грам эерэг Staphylococcus aureus, грам сөрөг Escherichia coli нянгийн омгуудад цаасан дискийн аргаар 500 µг/диск тунд тодорхойлоход гексаны ханд S. aureus нянг 15.0 ± 0.02 мм ба E. coli нянг 14.0 ± 0.02 мм, хлороформын ханд 14.0 ± 0.02 мм ба 14.0 ± 0.02 мм, этилацетатын ханд 12.0 ± 0.02 мм ба 15.0 ± 0.02 мм, бутанолын ханд 18.0 ± 0.02 мм ба 8.2 ± 0.02 мм, усан ханд нь 14.0 ± 0.02 мм ба 12.0 ± 0.02 мм тус тус хэмжээтэй дарангуйлсан байна. Харин тухайн ургамлын петролейны эфирийн ханд грам эерэг S. aureus нянг 500 µг/диск тунд 12.0 ± 0.02 мм, дарангуйлсан бол ижил тундаа грамм сөрөг E. coli нянгийн эсрэг идэвх үзүүлээгүй үр дүн гарав.
6. Анхилуун мухар цагаан (Polygonatum odoratum) ургамлын нийт фенолт нэгдлийг Folin Ciocalteau-ын аргаар тодорхойлж түүний чөлөөт радикалыг дарангуйлах идэвхийг ABTS ба DPPH аргаар харьцуулан судлав. Нийт фенолт нэгдлийн агууламж нь 13.0 ±0.3 мг/г хэмжээтэй байсан ба чөлөөт радикалыг дарангуйлах идэвх нь 2.3 ± 0.3 (ABTS), 0.3 ± 0.1 мг/г (DPPH), Ямаан ангалзуур ургамлын этилацетатын ханд 0.16 ± 1.14 мг/мл (DPPH) тус тус байна. Харин гексан, хлороформ, н-бутанолын ханд чөлөөт радикалыг дарангуйлах идэвх гараагүй болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Li. Guangzhou, MISHIG. Dumaa, PU. Xiang , Yi. Jinhai, ZHANG. Guolin LUO Yinggang Chemical Components of Aerial Parts of Lagochilus ilicifolius Bge. 2012 Дэлгэрэнгүй
2 Li Guangzhou, CHEN. Xiao- Zhen, MISHIG. Duma, Yi. Jin-hai, ZANG. Guo-Lin, LUO. Ying-gang GC-MS Analysis of Nonpolar Constituents from Aerial Parts of Lagochilus ilicifolius Bge. 2012 Дэлгэрэнгүй
3 G. Chunsriimyatav, M. Dumaa, D. Regdel, Ya. Gerelt-Od, D. Selenge GC-MS analysis of the some bioactive volatile constituents from aerial parts of Polygonatum odoratum (Mill. Druce) 2013 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 J. Altanzul, M. Dumaa , G. NChunsriimyatav , B. Suran , M. Delegmaa Investigation of chemical composition and free radical scavenging activity of Lagochilus ilicifolius Bge. 2010 Дэлгэрэнгүй
2 L. MUNKHGEREL, N. Erdenechimeg , M. Dumaa , G. Zhang , P. Odonmajig , D. Regdel Chemical and Biological Investigation of the Agaricus Silvaticus Schaeff ex.Secr. 2011 Дэлгэрэнгүй
3 Л. Мөнхгэрэл, П. Одонмажиг, Д. Рэгдэл, Жанг. Гуолин Ойн Далбига (Agaricus silvaticus Schaeff ex. Secr.) мөөгний интерферон төст идэвхийн болон химийн судалгааны дүнгээс 2011 Дэлгэрэнгүй
4 М. Думаа, Г. Чүнсриймятав1, Л. Мөнхгэрэл1, Д. Рэгдэл1, Д. Суран4 Ямаан ангалзуур (Lagochilus ilicifolius Bge.) ургамлын хлороформын бүлэглэлийн химийн найрлагын судалгаа, 2013 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 J. Ganbaatar , E. Shults , L. Radnaeva, G. CHUNSRIIMYATAV Coumarins of Angelica Dahurica. V International Scientific and Practical Conference 2011 Дэлгэрэнгүй
2 M. DUMAA Mongolian Traditional Medicine and Herbal Products and its Development. 2012 Дэлгэрэнгүй
3 G. CHUNSRIIMYATAV , M. Dumaa , D. Selenge , D. Regdel Antioxidant and Antibacterial Activities of the Polygonatum Odoratum (Mill. Druce). 2012 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Л. Мөнхгэрэл, Г.Л. Жанг, П. Одонмажиг, Д. Рэгдэл Ойн Далбига (Agaricus silvaticus Schaeff ex. Secr ) мөөгний интерферон төст идэвхийн болон химийн судалгааны дүнгээс 2011 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД