Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700901
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 54,882.0 мян.төг
Түлхүүр үг : ургамал, флавоноид, шарсүү, хивэг, лактоз, уураг, пептид, пребиотик
Үр дүн
1. Scorzonera radiata ургамлын газрын дээд хэсгээс 4,5-дикаффеоил-эпи-хинийн хүчил, скорцонерин А (апигенин-6-С-β-D-галактопиранозил-8-С-α-L-6-рамнопиранозид) ба скорцонерин В (апигенин-3-С-α-L-6-рамнопиранозил-8-С-β-D-глюкопиранозид) гэсэн 3 шинэ байгалийн нэгдэл илрүүлж бүтэц байгуулалтыг тогтоон байгалийн нэгдлийн химийг баяжуулав.
2. Шар сүүний уураг болон лактоз ялгах нөхцлийг судлан тогтоов.
3. Лактозыг пребиотик бэлдмэлд хувиргах урвалын параметрийн зохистой нөхцлийг тодорхойлов.
4. Овьёос болон буудайн хивэгнээс уураг, β-глюканы бэлдмэл гаргах боломжийг тогтоов.