Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1970070056
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 64,581.0 мян.төг
Түлхүүр үг : шувууны нүүдэл, тоо толгой, өвчин, биологи, экологи, сансарын дамжуулагч, хүзүүвч
Үр дүн
1. Тайлангийн хугацаанд зүүн, баруун, төвийн бүсд 83 нуурыг судалгаанд хамруулж нийт 168 зүйлд хамрах 354,3 мянган толгой шувууг бүртгэснээс 59 зүйл буюу нийт зүйлийн 35,2 хувьд хамрах 311,1 мянган толгой буюу нийт шувуудын 87,8 хувь нь өвчинд мэдрэг шувуу (ӨМШ)-д бүртгэгдлээ.
Өндөр хоруу чанарын томууны Н5N1 вирусээр өвчилдөг гангар хун, хошуу галуу, хээрийн галуу, цэн тогоруу, мөнгөлөг цахлай зэрэг 10 орчим зүйл шувуудыг сонгон авч, тэдгээрийн нүүдлийг сансарын дамжуулагч, бөгж, хүзүүвч, далавчны тэмдэг зүүж судлах ажлыг 2006 оноос эхэлсэн ба 2013 оны байдлаар гангар хунг 27 цэгт нийт 463 шувуунд өнгөт хүзүүвч, 10 шувуунд сансарын дамжуулагч, хээрийн галуунд 981 өнгөт хүзүүвч, 1050 бөгжилж, 35 шувуунд сансарын дамжуулагч, хошуу галуунд 315 өнгөт хүзүүвч, 25 шувуунд сансарын дамжуулагч зүүж нүүдлийн мэдээлэлийг цуглуулж монгол дахь байршил, нүүдлийн үедээ буудалдаг нутаг, хугацаа, Энэтхэг, Хятад, Солонгос, Япон зэрэг оронд өвөлждөг газруудыг тогтоосон учир шувуугаар дамждаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж зураглал хийлээ.
2. Тайлангийн хугацаанд хээрийн галуу, гангар хун, цэн тогоруу зэрэг шувуудад зүүсэн сансарын дохиолол дамжуулагчаар тухайн шувууны хурд, өндөршил, байршилын талаархи мэдээлэлийг 1-2 жилийн хугацаанд хоногийн 24 цагийн туршид байнга, тогтмол авч байсан бол хээрийн галууны хэвлийд байрлуулсан төхөөрөмжөөр цусан дахь хүчилтөрөгчийн хангамж, зүрхний үйл ажиллагааны горим зэрэг мэдээлэлүүдийг цаг хугацаа, байршилтай нь хадгалан авдаг учир тухайн бодгалийн нүүдлийн алс хол замыг туулах явцдаа бие физиологийн ямар өөрчлөлтүүд ордогийг мэдэх боломжийг олгож байгаа юм. Энэ мэдээлэлүүд нь биологи, байгаль орчин, эрүүл мэнд, сансар судлалын шинжлэх ухаанд ч ашиглах мэдээлэл болж байна.
3. Дэлхийн дулаарал, хуурайшил, цаг уурын өөрчлөлт, байгаль орчны бохирдол зэргээс шалтгаалж ховор зүйлийн тогоруу, хонин тоодог, хээрийн болон хошуу галуу зэрэг ховор шувуудын байршил, тархац, тоо толгойд хэрхэн өөрчлөлт орж буй мэдээлэлийн сан бүрдэж, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах төрийн бодлого, үйл ажиллагаа явуулах, шийдвэрлэхэд олон улсын ач холбогдолтой ажил болж байна.