Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 219,621.0 мян.төг
Түлхүүр үг : Интродукц, сөөг, олон наст ургамал
Үр дүн
Судалсан ургамлуудаас цэцэглэлтийн үргэлжлэх хугацаагаар ОЭ – бүлэгт 74 хоногтой, ЭЭ,ОО – бүлэгт 97 – 112 хоногтой, ЭО – бүлэгт 135 хоногтой ургамлууд хамаарагдаж байгааг тогтоов.
1. Суулгац болон үрээр тарьсан шилмүүст моднуудын өсөлт гурван наснаас хойш өсөлт нь эрс хурдсаж байхад Улиас, Гүйлс, Тавилгана, Боролзгоны төрлийн ургамлууд эхний гурван жилдээ хотын ногоон байгууламжинд шилжүүлэх MNS – 6256 – 2011 стандартын нөхцлийг хангадаг.
2. Тарьсан ургамлын олонхи зүйл нь өвлийг тэсвэрлэх чадал I-III оноо авч байна. Энэ нь тэдгээрийн тухайн орчинд дасан зохицох ирээдүйтэйг харуулах нэг чухал баталгаа болж байгаа бөгөөд Syringa, Lonicera зарим зүйл I оноо, Physocarpus, Rosa rugosa зэрэг нь II-III оноо авч байв.
3. Судалгааны явцад Хүж өвсийг үрээр тарих нь илүү үр дүнтэй байгааг батлав. Ботаникийн цэцэрлэгийн талбайд 6 зүйл эмийн ургамал судлагдаж байгаагаас Их шүүдэргэний агротехникийг бүрэн боловсруулсан учир үйлдвэрлэлд шилжүүлэх зөвлөмж боловсруулж байна.
4. Судалгааны материалыг ашиглаж Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн захиалгаар Хот цэцэрлэгжүүлэхтэй холбогдсон 16 стандартыг ( MNS 6252 : 2011, MNS 6253-1 : 2011, MNS 6253-2:2011, MNS 6253-3 : 2011, MNS 6254 : 2011, MNS 6255 : 2011, MNS 6256 : 2011, MNS 6257 : 2011, MNS 6258-1 : 2011, MNS 6258 -2 : 2011, MNS 6259 : 2011, MNS 6260 : 2011, MNS 6261 : 2011, MNS 6263 : 2011, MNS 1796 : 2011, MNS 2418 : 2011) шинэчлэн боловсруулсан.
5. ”Ботаник цэцэрлэгт тарьж, нутагшуулсан ургамлын судалгааны үр дүн” бүтээлийн 300 х.х зохиогчийн эх бэлтгэсэн.
6. Ботаникийн цэцэрлэгт тарималжуулж, нутагшуулсан гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг 200 гаруй зүйл ургамлын мэдээлэлийн санг цахим хэлбэрт оруулаад байна.
7. ЭШ өгүүлэл 25, Үүнээс: Дотоодод 14, Гадаадад 11,
8. ЭШХуралд илтгэл 40, Үүнээс: Дотоодод-33, Гадаадад -7
9. Ботаникийн цэцэрлэгт 2013 оны намрын тооллогоор 51 овог 147 төрөл 330 зүйл 62 сортын ургамал байгаагийн 11 овог 44 төрөл 147 зүйл нь мод, сөөг, 40 овог 103 төрөл 183 зүйл өвс байна. Үүнээс 133 зүйл 45 сорт ургамлыг 2011 – 2013 онд тарьсан байна.
10. Ногоон байгууламжийн талбайд улиас, бургасны 10 000ш, хайлаас, агч, шар хуайс, голтбор, шинэс, гацуур, жодооны үрээр тарьсан нэг насиай 27 000ш, үхэр нүд, чацарганы ногоон мөчирөөр тарьсан 1000ш суулгац байна.
11. Шинээр бага оврын трактор, моны нүх ухах өрөм, цаг уурын станцтай болж мэдээгээ тогтмол үнэ төлбөгүй авч байна.