Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 375411.00 мян.төг
Түлхүүр үг : Геоморфологи, ландшафт, гадны нөлөөлөлд өртөх байдал, ландшафтын ашиглалт, өөрчлөлт, зохистой бүсчлэл
Үр дүн
1. Монгол орны төв бүсийн нийт нутгийн хотгор гүдгэр, гадаргын ус, уур амьсгал, ландшафтад иж бүрэн тодорхорйлолт өгч /э/ш-ний тайлан- 20.0 хх/
Төв бүсийн гадаргын өндөршил, хэвгий, хэрчигдлийн шигүү, геоморфологи, ландшафтын хэв шинж, усзүйн сүлжээний нягтшил, ландшафтын гадны нөлөөлөлд өртөх байдал, нутаг дэвсгэрийн өнөөгийн ашиглалт, газрын бүрхэвч-ландшафтын өөрчлөлт-1990, газрын бүрхэвч-ландшафтын өөрчлөлт-2012, ландшафт-нутаг дэвсгэр-экологийн зохистой бүсчлэлийн дунд масштабын (М1:200 000) болон Улаанбаатар хотын геоморфологи, Өмнөговь аймгийн хотгор гүдгэрийг өөрчлөгч орчин үеийн үйл явцын том масштабын (М1:50 000) нийт 13 сэдэвчилсэн цуврал зураг зохиогдсон.
2.Монгол орны төв бүсийн гол мөрөн, нуур ус, ой, ургамал бүрхэвчийн өөрчлөлт, элсжилтийн явц, өөрчлөлтийг газрын бүрхэвч-ландшафтын үндсэн хэв шинж тус бүрээр нь сүүлийн 20 жилийн байдлаар зураглаж улмаар ландшафтын өөрчлөлтийн түвшинг үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг /1.0 хх/ боловсруулав.
3.Монгол орны төв бүсийн нутаг дэвсгэрийг зохистой ашиглах, хамгаалах зөвлөмж боловсруулж улмаар ландшафтын өнөөгийн ашиглалт, түүний гадны нөлөөнд өртөх байдлын эрсдэлд тулгуурлан ландшафт-нутаг дэвсгэрийг зохистой ашиглах бүсчлэл тогтоосон /э/ш-ний тайлан, зураг/
4.Монгол орны төв бүсээс Байгал нуурын ай савд хамрагдах газруудын байгалийн холбогдолтой 5 зураг зохиож “Байгал нуурын савын экологийн атласт хэвлүүлэхээр шилжүүлсэн. Уг атлас нь 2014 оны 6 сард хэвлэгдэн гарна.
5. Дэд сэдэвт ажлын үр дүнг тусгасан эрдэм шинжилгээний тайлан (20.0 хх ) бичигдсэн.
6. Судалгааны үр дүнгээс эрдэм шинжилгээний өгүүлэл 34 ( дотоодод 26, гадаадад 9)-ыг бичиж хэвлүүлсэн.
7.Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бага хурлуудад 21 илтгэл (дотоодод 10, гадаадад 11 ) тавьж хэлэлцүүлсэн
8. Нэгэн сэдэвт бүтээл 5-ыг бичиж хэвлүүлсэн