Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 36200.00 мян.төг
Түлхүүр үг : Фотоны хөндлөн корреляцийн спектроскоп (PCCS), Nanophox, нанобөөм, бөөмийн хэмжээс, бөөмийн хэмжээсийн тархалт, хувийн гадаргуугийн талбай, кристалл бүтэц, лазерийн динамик сарнил
Үр дүн
1. Агаар мандалд агуулагдах бохирдуулагч бодисын бөөмийн дундаж хэмжээ ба түүний тархалтын өргөн, бөөмийн хувийн гадаргуугийн талбай зэргийг тодорхойлж, тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг тодруулан тогтоов.
2. Зарим технолгийн гаралтай бөөмсүүдийг лабораторийн аргаар гарган авч тэдгээрийн шинж чанар бөөмийн хэмжээнээс хэрхэн хамаарч байгааг судлав.
3. Өндөр энергийн бөмбөгөн тээрэм ашиглан байгалийн болон технологийн гаралтай бөөмүүдийн хэмжээг микроноос нанохэмжээс хүртэл бууруулж, тэдгээрийн хувийн гадаргуугийн талбайг нэмэгдүүлж чадав.
4. Хэт авианы титан хошуу ашиглан сайн чанарын суспенз ба эмульсийн дээжийг бэлдэж чадсан.
5. Герман улсад бүтээгдсэн Фотоны хөндлөн корреляцийн спектроскоп багажаар нанобөөмийн хэмжээг тодорхойлдог болов.
6. Олон удаагийн хэмжилтийн үр дүнд Монгол улсад анх удаа нанобөөмийн хэмжээ болон тэдгээрийн хэмжээсийн тархалтын мужийг тогтоох аргачлал, стандартыг боловсруулав.