Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 360000.00 мян.төг
Түлхүүр үг : номзүй, bibliography
Үр дүн
1. Монгол Улсын хэмжээнд 1971 оноос хойш хэвлэгдэн гарсан бүртгэн мэдээлэх номзүйн бүртгэлүүдэд хийсэн судалгаа. Улсын хэмжээнд хүүхдийн зориулалттай хэвлэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэлийн газар, компаниудын судалгаа боловсруулалт хийж, дүгнэлт гаргав.
2. Судалгаанд үндэслэн Монгол Улсын хэмжээнд 1971-2010 онуудад хэвлэгдэн гарсан бүртгэн мэдээлэх номзүйн бүртгэлүүдээс:
- Хүүхдийн ном зохиолын 1971-1990 оны ном зүйн бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлж цаасан хэлбэрээр хий
- Хүүхдийн ном зохиолын 1971-1990 оны ном зүйн бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлж электрон хэлбэрээр гүйцэтгэв.
3. Дээрх судалгааны хүрээнд:
- Хүүхдийн ном зохиолын 1991-2011 оны ном зүйн бүртгэлийн санг бүрдүүлж цаасан хэлбэрээр хийв.
- Хүүхдийн ном зохиолын 1991-2011 оны ном зүйн бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлж электрон хэлбэрээр хийв.
4. 1971-2011 оны хооронд хэвлэгдэн гарсан сурах бичгийн судалгааны ажлын дүнд:
- ЕБС-н сурах бичгийн төрөл жанрын номзүйн ангиллыг бүрдүүлэв.
- Ангиллын дагуу сурах бичгээр номзүйн мэдээллийн сангийн эхийг хийв.
5. ХНО-ны архивын сан хөмрөгт буй материалуудыг ашиглан 90 жилийн хугацаанд гарсан хүүхдийн ном зохиолын салбар номзүйн 84 дэвтэр, ерөнхий номзүйн 45 ботид хийгдсэн судлагааны дүнд:
• Архив фондын материалын бүрдүүлэлт, судалгаа шинжилгээний ажлыг хийв.
• Бүрдүүлсэн материалуудын төрөл зүйлийн ангиллууд, зохиогчдын нэрсийн хэлхээс зэргийг хийж гүйцэтгэв.
• Үүний дүнд цаасан хэвлэл болон электрон мэдээллийн санг хийлээ.
6. Ном зүйн сэдэвт ажлын хүрээнд Монголын Үндэсний архив, Монголын Үндэсний номын сангийн архив, ХНО-ны архив зэрэг сан хөмрөгийн болон хувь хүмүүсийн биет материалуудыг ашиглан гүйцэтгэсэн “Анхны ном” сэдвээр анх удаа шинэлэг хэлбэрийн үзэсгэлэн гаргасан сурталчилгааны ажлаар:
- Нийт судалгааны материалаас зохиолч ба тэдний анхны бүтээлийн номзүйн бүрдүүлэлтийг хийв.
- Тус номзүйн бүрдүүлэлтийн дагуу тухай зохиолчийн намтар болон номыг анхны хэвлэлтээр нь цуглуулав.
- Цуглуулсан зүйлээр өвөрмөц хэлбэртэй зурагт мэдээллийн санг бий болгосон нь шинэлэг зүйл болсон юм.
7. Номзүйн сэдэвт ажлын судалгаанд гарсан монгол ардын аман зохиолын номзүйг түшиглэн “Монгол ардын аман зохиолын дээж” 5ш DVD бүхий цуврал бүтээлийг бүрэн хийж дуусгахдаа:
• Бүх судалгааны хэрэглэгдэхүүнээс аман зохиолын ном зүйн түүврийг ялган авч эх хэвлэлтүүдийг бүрдүүлсэн.
• Эх хэвлэлтүүдэд төрөл, жанрын ангилалтаас Offline мэдээллийн санг бий болгох 3 үе шатны ажлыг гүйцэтгэв.
• Аман зохиолуудаар гүйцэтгэсэн цахим мэдээллийн санг ашиглаж 5 цуврал DVD-г нүүрний чимэглэл, савлагаа бүхий бэлэн бүтээгдэхүүн хийв.
8. Бүх өгөгдлүүдээр Online ба Offline цогц мэдээллийн санг хийж гүйцэтгэхдээ:
- Онуудаар хийгдсэн хүүхдийн уран зохиол болон сурах бичгүүдын номзүйн цаасан ба цахим сангуудыг хянаж нэгтгэв.
- Фонд, архиваар төрөлжүүлж хийгдсэн номзүйн цаасан болон электрон мэдээллийн санг хянаж хэвлүүлэв.
- Сэдэвт ажлын хувьд шинээр үүссэн зурган мэдээллийн санг хянаж боловсруулав.