Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 17000073
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2009-2010
Санхүүжилт: 38,060.0 мян.төг
Түлхүүр үг : Зэс, молибден, хүдэр, цуглуулагч урвалж, флотаци
Үр дүн
1. Туршилтаар синтезийн шинэ бодисууд Н-142, Н-143, Н-145 нь хүдрээс зэс болон молибденийг баяжуулах идэвхи сайтай болохыг тогтоов.
2. Шинэ цуглуулагчдыг дангаар нь 80 г/т зарцуулалттайгаар авч Эрдэнэт УБҮ-ийн 2007 оны дээжинд баяжуулалтыг явуулахад Зэсийн метал авалт Н-142 цуглуулагчын хувьд 54%, H-143 цуглуулагчын хувьд 52.2%, H-145 цуглуулагчын хувьд 27.6 % харин бутилксантогенат цуглуулагчийн хувьд 67.89% байв. Харин молибдений метал авалт 20 г/т-ийн зарцуулалттай үед Н-142 цуглуулагчийн хувьд 63.61%, H-143 цуглуулагчын хувьд 43.8%, H-145 цуглуулагчын хувьд 43.4% харин бутилксантогенат цуглуулагчийн хувьд 10.32% байв.
3. Шинэ цуглуулагчдыг уламжлалт цуглуулагч Бутилксантогенаттай (БК) тодорхой харьцаагаар авч баяжуулалтыг явуулахад зэсийн метал авалт БК ба H-142- ийг 30:10 харьцаагаар авахад 48.7% , БК ба H-143- ийг 20:10 харьцаагаар авахад 73.7% харин молибдений метал авалт БК ба H-142 ийг 30:10 харьцаагаар авахад 88.8% , БК ба H-143 ийг 30:10 харьцаагаар авахад 96.8% гарсан нь хамгийн өндөр хувьтай байна.
4. Зэс ба молибдений метал авалт цуглуулагчдын зарцуулалтаас хэрхэн хамаарч буйг судалж тогтоов.
5. Нэгтгэн дүгнэж үзвэл шинэ цуглуулагчид болох Н-142 ба Н-143 нь дангаар болон БК-тай хамт нэмэлтээр хэрэглэгдэх боломжтой бөгөөд молибдений хувьд метал авалт нь уламжлалт цуглуулагч БК-тай харьцуулахад харьцангуй өндөр, харин зэсийн металл авалт нь БК-тай ойролцоо дүнг үзүүлж байв.