Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 35,000.0 мян.төг
Түлхүүр үг : Улаанбаатар, Агаарын РМ бохирдол, PM10, агуулга, PIXE, Рентгенфлоуресценцийн анализ, PMF2, Xlab-pro, Дисперсийн загварчлал
Үр дүн
1. Сэдэвт ажлын хүрээнд тоосонцорын дээжийг хэмжилтийг хийсний 3 цэгээс нь бохирдлын үүсгүүрийн хувь хэмжээ тогтоох зорилгоор РМ2.5, РМ10-2.5 ба РМ10 тоосонцорын нийт 920ш дээж авч судалгаанд ашиглав.
2. Si, Al, S, Fe, Pb, , Na, Mg, Mn Cl, Ca, Ti, Hg, Zn зэрэг 25-30 элементийн агуулгыг агаарын тоосонцорын РМ2.5, РМ10-2.5 ба РМ10 фракцуудад тодорхойлох анализыг 600 гаруй дээжинд хийв.
3 . Улаанбаатар хотын агаарын бохирдлын үндсэн үүсгүүр нь: Гэр хороололын зуух, эвдэрч элэгдсэн хөрс, Цахилгаан станц болон уурын зуух, авто тээврийн хэрэгслэл бөгөөд биомассын шатаалт, хог, барилгын үйлдвэр, түцүүд зэрэг үүсгүүрүүдийн роль бага болно
4 . Хотын төв болон гэр хороололын дүүрэгт өөр өөр РМ фракцуудад өгөх хувь хэмжээ мэдэгдэхүйц ялгаатай бөгөөд РМ 2,5 (нарийн)-ын хувьд гэрийн хороололд ойр байрлах хэмжилтийн цэгүүдэд нүүрсний шаталт маш их давамгайлж байхад РМ 10-2,5 (Бүдүүн) –ын хувьд ил задгай хөрстэй газар болон төв орчимд байрласан цэгт хөрс давамгайлж байна. Жишээлбэл Зуун айлд хийсэн судалгаагаар РМ2,5 нарийн тоосонцрын хувьд 87% нь гэрийн зуухнаас гаралтай бохирдол байгаа бөгөөд бүдүүн тоосохцрын хувьд 91% нь хөрснөөс боссон тоос эзэлж байна.
5 . Улаанбаатар хотын Зуун айл, 3-р хороолол, МУИС-ийн ЦСТ, Зургаан буудал, Нисэх, Комбинат(БОХТЛ), УЦУОШГ, Баян хошуу зэрэг газруудыг хамран судалгаа хийж хотын төв хэсэг ба гэр хороолол нь харилцан адилгүй бохирдолтой болохыг тогтоосон
6 . Рецептор загварчлалаар өөрсөдийн гаргасан дүнг Дисперсийн загварчлалаар гарсан дүнтэй харьцуулахад 15% -ийн алдаанд сайн тохирч гарсан