Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны нефтийн дагалдах усны судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2009-2011

Санхүүжилт: 42,000.0 мян.төг

Түлхүүр үг : нефтийн орд, дагалдах ус, эрдэсжилт, химийн найрлага, изотерм ууршуулалт, шингээх процесс

Үр дүн

1. Цагаан элсний ордын газрын тосны дагалдах усанд явуулсан туршилт судалгааны ажлын дүнд усны эрдэсжилт нь 52448,4 -88808,17 мг/л, ерөнхий хатуулаг нь 123.5 - 199.5 мг-экв/л, рН нь 6.68-7.16 буюу саармаг орчинтой бөгөөд ионы найрлаганд нь катионуудаас натри + кали (17709.82 – 30303.65 мг/л), анионуудаас хлорид (31585.95 - 53696.11 мг/л) зонхилж гол ионуудын агуулга катионуудын хувьд Na+ + К+ > Ca2+ > Mg, анионуудын хувьд Cl- > Br- > HCO3- дараалалттай байгааг тогтоов. Тус ордын ТЕ1-IV, ТЕ 27-1, А-1 цооногуудын давхаргын ба Tank farm –ын усны дээжүүд нь хлоркальцийн төрлийн, өндөр эрдэсжилттэй усны ангилалд хамаарагдана. Энэ ордын нефтийн дагалдах уснаас кальци, натри, кали, магни, хлорид ба бромидын давсуудыг ялган авч ашиглах боломжтой бөгөөд ТЕ1-IV цооног болон олборлосон газрын тосны хадгалах савны усан дахь бромид (532 - 758,1 мг/л) -ын агуулга нь үйлдвэрийн аргаар ялган авах боломжтой доод концентраци болох 450 мг/л- ээс 1.2 - 1.6 дахин их байв.
- Энэ ордын газрын тосны дагалдах усыг боловсруулах замаар 38.13% магнийн сульфат, 0.258% магнийн хлорид, 2.064% кальцийн сульфат агуулсан талст гидратын давс гарган авах боломжтойг тогтоож магнийн ионыг салгасны дараа үлдсэн шингэн фазыг 2 шаттай изотерм ууршуулалтанд оруулан гарган авсан хатуу фазууд дахь натрийн хлоридын агуулга харгалзан 99.5% ба 99.15% байсан ба эх уусмалд агуулагдаж байсан энэ давсны 84.24% -ийг ялган авсан болно. Гарган авсан хатуу фазын үндсэн эрдэс нь галит болохыг рентген дифракцийн шинжилгээгээр тогтоов.
- Энэ ордын цооногуудын нефть хадгалах нэгдсэн сав (Tank farm) –ны доод хэсэгт тунасан давхрагын усанд иодид ионы агуулга 2.26 мг/л, бромид ионых 345.8 мг/л байгааг тогтоов. Статик нөхцөлд АН – 31 анионит ашиглан явуулсан туршилтаар йодид-ионы шингээгдлийн зэргийг 96% -д хүргэх боломжтойг батлав. Ионсолилцлолын давирхай ашиглан явуулсан цуврал туршилтаар давхрагын уснаас бромидын ионыг статик нөхцөлд 50 - 96.1% хүртэл, динамик нөхцөлд 78.85% хүртэл шингээх боломжтойг тогтоож гурван шаттай десорбцийн процессын дүнд шингээгдсэн бромидын ионы 74.92% -ийг салган авсан болно.
2. Тамсагбулагийн ордын 2 цооногийн давхрагын усны эрдэсжилт нь 6070,14 -6488,19 мг/л, ерөнхий хатуулаг нь 0.30 мг-экв/л, рН нь 8.3-8.85 буюу шүлтлэг орчинтой байв. Катионуудаас натри + кали (1590.53 – 1749.43 мг/л), анионуудаас гидрокарбонат ион (1534.35 - 1919.56 мг/л) зонхилж, катионууд болон анионуудын агуулгын харьцаа нь Na+ + К+ > Ca2+ > Mg, HCO3- > Cl- > SO42- гэсэн дараалалттай байв. Эдгээр цооногийн давхаргын усны дээжүүд нь гидрокарбонатын төрлийн, их эрдэсжилттэй усанд хамаарагдаж байна. Цооногуудын давхаргын усан дахь бромид (432.25 – 478.8 мг/л) -ын агуулга нь үйлдвэрийн аргаар ялган авах боломжтой доод концентраци болох 450 мг/л орчимд буюу ялимгүй их байв. Иймд натри, кальци, хлорид, гидрокарбонат, сульфат, бромидын давсуудыг энэ ордын давхрагын уснаас ялган авч ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Механик хольц, нефтийн үлдэгдэл, төмрийн давснаас нь урьдчилан цэвэрлэсэн давхрагын усанд изотерм ууршуулалт явуулж ГОСТ 13830-91 шаардлагыг хангасан натрийн хлоридын давс ба нефтийн цооногийн давхрагын даралтыг дэмжих зорилгоор хэрэглэдэг шингэний зориулалтаар ашиглах боломжтой шингэнийг гарган авсан болно.
3. Дээрх 2 ордын давхрагын усны найрлага, шинж чанар дээр тулгуурлан бохирдуулагчийн шинж чанар, тэдгээрийн хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг авч үзсэн болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 И. Сүхбаатар, Ж. Цэвээнжав, Н. Батсүх Гидрохимийн судалгааны шинэ чиглэл 2008 Дэлгэрэнгүй
2 И. Сүхбаатар , Н. Батсүх , Ж. Цэвээнжав Газрын тосны ордуудын усны судалгаа 2012 Дэлгэрэнгүй
3 Ч. Гүнчин, О. Отгонтуул, И. Сүхбаатар, Ж. Цэвээнжав Газрын тосны дагалдах уснаас зарим давсыг ялган авах судалгаа 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД