Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : Апатит, карбонатит, Газрын ховор элемент, баяжмал, цери, лантан, люминофор
Үр дүн
1. Апатит, карбонатитын хүдэр, эрдэс чулуулгийг хээрийн судалгаагаар олборлож, шинжилгээ ба технологи туршилтад зориулж бэлтгэв.
2. Хүдрийг эрдсүүдээр ангилан, эрдсүүдэд шинжилгээ хийж, найрлагыг тодорхойлов.
3. Химийн найрлагаар бүтцийн кластер диаграмм зохиож, элемент хоорондын холбоо, агуулгыг үзүүлэв.
4. Апатит, карбонатитын хүдрээс ГХЭ-ийн 40-67.1% баяжмал бэлтгэв.
5. Бэлтгэсэн баяжмалаас ГХЭ-ийн нийлбэр оксид ялгав.
6. Нийлбэр оксидоос химийн аргаар церийн оксид гаргав.
7. Церийг ялгасан оксидоос лантаны оксид гаргаж, шинжилгээний үр дүнг хими, физик-химийн аргуудаар шалгаж, баталгаажуулав.