Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 33000.00 мян.төг
Түлхүүр үг : микробын эсрэг идэвхи, андекапептид, мицелл, липосом, мембраны деполяризаци, мембраны шүүрэл, буудайн үр, соёололт, амилаза ферментийн идэвхи
Үр дүн
1. Энэхүү сэдэвт ажлаар Монголын ургамал, амьтнаас микробын эсрэг идэвхит нэгдэл-уураг, пептид илрүүлэх, ялгаж цэвэрлэх туршилт, андекапептид GA-K42-ийн үйлчлэлийн механизмын биофизик судалгаа, гадны физик хүчин зүйл болох соронзон орон буудайн үрийн соѐололтонд болон түүнийг зохицуулагч уурагт үзүүлэх нөлөөний судалгааг хийж гүйцэтгэв.
2. Микробын эсрэг идэвхит нэгдэл-уураг, пептид илрүүлэх, ялгаж цэвэрлэх туршилтанд Agrimonia eupatoria (лошго), Urtica Dioica (халгай), Carduus Crispus L. (cагсай чонын өргөс), Plantago major (таван салаа), Oxytropis myriophylla (тагш) болон Rana amurensis (шивэр мэлхий)-ийн арьсны шүүрлээс бэлдсэн дээжийг судалгаанд хэрэглэв. Цаасан диск болон микрошингэрүүлэлтийн аргаар Enterococcus faecalis, Salmonella enteric, Staphylococcus aureus, Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Bacillus subtilis зэрэг бактерийн эсрэг идэвхийг тодорхойлсон туршилтаар дээрх дээжүүд бүх бактерийн эсрэг идэвхитэй болохыг тогтоов. Туршилтын дээжүүдээс идэвхит нэгдлийг ялган цэвэршүүлэх зорилгоор гель фильтраци, ион солилцоо, реверс фаз хроматографийн аргаар хэд хэдэн бактерийн эсрэг идэвхит фракц ялган авсан ба дараагийн шатны судалгаанд дээж болгон ашиглах боломжийг бүрдүүлэв.
3. Brevinin-1EMa (gaegurin 5)-ийн N-төгсгөлийн 11 амин хүчлийн үлдэгдлийн дарааллаас уламжлуулан шинээр гаргаж авсан андекапептид GA-K4 ба Staphylococcus aureus–ийн гэмтээгүй эс болон туршлагын явцад шинээр үүсгэсэн өөр төрлийн, өөр өөр орцтой мицелл, липосомтой андекапептид GA-K4 хэрхэн харилцан үйлчэлцэхийг холын-ультрафиолет дугуй дихроизмын спектр, флуоресценцийн спектр, мембраны шүүрэл, мембраны деполяризацийн аргуудаар судалж, андекапептид GA-K4 нь шингэн буффер орчинд эрэмблэгдээгүй тодорхой бус конформацитай буюу тодорхой бүтэцгүй байдаг бол нэмэх хасах цэнэгтэй буюу zwetterionic мицеллийн орчинд нэг адил хеликс бүтэцтэй болдгийг холын-ультрафиолет дугуй дихроизмын спектрийн судалгаагаар тогтоов. Мөн мицеллийн орчинд триптофан болон бусад ароматик амин хүчил мицелл-усны заагт ойр биш мембраны гүнд байрладагийг үзүүлэв. Андекапептид GA-K4-ийн үйлчлэлээр модель мембранаар түүнд агуулагдах ANTX/DPX комплексийн 35% шүүрдэг болохыг туршлагын үр дүн харуулав. Мембраны потенциал- мэдрэмтгий будагч бодис diSC3-5-ийн флуоресценцийн судалгаагаар андекапептид GA-K4-ийн үйлчлэлээр Staphylococcus аureus-ийн мембранд хүчтэй деполяризаци буюу “гэмтэл-суваг”-ийг үүсгэдгийг үзүүлэв.
4. Монголын ургамал, амьтнаас микробын эсрэг идэвхит нэгдэл-уураг, пептид илрүүлэх, ялгаж цэвэрлэх, биологийн идэвхит пептидийн биологи үйлчлэлийн механизмын онолын судалгаа явуулах, гадны физик хүчин зүйл болох соронзон орон буудайн үрийн соѐололтонд болон түүнийг зохицуулагч уурагт үзүүлэх нөлөөг харьцуулан судлах зорилго тавин ажиллав.
5. Буудайн (triticum aestivuml.) үрийн амилаза ферментийн идэвхи болон үрийн соѐололтонд соронзон орны үзүүлэх нөлөөг судалж, 5мТ тогтмол соронзон орноор үйлчлэхэд буудайн үрд агуулагдах β–амилаза ферментийн идэвхи, 17 Гц-ийн 5 мТ хувьсах соронзон орноор үйлчлэхэд α-амилаза ферментийн идэвхи нэмэгддэг ба аль аль нь соѐололтыг хурдасгах шалтгаан болж байгааг тогтоов.
6. Мөн соронзон орны үйлчлэх хугацаанаас хамаардаг болохыг тогтоов.