Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 45000.00 мян.төг
Түлхүүр үг : цитомегаловирүс, оношлогоо, ЦМВ-ын халдвар, омог, хэв шинж, ийлдэс
Үр дүн
1. ФХУ-ыг, ийлдэс болон мазокноос вирүсийн ДНХ-г ялгах арга зүйг, ЦМВ-ийн IE ген дээр праймер зохиож ПГУ-ийн арга зүйг, мультиплексПГУ-аар хэв шинжийг тодорхойлох арга зүйг тус тус тогтворжуулж өөрийн орны практикт нэвтрүүлэв.
2. Судалгаанд хамрагдсадын 0.8%-д халдвар анхдагч хэлбэрээр явагдаж байгаа бол 24.2%-д хуучин халдвар дахин идэвхжсэн байв.
3. Улаанбаатар хотын хүн амын дунд ЦМВ-ийн тархалт (ЦМВ өвөрмөц IgG) 86.8 % байсан нь латент халдвар өндөр тохиолдолтой байна.
4. ФХУ болон ПГУ харьцуулан судлахад ФХУ-ийн аргаар ЦМВ-ийн IgМ 7 %-д эерэг оношлогдсон бол ПГУ-аар ЦМВ-ийн IE ген 31.6 % эерэг тодорхойлогдсон нь ЦМВ-ийн хурц хэлбэрийг илрүүлэхэд ПГУ нь бүх насныханд тохиромжтой ба илүү мэдрэг болох нь харагдаж байна.
5. 19-43 насны 57 эмэгтэйчүүдээс үтрээний арчдасны сорьц цуглуулж ЦМВ-ын ДНХ эерэг илэрсэн эмэгтэйчүүдийг насны ангилалаар авч үзвэл 19-29 насны эмэгтэйчүүдэд зонхилж (15,3%) тохиолдож байгаа нь өсвөр үе залуучууд халдвар дамжих эрсдэл хүчин зүйлд (тухайлбал, бэлгийн идэвхтэй амьдрал) илүү өртөмхий болох нь харагдлаа.
6. Дэлхийн хүн амын дунд тархсан Цитомегаловирүсийн дөрвөн генотип gB3 (190 bp), gB1 (420 bp), gB4 (465 bp), gB2 (612 bp) манай орны хүн амын дунд тархсан байна.
7. Улаанбаатар хотын хувьд энгийн херпес вирүс1-ийн халдвар нь 516 хүний 89.5% байсан нь латент халдвар өндөр байгааг харуулж байна.
8. 16-58 насны 72 эмэгтэйчүүдээс үтрээний арчидасны сорьц цуглуулж энгийн херпес вирүс2-ийн хурц хэлбэрийг илрүүлэхэд 18 %-д эерэг оношлогдов. ЭХВ2-ийн халдвар 20-29 насны бүлгийнхэнд зонхилон тохиолдож байгаа нь идвэхитэй бэлгийн харьцаанд орж байгаатай холбоотой гэж үзэж байна.