Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 190500.00 мян.төг
Түлхүүр үг : хүнд металл, экотоксикологи, гидрохими, гидробиологи, загасны эд эрхтэн, эмгэг эд
Үр дүн
1. Дархан хот орчмын худаг уст цэгүүд, Хараа гол, түүнд цутгаж буй хаягдал бохир ус, Эрдэнэт хот орчмын худаг уст цэгүүд, Хангал гол, түүнд цутгаж буй хаягдал бохир ус, шүүрлийн ус, хаягдлын нуурын ус болон эдгээр хотуудад орсон цасны усыг судалгаанд хамруулсан. Судалгааны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ судалгаанд хамрагдсан районд 6 удаа, хэсэгчлэн 2 удаа очиж, арга зүйн дагуу газар дээр нь гидрологи-усан хангамж, гидробиологи. гидрохими болон хөрсний хэмжилт судалгаа хийж, дээж материал цуглуулсан. Судалгаанд хамрагдсан голын усны чанар, бохирдлыг гидрохимийн болон гидробиологийн горимын судалгаагаар анх удаа загасны эд эрхтэн, эмгэг эдийн судалгаа хийж, хүнд металлын хуримтлалыг тогтоож, холбогдох стандартуудтай харьцуулан дүгнэлт гаргав.
2. Дархан, Эрдэнэт хотуудаас авсан бүх төрлийн уст цэгүүд болон цасны дээжинд шинжилгээ хийж бохирдлын голлох үзүүлэлтүүд, хүнд металлын агууламжаас хамарсан том масштаб /1:3,20,25,30,80,100, 125,250 мянга/-ын 55 цуврал зураг гаргав.
3. Судалгааны үр дүнд боловсруулалт хийж, бохирдлыг сааруулах чиглэлээр БОНХАЖЯ, БШУЯ, орон нутгийн засаг захиргаа, БО-ны газар болон холбогдох бусад газарт тус тусад нь хандсан нийт 18 заалт бүхий санал, зөвлөмж боловсруулсан.
4. Судалгааны үр дүнгээр ЭШ 22 өгүүлэл үүнээс 6 нь гадаадад хэвлэгдсэн, сурталчилгааны болон мэдээллийн чанартай 8 өгүүлэл бичиж, нийтлүүлсэн, гадаад дотоодын хурал семинарт ЭШ 16 илтгэл хэлэлцүүлсэн.
5. “Эрс тэс уур амьсгалын нөхцөл дэх Ephemeroptera, Plecoptera, Trichoptera багуудын (Шавжийн анги, Insecta) зарим зүйлийн амьдралын эргэлт, хоёрдогч бүтээмж (Хараа гол, Mонгол)”(Англи хэл дээр), 2013онд ХБНГУ-д доктор (Ph.D) хамгаалсан.
6. “Бохир ус цэвэрлэгээний чанар голын усанд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд Дархан, Эрдэнэт хот орчмын гадаргын усны 38 удаагийн хэмжилт боловсруулалт хийсэн дүнг оруулсан 3 бүлэг 37 зүйл, 34 зураг, график, хавсралт материал бүхий 110 хуудастай Ph.D горилогчийн диссертаци бичсэн.
7. “Хараа голын ёроолын хагшаасны хүнд металлын судалгаа /голын адаг хэсэг/”, Магистр (MSc) хамгаалсан
8. “Загасны гистопатологийн судалгаа” Магистрын тайлан