Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Химийн бодисын хурц болон архаг хордлогын үеийн дархлалын тогтолцооны өөрчлөлт, молекул генетикийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар : 24/20069

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 242400.00 мян.төг

Түлхүүр үг : гепарин, гемреологийн үзүүлэлт, мөнгөн усны өртөлт, эрүүл мэндийн нөлөөлөллийн үнэлгээ, GSTM1, GSTT1 ген, глутатион-S-трансфераза бүлгийн ферментүүд, делеци, хүн амын өвөрмөц өртөмтгий байдал

Үр дүн

1-р үр дүн:
1. Цууны хүчлийн хордлогын гемреологи, дархлалын тогтолцооны нөлөөлөл
Цууны хүчлийн хурц хордлогын үед цусны улаан эс их хэмжээгээр задралд орсноос цусны гемореологи, дархлалын тогтолцооны тэнцвэр алдагдаснаас бөөр ба элэгний хурц эмзэгшил, цус алдах зэрэг хүндрэлүүд үүсэх боломжтой. Цусны задралыг сийвэн болон шээсэн дах чөлөөт гемоглобины хэмжээ, цусны гематокрит үзүүлэлт, шээсэн дах уургийн хэмжээ, цусны хүчиллэг зэрэг үзүүлэлтүүдээр мониторинг хийнэ. Гепарин нь цус бүлэгнэлтийн болон дархлалын тогтолцооны тэнцвэр алдагдсан гинжин урвалыг дарангуйлах үйлдэлтэй тул түүнийг цууны хүчлийн хордлогын хөнгөнөөс хүнд шатуудын аль алинд нь хэрэглэх боломжтой.
2. Мөнгөн усны архаг хордлогын эрүүл мэндийн нөлөөллийн судалгааны хүрээнд:
“Монголын хүн амын дунд зонхилон тохиолдож буй элемент мөнгөн усны архаг хордлогын үед хордлогод өртөгсөдийн биомониторингоор тогтоосон шээсэн дахь мөнгөн усны агууламж нь Германы Хүний Биомониторингийн түвшин I (ХБМI) - ээс доогуур хэмжээнд байхад хордлогын нөлөөлөл байна” гэсэн таамаглалыг дэвшүүлж, уг таамаглал бодит байх үндэслэлийн гаргав. Судалгаанд хамрагсадын мөнгөн устай харьцаж буй дундаж хугацаа 6-7 жил байгаа нь энэ хугацаанд мөнгөн усны тархин дах биохуримтлал явагдах боломжтой, мөн бие дах үлдэгдэл мөнгөн усны задрал хангалттай явагдаж өнгөрөх хугацаа тул шээсэн дэх мөнгөн усны агууламж мөнгөн усны архаг хордлогын эмнэл зүйн нөлөөллийг бүрэн төлөөлж чадахгүй болохыг нотлов.
Монголын хувиараа алт олборлогчид мөнгөн усны бага тунд архаг хордлогод өртсөөр байгааг тогтоов.
3. GSTT1, GSTM1 хоргүйжүүлэх ферментийн генд делеци илрүүлэх, полиморфизмыг тогтоох судалгааны хүрээнд:
GSTT1 & GSTM1 хоргүйжүүлэх генийн бодит тархалтыг эдгээр ген дах делецийг илрүүлж гаргав. Монголын хүн амд гомозигот рецессив хэлбэршлийн генотипийн бодит тархалтын хувь нь GSTT1-д 18%, GSTM1-д 19% байв. Энэ хоёр гений удамзүйн тархалтанд гадны ямар нэгэн мутаген хүчин зүйлс нөлөөлөлөхгүй байна гэж үзэв. Судалгаагаар ДНХ ялгах, GSTT1, GSTM1 генд делеци илрүүлэх, SNP буюу нэг нуклеотидын ялгаанд суурилсан ДНХ-ийн полиморфизмыг тогтоох 3 аргачлалыг тус тус боловсруулж нэг дүгээр үр дүнгийн тайланд хавсаргав.

2-р үр дүн:
“Химийн бодисын хордлогын онцгой байдлын үеийн хурдавчилсан оношилгооны арга” МNS 6460:2014 үндэсний стандартыг боловсруулж, батлуулав. Энэхүү стандартад химийн бодисын хордлогын онцгой байдлын үед эрт оношилох, ялган оношилох, эмнэлгийн анхны тусламжийг оновчтой үзүүлэх арга аргачлалыг тусгасан бөгөөд химийн бодисуудыг хүний биед үзүүлэх нөлөөллөөр нь багцалсан. Энэхүү стандартыг Монгол улсад одоо мөрдөгдөж буй хууль эрх зүйн актууд, эмнэлгийн болон химийн бодисын хяналтын тогтолцоонд нийцүүлж боловсруулав.

3-р үр дүн:
Монгол оронд зонхилон тохиолдож буй гурван химийн бодисын хордлогын үндэсний стандарт боловсруулж батлуулав, үүнд:
1. Мөнгөн ус, түүний нэгдлүүдийн хордлогын оношилгоо, эмчилгээ; МNS 6450 : 2014
2. Цууны хүчлийн цочмог хордлогын оношилгоо, эмчилгээ; МNS 6448 : 2014
Монгол оронд зонхилон тохиолдож буй гурван химийн бодисын хордлогын үндэсний стандарт боловсруулж батлуулав, үүнд:
3. Нүүрс төрөгчийн дутуу ислийн оношилгоо, эмчилгээ; МNS 6449 : 2014
Эдгээр 3 үндэсний стандарт тус бүр нь өвчний ангилал, эмнэл зүйн шинж тэмдэг, оношилгоо, ялган оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэрийлэлт гэсэн хэсгээс бүрдсэн.
4. “ХИМИЙН БОДИСЫН ЭМНЭЛЗҮЙН ХОР СУДЛАЛ” сурах бичиг, ISBN дугаар: 9789997386595; DDC:615.9/70-509
Тус ном нь 1. Хортой бодисын тухай ерөнхий ойлголт, 2. Хордлого тайлах эмчилгээний аргууд, 3. Химийн бодисын хордлого, 4. Эмийн бодисын хордлого, 5. Ургамал, амьтны хорт бодисын хордлого, 6. Хордлогот харшлын өвчнүүд гэсэн 6 бүлэгтэй. Бүлэг тус бүр дэд бүлгээс бүрдэж, 358 хуудас материал болсон ба нийт 31 хүснэгт, 9 зураг, 10 томъёо болон мэдлэг шалгах 100 тест багтаасан.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “ХИМИЙН БОДИСЫН ЭМНЭЛЗҮЙН ХОР СУДЛАЛ” Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Химийн бодисын хордлогын онцгой байдлын үеийн хурдавчилсан оношилгооны арга 2014 Дэлгэрэнгүй
2 Мөнгөн ус, түүний нэгдлүүдийн хордлогын оношилгоо, эмчилгээ 2014 Дэлгэрэнгүй
3 Цууны хүчлийн цочмог хордлогын оношилгоо, эмчилгээ 2014 Дэлгэрэнгүй
4 Нүүрс төрөгчийн дутуу ислийн оношилгоо, эмчилгээ 2014 Дэлгэрэнгүй
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “GSTT1, GSTM1 генийн делецийг илрүүлэх Taq 2x Dual master mix ашиглан шинжилгээний аргачлал” 2014 Дэлгэрэнгүй
2 "Частота полиморфных вариантов генов. GSTM1 И GSTT1 среди жителей монголии” 2014 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Toxicity assessment in artisanal miners from low-level mercury exposure in Bornuur and Jargalant soums of Mongolia” 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Хүрэл тогоот 2014 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 ДНХ ялгах 2014 Дэлгэрэнгүй
2 GSTT1, GSTM1 генд делеци илрүүлэх 2014 Дэлгэрэнгүй
3 SNP буюу нэг нуклеотидын ялгаанд суурилсан ДНХ-ийн полиморфизмыг тогтоох 2014 Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД