Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний томуугийн вирусийн нутгийн омгуудын эмийн бодист тэсвэржилтийн молекул генетикийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2012-2014

Санхүүжилт: 56400.00 мян.төг

Түлхүүр үг : томуугийн вирүс, эмэнд тэсвэржилт, мутаци, эсийн өсгөвөр олон эмэнд тэсвэржилт, нүклейтидийн дараалал

Үр дүн

1/ 2009-2010 онд Монгол улсад ялгасан A/Ulaanbaatar /1735/2009/(H1N1), A/Dundgovi /381/2010(H1N1)v омгуудын нейраминидазийн генийн нүклейтидийн дарааллыг тогтооход амин хүчлийн 274 дүгээр байрлалд хистидин тирозиноор (H274Y) солигдсон мутаци нь оселтамивирт тэсвэржих шалтгааныг нөхцөлдүүлсэн тогтоогдлоо. (Ген банк дугаар: EPI283056 EPI283057).
2/ 2007-2014 онуудад ялгасан омгуудаас санамсаргүй түүврээр 28 A(H1N1), 22 A(H3N2), 17 В вирүс, нийт 69 омог сонгож М2 генийн 33, нейраминидаз генийн 67, нийт 100 генийн нүклейтидийн дарааллыг тогтоож олон улсын зөвшилцсөн GISAID мэдээллийн санд байршууллаа.
3/ B/Ulaanbaatar/1113/2014 омогт 107 дугаар амин хүчлийн байрлалд Лизин(K) Аспаргин(N)-аар солигдсон K107N, 114 дүгээр байрлалд Изолейцин(I) Треонинаар(T) солигдсон I114T мутацаар нөхцөлдсөн перамивирт тэсвэржилт үүссэн байна. B/Khentii/1137/2014 омогт 140 дүгээр амин хүчлийн байрлалд Глицин(G Аргининаар(R) солигдсон G140R мутац, B/Darkhan/1484/2014 омогт K107N, 101 дүгээр амин хүчлийн байрлалд Хистидин(Н) Аргининаар(N) солигдсон Н101N , 105 дугаар амин хүчлийн байрлалд Глутамин(E) Лизинээр(K) солигдсон E105K мутац, B/Ulaanbaatar/1495/2014 омогт E105K мутац, B/Ulaanbaatar/1708/2014 омогт K107N, 104 дүгээр амин хүчлийн байрлалд Глицин(G) Аргининаар(R) солигдсон G104R мутацаас шалтгаалан нейраминидазын саатуулуурын төрлийн эмүүдэд тэсвэржилт үүссэнийг тогтоов.
Дээрхи омгуудын эх материал буюу хамар залгиурын арчдасаас ялгасан нуклейн хүчилд NA генийн нуклеотидын дарааллыг тогтооход эмэнд тэсвэржилтийг нөхцөлдүүлсэн дээрхи мутацууд илрээгүй нь MDCK эсийн өсгөвөрт вирүс өсгөвөрлөгдөх явцдаа мутацад орсон байна гэж бид үзлээ. Бидний судалгаагаар нейраминидазын молекулын 104 дүгээр байрлалд үүссэн мутац 105 дугаар байрлалд үүссэн мутацаас илүү хүчтэй эмэнд тэсвэртэй чанарыг нөхцөлдүүлж байгаа нь ажиглагдлаа.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 “Монгол улсад ялгасан томуугийн A(H1N1) вирүсийн М генийн шинэ мутац” 2014 Дэлгэрэнгүй
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ts Naranzul , I.Sarantuya, B.Darmaa, G.Nyama , N.Bayasgalan, S.Tsatsral , P.Nymadawa “Multi Drug Resistance Caused by Novel Mutations in the Neuraminidase Gene of Influenza B Viruses During Propagation in MDCK Cells” 2014 Дэлгэрэнгүй
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 С.Цацрал, П.Нямдаваа, Ц. Наранзул, Ж.Сарантуяа, Б.Дармаа, Г. Нямаа, Н. Баясгалан “Монгол улсад ялгасан томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилтийг судалсан дүн“ 2014 Дэлгэрэнгүй
2 Ц.Наранзул, Ж.Сарантуяа, Б.Дармаа, Г.Нямаа, Н.Баясгалан, С.Цацрал, П.Нямдаваа “Томуугийн В Вирусийн нейраминидаз уургийн G104R мутацаар нөхцөлдсөн олон эмэнд тэсвэржилт” 2014 Дэлгэрэнгүй
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 B.Darmaa “Antiviral drug resistances of influenza viruses and monitoring them” 2014 Дэлгэрэнгүй
2 Ts Naranzul,, J.Sarantuya, B.Darmaa, G, Nyama, N, Bayasgalan, S, Tsatsral, P, Nymadawa “Antiviral drug resistance of influenza viruses isolated in Mongolia in recent years” 2014 Дэлгэрэнгүй
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Ц.Наранзул, Ж.Сарантуяа, Н. Баясгалан, Г. Нямаа, Б.Дармаа “Монгол улсад ялгасан томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилтийг судалсан дүн” 2013 Дэлгэрэнгүй
2 Ц.Наранзул, Х.Мөнхтуяа, Ж.Сарантуяа, Б.Дармаа, Г.Нямаа, Н.Баясгалан, С.Цацрал, П.Нямдаваа “Монгол улсад ялгасан томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилт” 2014 Дэлгэрэнгүй
3 Ж.Сарантуяа, Б.Дармаа, Г. Нямаа, Н. Баясгалан, С.Цацрал, П.Нямдаваа “Монгол улсад ялгасан томуугийн вирүсийн эмэнд тэсвэржилтийг судалсан дүн” 2014 Дэлгэрэнгүй
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Химолюминесценцэд суурилсан томуугийн вирүсийн нейраминидаз саатуулах урвалын шинжилгээний аргачлал Дэлгэрэнгүй
2 Томуугийн вирүсийн NA ба М2 генийн нүклеотидийн дараалал тогтоох сиквэнсинг шинжилгээний аргачлал Дэлгэрэнгүй
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД