Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2012-2015
Санхүүжилт: 33,000.0 мян.төг
Түлхүүр үг : Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, аутоэсрэгбие, цитокин, арьсны атопийн үрэвсэл, хүнсний харшил, филаггрин, полиморфизм, загасан хайрстал 56
Үр дүн
1-р таамаглалийн хүрээнд:
1. Анхдагч гломерулонефриттэй эмчлүүлэгчдийн ийлдсэнд anti-ds-DNA 6.8% (77.4±29.6 U/ml), anti-SS-A/Ro 6.8% (216.6±191 U/ml), anti-SS-B/La 2.7% (16.2±0.8 U/ml), anti-Sm 2.7% (177.7±160.6 U/ml), c-ANCA 1.4% (5.2 U/ml) аутоэсрэгбиеийн агууламж тус тус илэрсэн нь статистик ач холбогдолгүй байна (p>0.05). 2. Аnti-ds-DNA, anti-SS-A/Ro, anti-SS-B/La, anti-Sm аутоэсрэгбие нь аутоиммун эмгэгийг ялгах онош зүйн ач холбогдолтой байх боломжтой.
2-р таамаглалийн хүрээнд:
1. Арьсны атопийн үрэвсэлтэй өвчтөнүүдэд Th1 эсээр дамжсан урвал илүү хямарч, IFN-γ-ийн агууламжийн ихсэлт үрэвсэл архагших, эмнэлзүйн явц хүндрэхтэй (63.3%) холбоотой байгаа бөгөөд энэ нь “харшлын” ба “харшлын бус” хэлбэрээс үл хамаарч байна. 2. Судалгаанд хамрагдсан өвчтөний 71.6%д “харшлын” хэлбэр илэрч байсан ба аллерген өвөрмөц IgE хамааралт үрэвсэл үүсэхэд гадаад хүчин зүйл буюу хүнсний, амьсгалын замын аллерген чухал үүрэгтэй байна.