Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700472
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2007-2008
Санхүүжилт: 10000.00 мян.төг
Түлхүүр үг : физиологи, биохими, ашиг шим, амьдын жин, биеийн хэмжээ, биеийн заалт
Үр дүн
1. Дархад адууны бэлчээр ашиглалт, маллагаа тэжээллэгийн горимыг дөрвөн улирлаар гаргаж тайланд тусгав.
2. Морфофизиологи, биохимийн үзүүлэлтүүдийг улирлаар тодорхойлов.
3. Дархад адууны амьдын жин, биеийн хэмжээний хөдлөл зүйг 1,6,12,24,30,36,42,54 сартай үед нь тодорхойлон, мах, сүүн ашиг шимийг судалсан дүнг тайланд тусгалаа.
4. Дархад адууны популяцид гетерозигот чанар буюу хувьслын түвшин өндөр байна. Уг популяцид HTG4 ба HTG5 микросателлитийн тус бүр 7 аллель илрэв. Дархад адууны популяцид илэрсэн HTG4 микросателлитийн 141bp аллелийг уг адууны генетикийн онцлогийг тогтооход ашиглаж болно. HTG4 локусын 133, 135 ба HTG5-ийн 87-р аллель хамгийн өндөр давтамжтай байгаа нь монгол адууны бусад омгийхтой ижил байна.
5. Стандартыг батлуулан тайланд хавсаргав. (MNS 6038:2009)