Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 16,000.0 мян.төг
Түлхүүр үг : Хөдөлмөрийн зах зээл, дээд боловсрол, дээд боловсролтой мэргэжилтэн
Үр дүн
- Мэргэжилтэй ажилчдын эрэлт нийлүүлэлтийг зөв тооцохын тулд бүс нутгийн болон улсын чанартай обьектын ажиллах хүчний хэрэгцээг төр засгийн
холбогдох шатны байгууллагууд хувийн хэвшлийнхний захиалгад тулгуурлан нэгтгэн гаргах хэрэгтэй.
- Хөдөлмөрийн зах зээлийн гаж байдлыг бодлогын түвшинд, цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Мөн ямар мэргэжлээр суралцвал ирээдүйд ажлын байр нь баталгаатай, ирээдүйтэй, бас тухайн хүүхдэд тохирох вэ гэдгийг нь ойлгуулж, зөвлөж өгдөг үйлчилгээг хөгжүүлэх нь чухал юм.
- Сургалтын хөтөлбөр боловсруулахад ажил олгогч эздийг татан оролцуулах нь нийгмийн бодит хэрэгцээг илүү тусгаж эрэлтэд нийцүүлэх боломж нэмэгдэнэ.
- Ажилгүйдлийн талаарх ойлголт, бүртгэлийн системийг сайжруулах, цэгцлэх, бодит байдалтай нийцүүлэх.
- Засгийн газраас дунд хугацаанд бизнесийн орчныг сайжруулах, шинэ ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг төлөвшүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоор дамжуулан хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг оновчтой, үр ашигтай болгоход анхаарах хэрэгтэй.