Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1700322
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 15,000.0 мян.төг
Түлхүүр үг : Бүсчлэл, бүс нутаг, аймаг, хот, ҮТ-ийн парк, хөгжлийн бүс, коридор
Үр дүн
1. Монголын бүсчилсэн хөгжлийн өнөөгийн хандлагыг дэлхийн улс орнуудын бүсчилсэн хөгжлийн туршлагатай харьцуулан судалж, нийтлэг ба онцлог хандлагыг тодорхойлсон.
2. Бүсчилсэн хөгжлийн үйл явцыг төрөөс зохицуулж чиглүүлэх босоо, хэвтээ чиглэлийн зохицуулалт хосолсон удирдлагын загварын төсөөллийг гаргасан
3. Монголын бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудал лавлах-1, товхимолыг 2010 онд бичиж 2600 ш-ийг хэвлүүлэн нийтэд тараасан.
4. Монголын бүсчилсэн хөгжлийн онол практик лавлах-2 товхимолыг 2011 онд бичиж 3000 ш-ийг хэвлүүлэн нийтэд тарааж байгаа.
5. Монголын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын онол, арга зүйн үндэслэл сэдэвт суурь судалгааны ажиллын нэгдсэн тайланг 2012 онд бичиж бэлтгэн, Геоэкологийн хүрээлэнгийн эрмийн зөвлөлийн хурал, ШУА-ын геологи газар зүйн салбарын бага чуулган (2013 оны 4-р сарын 22) –аар тус тус хэлэлцүүлж, албажуулсан. Одоо тус тайланг захиалагч, санхүүжүүлэгч байгууллагад шилжүүлэхээр бэлтгэж байна.