Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын шинжлэх ухааны чадавхийг шинжлэх ухаан, технологийн шинэ орчинд /инновацийн нөхцөлд/ боловсронгуй болгох нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2005-2006

Санхүүжилт: мян.төг

Түлхүүр үг : бодлого, зарчмууд, шинжлэх ухаан, технологийн хуулийн төсөл, прогноз, мастер төлөвлөгөө, ажилтны цалин хангамж, инноваци нэвтрүүлэлт, төсөл хэрэгжүүлэлт, үр дүнгийн менежмент, мониторинг, эшлэлийн стандарт

Үр дүн

Сэдэвт ажлын хүрээнд “Шинжлэх ухаан, технологийн хуулийн (шинэчилсэн найруулга) төсөлд” өгөх саналыг 4 удаа боловсруулж (2005.01.04, 2005.01.06, 2005.05.23, 2006.10.09) БСШУЯ, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтан, тэр байтугай УИХ-ын зарим гишүүдэд (Ч.Авдай, Ч.Улаан) хүргүүлсэн болно. Түүнчлэн БСШУЯ-аас УИХ-д оруулсан хуулийн төслийг (эл тайлангийн 2.3-р зүйлийг үзнэ үү) өөрчлөн сайжруулах зорилгоор тус Сэдэвт ажлын багаас төслийн нэгэн шинэ хувилбарыг бэлтгэн (хуучин хуультай нь харьцуулан жишиж) холбогдох газар, хүмүүст нь 2006.10.09-нд тараалаа (тайлангийн 2-р хавсралт). Харамсалтай нь бидний тавьсан саналыг хугацаа хожимдсон гэх шалтгаанаар авч хэлэлцээгүй болно. Харин УИХ-аар 2006.12.28-нд батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн хууль (шинэчилсэн найруулга)” сайн хууль болж чадаагүй гэж тус Сэдэвт ажлын багийнхан тэмдэглэж байна (эл тайлангийн 2.4-р зүйлийг үзнэ үү)
“МШУ-ны чадавхийг шинжлэх ухаан, технологийн шинэ орчин нөхцөлд боловсронгуй болгох нь” асуудал дараахь гурван макрозорилгыг амжилттай хэрэгжүүлснээр амьдралд биеллээ олж үр ашгаа өгнө гэж тус Сэдэвт ажлын баг үзэж байгаа [1], үүнд:
А) МШУ-ны бүтэц, менежментийг, боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэх, инновацийн шинэ горимд оруулах;
Б) Бизнесийн хүрээллийн инновац идэвхийг сайжруулж шинжлэх ухаанаас нэхэмжлэх захиалгыг нь хүчтэй болгох;
В) Шинжлэх ухааны болон бизнесийн үйл ажиллагааны нэгдмэл тааламжтай орчныг бий болгож, мониторингийн тогтолцоог сайжруулах шаардлагатай.
Энэ концепц тус Сэдэвт ажлын багийн шинжилгээ, боловсруулалтын үзэл баримжааллыг бүрэн тодорхойлж тайлант хугацаанд боловсруулсан өгүүлэл, санал, төслийн “улаан шугам” нь болсоор байгааг тэмдэглэж байна.

Сэдэвт ажлын үндсэн асуудлаар судлагдсан байдал гэвэл 2000-2002 онд “Өнөөгийн нөхцөлд шинжлэх ухаан, технологийн бодлого, шинжлэх ухаан судлалын тулгамдсан асуудлууд”, “МШУ-ны чадавхийн бүтэц, горимыг боловсронгуй болгох” сэдэвт ажил, 2002-2003 онд “Шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны сэдэвт ажлын тайлангийн мэдээлэл” грант төсөл, 2005-2006 онд “МШУ-ны чадавхийн бүтэц, горим, менежментийг боловсронгуй болгох” сэдэвт ажлыг тус тус хэрэгжүүлж холбогдох тайланг бичиж хүлээлгэн өгсний дээр эл асуудлаар 60 гаруй өгүүлэл, аргачлал, төсөл, саналыг боловсруулжээ. Эдгээрээс “Шинжлэх ухааны ёс зүй” (аргачлал, ШУА-ийн Их чуулганаар батлагдсан), “Монгол улсын шинжлэх ухаан технологийн 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” (2002 онд Засгийн газраар батлагдсан), “Монголын шинжлэх ухааны чадавхийн 2010 оны прогноз” (өгүүлэл, 2003), “2020 он хүртэл Монголын шинжлэх ухааны хөгжлийн баримжаа чиглэл” (Үндэсний хөтөлбөрийн бүлэг, төсөл, 2003), “ШУТ төсөл, хөтөлбөрийн захиалга, хэрэгжүүлэлт, санхүүжилтийг сайжруулах асуудал” (илтгэл, 2004), “Инновацийн тааламжтай орчныг бүрэлдүүлэх нь” (өгүүлэл, 2004), “Шинжлэх ухаан, технологийн төслийн захиалга, хэрэгжүүлэлтийг боловсронгуй болгох нь” (өгүүлэл, 2005), “МШУ-ны хөгжлийн 2020 оны прогноз” (өгүүлэл, 2006) зэргийг цохон нэрлэе.
Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол улсын стандарт – 3, төсөл, концепц, зөвлөмж, прогноз, техникийн даалгавар – 11, санал, танилцуулга, тооцоо – 18, хэлэлцүүлсэн илтгэл – 6, нийтлүүлсэн өгүүлэл – 17, хэвлүүлсэн ном – 1 байна. Эдгээрийн дотроос эрдэм шинжилгээний ажлын тайлан бичилт, эшлэл, рефератын тухай улсын стандарт, тайлангийн баазын техникийн даалгавар, шинжлэх ухааны статистик мэдээллийн үзүүлэлтүүд зэрэг 7 үр дүнг Монголын шинжлэх ухааны практикт нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД