Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Уламжлалт болон элдэншүүлэггүй /химийн/ технологийн нөхцөлд хөрсний физик, химийн үндсэн шинж чанаруудын өөрчлөлтийн харьцуулсан судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан

Төслийн дугаар :

Төслийн төрөл : Сэдэвт ажил

Хугацаа: 2013-2015

Санхүүжилт: 26,400.0 мян.төг

Түлхүүр үг : Хөрс, Ялзмаг, Элэгдэл, Доройтол, Химийн уринш, Органик бодис

Үр дүн

1.Элдэншүүлэггүй технологийн нөхцөлд хөрсний 0-20 см гүнд 69.5 т/га ялзмаг агуулагдаж байгаагын 40.3 т/га нь органик нүүрстөрөгч байна. Элдэншүүлэггүй технологийг уламжлалт хагалах болон цомхотгосон технологитой харьцуулбал ялзмагын задрал жилд 0,3 т/га буюу 3.7-6.6 дахин, органик нүүрстөрөгчийн задрал 0.16 т/га буюу 4.6-.7.1 дахин бага явагдаж байна.
2.Элдэншүүлэггүй технологиор боловсруулсан уриншийн талбайн 0-10 см гүний нягтрал 1,25 г/см3, 10-20 см гүнийх 1,27 г/см3 буюу зусах буудайн өсөх хөгжилтөнд тохиромжтой хэмжээнд байна.
3.Чийгийн хуримтлалыг авч үзвэл 2014 онд уриншлах явцад чийгийн хуримтлал явагдаагүй бөгөөд 2015 онд цомтгосон технологиор боловсруулсан уриншинд 66.4 мм буюу орсон тунадасны 23.2 %, элдэншүүлэггүй технологийн нөхцөлд энэ хэмжээ 57.0 мм, 20.0 % байна. Өөрөөр хэлбэл элдэншүүлэггүй технологийн үед цомтгосон технологитой харьцуулбал уриншлах хугацаанд хуримтлагдах чийгийн хэмжээ буурах хандлагатай байна.
4.2014-2015 оны дундажаар хөрсний биологийн идэвхи буюу амьсгалалтын эрчим уламжлалт хагалах технологийн үед 0,0015 кг.цаг.га, цомтгосон уриншид 0,0009 кг.цаг.га, элдэншүүлэггүй уриншид 0,0005 кг.цаг.га буюу хяналтын дээрхи хоёр хувилбартай харьцуулбал 2,2-3,0 дахин бага байна.
5.Микрофлорын судалгааны дүнгээс үзэхэд хөрсний 0-10 см гүний 1 гр хөрсөнд уламжлалт хагалах технологиор боловсруулсан уриншинд 111.4 сая.ш, цомтгосон уриншинд 99.3 сая.ш, элдэншүүлэггүй уриншинд 53.2 сая.ш буюу хагалсан уриншаас 2 дахин, цомхотгосон уриншаас 1,8 дахин цөөн микроорганизм /бактери, актиномицет, мөөгөнцөр/ байгаа нь органик бодисын задрал бага явагдах таатай нөхцөл бүрэлдэж байна.
6.2014-2015 оны судалгааны дүнг 1979-1980 оны судалгааны дүнтэй харьцуулбал 1 гр хөрсөнд агуулагдах бичил биетний тоо 30 дахин нэмэгдэж, түүний дотор бактер 91,7 %, актиномиций 6,2 %, мөөгөнцөр 2,1 %-ийг тус тус эзэлж байна. 30 жилийн өмнөхтэй харьцуулбал бактерийн тоо хэмжээ 30 %-иар, мөөгөнцөрийн тоо 1,2 % нэмэгдэж үржил шимийн гол үзүүлэлт болох актиномицетийн тоо 31,9 %-иар буурч, хөрсний микрофлорын зохистой харьцаа алдагдаж байна.
7.Хөрсний гадаргуугын салхи тэсвэрлэх чадвар элдэншүүлэггүй технологийн үед 29 г/ 5минут буюу хагалсан болон цомхотгосон технологитой харьцуулбал 2,1-3,3 дахин их, хавар хөрс гэсэхээс тарилт хүртэл уламжлалт хагалсан уриншийн гадаргуугаас 17.2 т.га , цомтгосон уриншаас 13.8 т.га, элдэншүүлэггүй технологиор боловсруулсан уриншийн гадаргуугаас 2.8 т.га буюу 4,9-6,1 дахин бага шороо хийсч байгаа нь хөрс байгалийн аясаар нөхөн сэргэх боломжтой хэмжээнд байна.
2014-2015 оны дунджаар зусах буудайн ургац хагалсан уриншинд 7.1 ц.га, цомтгосон уриншинд 7.9 ц.га, элдэншүүлэггүй уриншинд 8.5 ц.га буюу дээрх 2 хувилбартай харьцуулбал 0.6-1.4 ц.га илүү ургацтай байна. Үйлдвэрлэлийн туршлагаас үзэхэд элдэншүүлэггүй технологиор боловсруулсан анхны жил 19.8 ц.га, 3 жил дараалан элдэншүүлэггүй технологиор боловсруулсан 2 ээлжит сэлгээнд 21.6 ц.га, цомтгосон технологиор боловсруулсан уриншаас 19,7 ц.га ургац тус тус хураан авлаа. Өөрөөр хэлбэл элдэншүүлэггүй технологийн нөхцөлд хөрс уур амьсгалын нөхцөлөөс хамааран уламжлалт болон цомтгосон технологитой харьцуулбал аажимдаа ургац 1.4-3.0 ц.га хүртэл нэмэгдэх боломжтой байна.
1.2015 онд “Хөрсний хийсэлт, органик бодисын эрдэсжилтэнд уриншийн технологиудын нөлөө” сэдвээр магистрын бүтээл бичигдэж хамгаалагдсан бөгөөд 2015 оноос цомхотгосон болон элдэншүүлэггүй технологийг харьцуулсан судалгаа болон уур амьсгалын өөрчлөлтийн үед тариалангын хөрсний микрофлорын бүтэц тоо хэмжээг зохицуулах арга технологи сэдвээр хоёр докторын /Ph.D/ бүтээл бичигдэж байна.
1.2012 онд хөрс хамгаалах газар тариалан гэсэн ном бичигдсэн бөгөөд 2014 онд түүнийг улам өргөжүүлэн “Монгол орны экосистем түүний тулгамдсан асуудал” ном бичигдсэн болно.

Удирдагч


Бүрэн эх

Эрдэм шинжилгээний бүтээл
1. Нэг сэдэвт бүтээл, ном, товхимол /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Монгол орны экосистем түүний тулгамдсан асуудал Дэлгэрэнгүй
2. Эрдмийн зэрэг горилсон бүтээлийн нэр

3. Шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүний загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
4. Шинэ болон шинэчилсэн технологи /нэр/

Зохиогч Бүтээлийн нэр Он
5. Тоног төхөөрөмжийн туршилтын загвар

Зохиогч Бүтээлийн нэр Он
6. Батлагдсан стандарт

Зохиогч Бүтээлийн нэр Он
7. Зөвлөмж

Зохиогч Бүтээлийн нэр Он
1 Тариалангийн төв бүсэд элдэншүүлэггүй (химийн уринш бэлтгэх зөвлөмж) Дэлгэрэнгүй
8. Заавар

Зохиогч Бүтээлийн нэр Он
9. Патент

Зохиогч Бүтээлийн нэр Он
10.Ашигтай загварын гэрчилгээ


Зохиогч Бүтээлийн нэр Он
12. Техник эдийн засгийн үндэслэл

Зохиогч Бүтээлийн нэр Он
13. Газрын зураг, атлас

Зохиогч Бүтээлийн нэр Он
14. Шинэ онол, теором

Зохиогч Бүтээлийн нэр Он
15. Эрдэм шинжилгээний өгүүлэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
16. Эрдэм шинжилгээний өгүүлэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
17.Эрдэм шинжилгээний илтгэл гадаад

Зохиогч Бүтээлийн нэр Он
18.Эрдэм шинжилгээний илтгэл дотоод

Зохиогч Бүтээлийн нэр Он
19.Аргачлал

Зохиогч Бүтээлийн нэр Он
20.Ишлэл


Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД